x

Бидэнд соёлын хувьсгал гэдэг шиг байгал орчны мэдлэг хэрэгтэй байна

Хуш модыг мунадах нь буруу юу, зөв үү гэдэг дээр дүгнэлт хийх гэж нилээд ухлаа. Харамсалтай нь монгол хэл дээр “модоор юу хийх вэ гэдэг л” илэрц GOOGLE дээр гарч ирэхээс модны гэмтэл, яаж эмчлэх тухай нэг ч өгүүлбэр олсонгүй. Манай модны салбарын эрдэмтэн мэргэд ажлаа яаж хийж байгаагийн нэг илрэл гэж бодож байна. Ингээд харь хэл дээр л судлах зам үлдэж, олж мэдсэн зүйлээ та бүхэнтэй хуваалцая.

Холтос гэдэг бол хүнээр төлөөлүүлбэл арьс нь юм. Гэхдээ хүний арьс нөхөн төлждөг бол холтос нөхөн төлжиж ургадаггүй!

Холтос гэмтвэл мод хамгаалалтгүй болж гадны биет, хорхой шавьж, мөөгөнцөр зэрэг үржиж модыг үхэлд хүргэдэг. Холтос байхгүй болоход түүний цаана хамгаалагдаж байдаг Phloem гэж нимгэн давхрага устдаг байна. Phloem нь модны бүх биеийг бүрхсэн байдаг бөгөөд тэжээлийг модны бүх хэсэгт хүргэдэг маш чухал эрхтэн юм. Phloem гэмтэхэд тэжээлийн урсгал доголдож мод хатаж эхэлдэг байна. 

Гэхдээ мод байгаль дээрх бүх л амьд организмын хуулиар үүнийг мэдэрч шархаа хамгаалах хариу үйлдэл үзүүлж шингэн ялгаруулж бүрхүүл үүсгэдэг ч энэ нь зарим тохиолдолд нэмэр болдоггүй. 

Самарчид хуш модны самрыг түүхдээ том модны тайрдасанд хөл хийн түүгээрээ модны бөөрөнд яг нэг цэгт олон удаа хүчтэй цохиж доргиодог. Доргилтонд боргоцойнууд мөчрөөсөө салж унаж ирнэ. Үүнийг манайхан мунадах гэж нэрлэдэг. Ингэж боргоцойгоо түүлгэсэн модод бөөрөндөө зөвхөн холтос ч биш бүр мод уруугаа орсон шархтай үлддэг. Шарх авсан мод яг л арьсаа яруулсан хүн шиг маш эрсдэлтэй байдалд ордог. Шарх бохир авбал мод гэмтэнэ, нас нь богиносоно бүр цаашилбал үхэлд хүргэнэ.

Гэхдээ хөөрхий мод жижиг ургамалыг бодвол амь бөхтэй юм болохоор юу юугүй нүдэн дээр үхчихгүй. Магадгүй өвчлөөд 5, 10 жилийн дараа үхэхэд шалтгааныг нь хэн ч санахгүй. Яг л ийм юм манай хуш модон ойд тохиолдоод байна. Бидэнд соёлын хувьсгал гэдэг шиг маш далайцтай байгал орчны мэдлэг, түүнийг хайрлах мэдлэг түгээх хувьсгалт хөдөлгөөн өрнүүлэх хэрэгтэй байна. 

Нэгэнт гэмтсэн модыг яаж эмчлэх тухай та бүхэнд удахгүй хүргэх болно.

Facebook: uulchin.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 7 цаг 25 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 7 цаг 32 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 7 цаг 41 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 12 цаг 52 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 13 цаг 4 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 13 цаг 7 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 13 цаг 13 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 13 цаг 20 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 13 цаг 30 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 13 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Өчигдөр 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Хараал хүрсэн хот" Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top