x

"ПРИУС"-ийн нүүрсэн яндангийн хулгайн наймааг хэн зогсоох вэ?

-Нүүрсэн яндангүй машинаас хар тугалга ялгарч, нийслэлчүүдийг хордуулсаар байна-

Хүүхдийн цусанд хар тугалганы хэмжээ таван мкг/дп/-ээс их байвал сэтгэхүйд нөлөөлдөг гэж үздэг олон улсын стандарттай. Тэгвэл Улаанбаатар хотын хүүхэд багачуудын дунд хар тугалганы хэмжээ зөвшөөрөгдсөнөөс дөрөв дахин их буюу 22 мкг/дп/ байна гэх ноцтой дүгнэлтийг өнгөрсөн жил АШУҮИС-ийн Орчны эрүүл мэндийн сургуулийнхан танилцуулж, шуугиан болж байв. Томчуудын хувьд ч ялгаагүй, нийслэлчүүд тэр чигээрээ хар тугалганд хордож байгааг мэргэжлийн хүмүүс анхааруулсаар удаж байна.

Товчхондоо хар тугалга нь нарийн ширхэгт тоосонцроор дамжин хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байдаг хүнд металл. Ингээд зогсохгүй хүний биед их хэмжээтэй агуулагдах нь үхэлд хүргэх аюултай. Хар тугалгыг мэдрэлийн хор гэж эрдэмтэд нэрлэдэг. Учир нь энэ хүнд металлын онцгой хор аюул нь мэдрэлийн системийг гэмтээдэг. Цаашлаад бөөр, уушги гээд хүний бүхий л эд эрхтнийг гэмтээдэг хорт бодис.

Хар тугалгын хор аюулын талаарх хамгийн бодитой кейс бол АНУ юм. Тус улсын хамгийн их хүн амтай Нью-Йорк хотод 1990-ээд оны үед нийгмийг цочроосон дэлхийн хамгийн ноцтой, харгис гэмт хэргүүд үйлдэгддэг болчихсон гэдэг. Хотын иргэд нь бүгд цочмог уур уцаартай болж, нийгэм тэр чигээрээ стресст орсныг ч тухайн үед эрдэмтэд анзаарсан гэдэг. Ингээд гэмт хэрэг өссөн шалтгаануудыг судалсны эцэст тэдгээрээс анхаарал татсан гол үндэслэл нь хар тугалгатай шатахууны хэрэглээ байжээ. Өөрөөр хэлбэл, хар тугалгатай шатахууны хэрэглээ нэмэгдэх тусам гэмт хэргийн тоо өсч, буурахад дагаж буурсан зүй тогтол ажиглагджээ. Тиймээс АНУ, цаашлаад Европ даяар хар тугалгатай бензинийг хэрэглээнээс хасах арга хэмжээг хатуу авч, гэмт хэргийн гаралтыг бууруулж байжээ. Энэ бол бодит түүх.

Эдгээрийг онцлохын учир манай улс, тэр дундаа хүн амын талаас илүү хувь нь аж төрж буй Улаанбаатарчууд хар тугалга гэх энэ аюулт бодис агуулагдсан хорт утаагаар жилийн дөрвөн улиралд амьсгалсаар байна. Энэ хорт утааг бүрдүүлж байгаа хамгийн том хүчин зүйл нь автомашины утаа.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2020 оны байдлаар Улаанбаатар хотод бүртгэлтэй 602.189 тээврийн хэрэгсэл байгаагийн 21.4 буюу 128.983 нь “Toyota prius” загварын автомашин байна гэсэн стастисик мэдээллийг танилцуулж байв. Яг замын хөдөлгөөнд оролцож байгаа нь “Toyota prius” нь дийлэнх байгааг нийслэлчүүд мэднэ. Цаашлаад энэ загвар дотроо “Toyota prius 20” нь илүү жин дарна.

Харамсалтай нь ийнхүү Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд томоохон хувийг эзэлж байгаа “Toyota prius 20” машинууд нүүрсэн яндангүй байдаг талаар “Өдрийн сонин” өмнө нь хөндөн бичиж ирсэн.

Автомашинаас ялгарч байгаа хорт утааг шүүх зориулалттай нүүрсэн яндан сүүлийн жилүүдэд үнэд хүрч, автомашиныг хилээр оруулж ирэхдээ янданг нь тайлаад авчихдаг, мөнгөний төлөө унаж яваа машиныхаа янданг тайлаад зарчихдаг, эсвэл бусдын машинаас тонож дээрэмддэг бүлгүүд бий болоод удаж байгаа юм. Ченжүүд нүүрсэн янданг худалдаж авна. Иргэд өөрсдөө ч зарна. Хулгайн бүлгүүд ч дамлан худалдана. Үнэ ханш нь 800.000-1.200.000 төгрөгт хүрдэг. Хамгийн ноцтой нь хилээр оруулж ирж байгаа “Prius 20” маркийн машинууд нүүрсэн яндангүй байх тохиолдол олон. Яндантайгаа орж ирдэг ч иргэдийн гар дээр очихдоо үгүй болчихдог. Нүүрсэн янданг авах ажиллагаа олон цэг дээр өрнөдөг. Японд ч, Монголд орж ирсний дараа ч тайлаад авчихдаг. Дээр нь худалдаж авна, хулгайчид тоносноо зарна. Цахим сүлжээнд гэхэд нүүрсэн яндан худалдаж авах зар тоймгүй олон байгаа.

Хулгайлж, тонон дээрэмдэж, хямд үнээр худалдаж аваад цугларсан яндангаа наймаачид БНХАУ руу гаргадаг. Хил дээр мөн Хятад талын ченж байдаг. Тэд Монголоос гарч байгаа нүүрсэн янданг хүлээж авч цааш худалддаг. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын талд япон автомашины нүүрсэн яндангийн эрэлт өндөр байдаг юм байна. “Нүүрсэн яндан доторх утаа шүүгчийг зөвхөн Японд өндөр технологиор үйлдвэрлэж гаргаж авдаг. БНХАУ, Хонконг зэрэг улс тэр технологид хүрч үйлдвэрлэж чаддаггүй учраас ийм эрэлт үүссэн гэсэн мэдээлэл албаны хүрээнд авагдаж байсан” гэсэн тайлбарыг албаныхан хэлдэг.

Энэ гэмт үйлдэл өнөөдөр хүртэл үргэлжилсээр байгаа учир шалтгаан нь хил гаалиар чөлөөтэй нэвтэрдэгтэй холбоотой. Ченжүүд хил гааль дээр “том” гэж байгаа. Нүүрсэн яндангийн хууль бус эргэлтийг зогсоохын тулд Гаалийн ерөнхий газраас хяналт шалгалт хийсэн байдаг. Гэвч ченжүүд маргаан үүсгэж, Гаалийн ерөнхий газрыг ялсан баримт хүртэл байгаа юм. Энэ талаар ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлийн газрын албаны дарга Б.Сүхбаатар “2018 онд анх нүүрсэн яндантай холбоотой зөрчлийг гаалийн шалгалтаар илрүүлж, Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авч, хураан авсан юм. 2018-2019 онд 800 орчим янданг хурааж авсан. Гэтэл холбогдогчид “Нүүрсэн яндан бол Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглож, хязгаарласан бараа биш” гээд гаалийн байгууллагыг шүүхэд өгсөн. Ингээд ажиллагаа явагдаад Дорноговь аймгийн Сум дундын шүүхээс гаалийн байгууллагын нүүрсэн янданг хурааж авсан захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Засгийн газрын тогтоол, хууль тогтоомжид зааснаар хилээр гаргахыг хориглосон барааны жагсаалтад нүүрсэн яндан байдаггүй. Шүүх үүнийг л үндэслэсэн. Бид яах ч аргагүй болсон. Түүнээс хойш нөгөө нөхөд бүр гаалийн бүрдүүлэлт хийгээд нүүрсэн янданг энгийн бараа бүтээгдэхүүн шиг нэвтрүүлэх хандлага нэмэгдсэн. Бид тэгээд орхиогүй. “Тэгвэл та нар нүүрсэн яндангийн өмчлөгч мөн гээд өөрсдийгөө баталсан тодорхойлолт авч ир” гэхэд “Гаалийн байгууллага өөрсдийн ажлаа хий. Бидний эрхэд халдаж байна” гээд бүр асуудал үүсгээд эхэлсэн” гэсэн нь анхаарал татдаг.

Манай хуулийнхан ч энэ төрлийн хэргийг хүч хүрэхээ байсан юм билээ. Тиймдээ ч өнөөдөр “Prius 20”-ын нүүрсэн яндангийн наймаа илүү их цэцэглэж, үүнд хяналт тавих газаргүй болжээ. Уг нь хяналт тавих нэлээд олон байгууллага байх ёстой. Үүний хамгийн том нь Зам, тээврийн хөгжлийн яам. Гэвч тэд энэ асуудлыг харьяалдаггүй гэдэг тайлбар хэлдэг. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар ч үүн дээр дорвитой анхаардаггүй.

Нүүрсэн яндангүй машин замын хөдөлгөөнд оролцуулж байгаад оношилгооны төвүүд дээр гол хяналт байх ёстой баймаар. Энэ талаар АТҮТ-ийн Сонгинохайрхан Техникийн хяналтын үндэсний төвөөс тодруулахад “Техникийн хяналтын үзлэгт машин жилд нэг удаа орж байгаа. Яндантай машинууд ч бий. Эсвэл бусдаасаа яндан аваад тавьчихаад орж байгаа нь ч байна. Хятад яндантай нь ч байгаа. Бид бол стандартаа л барина. Хятад яндантай байна, тэнцүүлэхгүй гэх боломжгүй. Жолооч нар хятад яндан тавиад л ороод ирдэг. Хаанаас хэдээр авав гэхээр “600.000-аар хятад яндан тавиуллаа. Ориг яндангийн үнэ дийлдэхгүй юм байна гэдэг” гэсэн тайлбарыг хэлдэг.

Тэгвэл өнөөдөр агаарт хорт бодис ялгаруулж байгаа энэ ноцтой асуудалд хэн анхаарал тавих вэ.

Өнөөдөр Монголын нийгэм тийм ч таатай бус байна. Зам дээр гараад л ууртай жолооч нар, хорт утаа ялгаруулсан зам дүүрэн машин. Сошиалаар дүүрэн хэрүүл, нэгнийгээ муулсан сэтгэгдлүүд, ууртай уцаартай хүмүүс. Энэ бүхэн хором тутамд амьсгалж агаараас үүдэлтэй гэж үзэх үндэслэл дүүрэн байна. АНУ-ын жишээг хар л даа. Яг өнөөдрийн улаанбаатарчууд байж.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ Уржигдар 17 цаг 55 мин Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдлоо Уржигдар 17 цаг 54 мин Японы Никкей индекс гурав дахь өдрөө дараалан дээд амжилт тогтоов Уржигдар 17 цаг 53 мин Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 сая еврогийн дэмжлэг үзүүлнэ Уржигдар 17 цаг 52 мин Утасгүй цэнэг дамжуулдаг авто зам Францад ашиглалтад орлоо Уржигдар 17 цаг 51 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дотооддоо бэлтгэж байна Уржигдар 17 цаг 00 мин Жүжигчин Жесси Айзенберг бөөрөө хандивлахаар шийджээ Уржигдар 17 цаг 00 мин Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холбооны үйл ажиллагааг өндрөөр үнэллээ Уржигдар 15 цаг 47 мин Япон ховор металлыг Хятадаас биш, Австралиас импортолж эхэллээ Уржигдар 15 цаг 37 мин Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүллээ Уржигдар 15 цаг 35 мин Сонгинохайрхан дүүргийн таван байршилд автобусны дулаан буудал байршууллаа Уржигдар 15 цаг 29 мин А.Амартүвшин: Иргэд хагас коксон, сайжруулсан болон угаасан мидлинг түлшнээс сонгож хэрэглэнэ Уржигдар 15 цаг 27 мин Монгол, Оросын төлөөлөгчид гамшгийн үед хүмүүнлэгийн тусламжийн асуудлаар хэлэлцлээ Уржигдар 15 цаг 25 мин Улаанбаатар хот АНУ-ын Солт Лэйк хоттой хамтран ажиллана Уржигдар 15 цаг 24 мин “Лейкерс” клубийг спортын түүхэнд хамгийн өндөр үнээр зарна Уржигдар 13 цаг 11 мин Хунтайж Эндрюгийн бүх цол хэргэмийг хурааж, ордноос хөөн гаргажээ Уржигдар 13 цаг 10 мин “Хасын хүлэгүүд” маргааш Тайванийн аваргатай эх орондоо тоглоно Уржигдар 13 цаг 07 мин Шүлхий өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтын ажил ид үргэлжилж байна Уржигдар 13 цаг 05 мин Хилийн боомтуудын 11 дүгээр сарын ажиллах цагийн хуваарь гарлаа Уржигдар 13 цаг 04 мин Төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжид нэгдсэн үнэлгээ хийнэ Уржигдар 13 цаг 03 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр М.Тулгат: АН-ын дэмжлэгийг авахгүйгээр Засгийн газар маш хүн... Монгол Улс НҮБ-д 1946 онд элсэх байлаа Иосиф Бродскийг шүүсэн хурал (2) Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... ТАНИЛЦ: Боловсролын яамны ТОП зургаан тэрбумтан Ерөнхийлөгч Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хориг... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... АНУ-ын “Сүүлчийн өдөр”-ийн онгоц Филиппинд газардав УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороо, ажлын хэсгүүд... МАН-ын удирдах зөвлөл маргааш хуралдана Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг...
Top