x

“Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал” арга хэмжээг 6 дахь жилдээ зохион байгуулна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, оюун санааны хөгжилд шинэ жишиг авчирсан, олон улсын стандартад нийцсэн шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулах “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал” арга хэмжээг 6 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулах гэж байна.

2018 оны “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал Гаруда-2018” –д байгууллагыг дараах 5 төрөлд нэр дэвшүүлж, сонгон шалгаруулна. Үүнд:

  1. Барилга, байгууламж;

  2. Авто зам, дэд бүтэц;

  3. Дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн үйлдвэр;

  4. Франчайзинг;

  5. Брэндинг бүтээгдэхүүн.

Бүтээн байгуулалтад тавигдах шаардлага:

  • Тухайн жилд ашиглалтад хүлээлгэн өгсөн буюу үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн;

  • Хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой эерэг нөлөө үзүүлсэн;

  • Ашиглаж байгаа техник, технологи, бүтээгдэхүүний чанар нь байгальд ээлтэй, дэлхийн стандарт, жишигт хүрсэн;

  • Ажлын байр олноор бий болгосон;

  • Нийслэл болон дүүргийн төсвийн найдвартай орлого бүрдүүлэгч болсон;

  • Олон улсад таниулсан, хүлээн зөвшөөрөгдсөн;

  • Эрүүл аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалалтын стандарт, шаардлагыг хангасан;

  • Салбартаа тэргүүлэгч, манлайлагч, үлгэр жишээ болсон.

Иймд, шаардлага хангасан байгууллагууд материалаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасагт 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн дотор шаардлагын дагуу бүрдүүлэн албан бичиг болон цахимаар /323304, projectcounit@gmail.com/ ирүүлнэ үү.

Нэр дэвшүүлэх байгууллагын материалыг дараах байдлаар бэлтгэж ирүүлнэ. Үүнд:

  1. “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”–д нэр дэвшүүлэх хүсэлт гаргасан албан бичиг;

  2. Байгууллагын танилцуулга болон нэр дэвшүүлж буй бүтээн байгуулалтын ач холбогдол, онцлог, тайлбар, тооцоолол, хөрөнгө оруулалтын хэмжээ болон фото зураг бүхий танилцуулга /10 хуудас PPT/;

  3. Хавсралтад байгаа мэдээллийн хүснэгтийг бөглөх;

  4. Шаардлагуудыг хангасныг нотлох холбогдох баримт бичиг;

  5. Нэр дэвшсэн бүтээн байгуулалтын өмчлөгч /эзэмшигч/ этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөшсөн ардчилал ба хөдөлдөг хөшөө 1 цаг 26 мин Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 14 цаг 09 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Уржигдар 14 цаг 05 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ Уржигдар 14 цаг 00 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна Уржигдар 13 цаг 54 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо Уржигдар 13 цаг 36 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв Уржигдар 13 цаг 27 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн Уржигдар 13 цаг 14 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Уржигдар 13 цаг 06 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн Уржигдар 12 цаг 10 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ Уржигдар 12 цаг 00 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө Уржигдар 11 цаг 48 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ Уржигдар 11 цаг 37 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно Уржигдар 10 цаг 44 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 2026-07-31 The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 2026-07-31 Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 2026-07-31 Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 2026-07-31 Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 2026-07-31 НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 2026-07-31
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу?
Top