x

“Эерэг, аюулгүй, хариуцлагатай цахим орчин - Залуучуудын оролцоо” 7 хоногийн аян эхэллээ

 Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газраас санаачлан НИТХ-ын ажлын албаны Эрх зүйн шинэтгэл, иргэний оролцооны хэлтэстэй хамтран “Эерэг, аюулгүй, хариуцлагатай цахим орчин” сэдэвт хэлэлцүүлгийг нийслэлийн Иргэний танхимд зохион байгууллаа. 

Тус хэлэлцүүлэгт оролцсон нийслэлийн есөн дүүргийн залуучуудын төлөөлөл, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, их, дээд сургуулиудын оюутнууд нийт гурван зуун  залуучуудад цахим орчинд эерэг мэдээлэл түгээж, зөв хандлагатай, хариуцлагатай оролцох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл өгчээ.

Хэлэлцүүлгийн үр дүнд өнөөдрөөс эхлэн 7 хоногийн турш “Эерэг, аюулгүй, хариуцлагатай цахим орчин-Залуучуудын оролцоо” сэдэвт аян өрнүүлж байна.

Монгол Улс “Фэйсбүүк” хэрэглэгчийн тоогоор дэлхийн дунджаас 2.1 дахин, Ази тивийн улс орнуудын дунджаас 3.6 дахин их байгаа талаар Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээлсэн. Мөн цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг болон интернэт орчинд үйлдэгдэж байгаа бусад төрлийн гэмт хэрэг 2017 онд 299 байсан бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 279 бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс 5 дахин өссөн үзүүлэлттэй байгаа талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс тус тус мэдээлсэн.

Мэдээллийн технологийн хөгжил олон давуу талыг бий болгож байгаа хэдий ч багагүй сөрөг талуудыг дагуулж байгаа юм. Иймд цахим хэрэглээний соёлыг төлөвшүүлэх, аюулгүй байдлыг хангах шаардлага бидний өмнө тулгарч байгаа юм.

Тиймээс эерэг, аюулгүй, хариуцлагатай цахим орчин бүрдүүлэхэд залуучуудын идэвх, санаачилга, оролцоог нэмэгдүүлэх нь чухал байна.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Улс орны хөгжлийн тулгуур болох өсвөр үе, залуучууд цахим орчинд ихэнх цагаа зарцуулж, бүх төрлийн мэдээ, мэдээллийг ямар ч шүүлтүүргүйгээр хүлээн авснаар цахим гэмт хэрэгт өртөх, эх сурвалж нь баталгаагүй мэдээлэлд төөрөлдөх зэрэг сөрөг үр дагаварууд гарч байна.  

Монгол Улсын 3 хүн тутмын нэг нь залуу хүн бөгөөд залуучууд  цахим орчинд идэвхтэй оролцдог. Тиймээс эерэг, аюулгүй, хариуцлагатай хэрэглээг бий болгоход хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдээс гадна, залуучуудын дуу хоолой, оролцоог идэвхжүүлж, хамтран ажиллах зорилгоор энэ сарын 21-ний өдөр энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.

Хэлэлцүүлэгт оролцсон гурван зуун залуучууд эерэг цахим орчин бүрдүүлэх элч болсон бөгөөд өнөөдрөөс эхлэн “Эерэг, аюулгүй, хариуцлагатай цахим орчин- Залуучуудын оролцоо” сэдэвт аян өрнүүлж, 7 хоногийн турш цахим орчинд соёлтой, хариуцлагатай оролцохыг уриалсан эерэг мэдээлэл түгээх юм. 

Тухайлбал Даваа гараг “Эерэг мэдээллийн өдөр”, Мягмар гараг “Талархах өдөр”. Ням гараг “Хамгааллын өдөр” буюу энэ өдөр өсвөр насныхны цахим орчны хэрэглээнд анхаарал хандуулж, цахим халдлагаас урьдчилан сэргийлэх аргуудын талаар хүүхэддээ, дүүдээ, гэр бүлийнхэндээ, найздаа зааж өгөх өдөр юм” гэлээ.

МУБИС-ийн сэтгүүлчийн ангийн 3-р дамжааны оюутан Б.Должинжав “Залуус бид нэн тэргүүнд цахим орчинд бусдын нэр төрд халдахгүйгээр мэдээлэл солилцох, хамтрах зэрэг эерэг боломжийг эрэлхийлэх, бий болгох хэрэгтэй. Мөн цахим орчинд аюулгүй зөв сонголтуудыг хийх, эерэг контентуудыг бүтээж, түгээж бусдад үлгэр жишээ үзүүлэх ёстой.

Залуучуудаа цахим орчинд эерэг, хариуцлагатай оролцоог дэмжиж, өдөр бүрийг эерэг мэдээллээр эхлүүлж байхыг уриалъя” хэмээжээ.

Тус хэлэлцүүлэгт ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Болор, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Харилцаа холбооны зохицуулах хорооны Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга А.Эрдэнэбулаг, МУБИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал,  Доктор, Профессор Ж. Батбаатар, “Хэвлэлийн Хүрээлэн” ТББ-ын  Гүйцэтгэх захирал, Доктор М.Мөнхмандах, “Хэвлэл Мэдээллийн Зөвлөл” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа, “Эко” телевизийн редактор Ц.Цогцэцэг, “Хүннү.мн” цахим мэдээллийн сайтын гүйцэтгэх захирал Ц.Соёлмаа, МУБИС-ийн 3-р дамжааны оюутан Б.Должинжав нар оролцож, цахим орчин ба өнөөгийн нөхцөл байдал, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь, эерэг, аюулгүй цахим орчныг бүрдүүлэхэд залуучуудын оролцоо зэрэг сэдвээр мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Хэлэлцүүлгийн үеэр хүүхэд, залуучууд  сэтгүүл зүйг  сошиал ертөнцөөс  салгаж, ялгах мэдлэг, чадвар дутмаг байна. Үүний улмаас хуурамч болон өрөөсгөл мэдээлэлд хууртах, нийгэм, юмс, үзэгдлийн талаар дутуу дулимаг, буруу ойлголттой болох эрсдэл өндөр байгаа талаар санал нэгдэж, хэрэгцээтэй мэдээллээ үр дүнтэйгээр эрж хайх, мэдээллийн үнэн бодит байдалд шүүмжлэлтэйгээр хандах, үнэлэх, интернэтийн орчинд санал бодлоо илэрхийлэхдээ бусдыг хүндэтгэх, цахим халдлагаас өөрийгөө хамгаалах боломж, арга замын талаарх мэдлэг, ойлголттой болох хэрэгтэй байгааг онцлов гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ. 

“Эерэг, аюулгүй, хариуцлагатай цахим орчин-Залуучуудын оролцоо” 7 хоногийн аян

Даваа гараг - Эерэг мэдээллийн өдөр

  • Бусдад хэрэгтэй, эерэг мэдээллийг түгээцгээе

Мягмар гараг - Талархах өдөр

  • Бусдад талархал илэрхийлцгээе

Лхагва гараг - Бахархах өдөр

  • Сайн үйлсийн тухай мэдээллийг түгээцгээе

Пүрэв гараг -Тусч өдөр 

  • Бусдад тус хүргэцгээе

Баасан гараг - Өөрийгөө хөгжүүлэх өдөр

  • Амьдралын зөв хэвшилд бусдыг уриалцгаая

Бямба гараг -  Хариуцлагатай өдөр

  • Өсвөр насныхны аюулгүй цахим хэрэглээнд анхаарал хандуулцгаая

Ням гараг - Хамгааллын өдөр

  • Цахим халдлагаас урьдчилан сэргийлэх аргад суралцацгаая

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 7 цаг 24 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 7 цаг 32 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 7 цаг 41 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 12 цаг 52 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 13 цаг 4 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 13 цаг 7 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 13 цаг 13 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 13 цаг 20 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 13 цаг 30 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 13 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Өчигдөр 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Хараал хүрсэн хот" Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top