x

“Авлигатай тэмцэх гарын авлага” хэвлэгджээ

Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын нэгтгэн боловсруулсан “Авлигатай тэмцэх гарын авлага”-ыг Авлигатай тэмцэх газраас монгол хэлнээ орчуулан хэвлүүлжээ.

Авлигатай тэмцэх чиглэлээр асар их мэдлэг, туршлага хуримтлуулсан НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Европын улсуудын Авлигын эсрэг бүлэг, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага, Олон улсын авлигын эсрэг академи, Базелийн засаглалын институт, Хулгайлагдсан хөрөнгө буцаан олгох санаачилга (СтАР) зэрэг байгууллагын мэргэжилтнүүд уг гарын авлагыг бэлтгэжээ.

Гарын авлагад авлигын холбогдолтой олон улсын стандартыг нэгтгэн харьцуулж, эрх зүйн голлох баримт бичгийг тусган, бүс нутгуудад хэрэгжсэн санаачилгыг тоймлон үзүүлэхийн зэрэгцээ улс орны туршлагын талаар дэлгэрэнгүй өгүүлжээ.

Түүнчлэн авлигын эсрэг стратеги, улс төрийн санхүүжилт, лоббийн зохицуулалт, авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах явц дахь хүний эрхийг хангах зэрэг өргөн хүрээтэй асуудлын талаарх зөвлөмж гарын авлагад тусгагдсан аж.

Номын өмнөх үг болгож Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Ламберто Занниер “...авлигаас урьдчилан сэргийлэх, авлигач албан тушаалтнуудын үнэн дүр төрхийг илчлэх, нийгмийн гамшигт үзэгдлийг ул мөргүй устгахаар чармайж байгаа улс орнуудын бодлого боловсруулагчид, практик үйл ажиллагаанд оролцогчдод энэхүү гарын авлага нь мэдээлэл, зөвлөмжийн үнэ цэнэтэй эх сурвалж болж чадна гэж би найдаж байна. Үндэсний хэмжээнд холбогдох талууд хамтын хүчин чармайлт гаргаж, олон улсын байгууллагуудын тусламж дэмжлэгтэйгээр улс орнууд өөр хоорондоо нягт хамтран ажиллаж чадсан цагт л авлигатай тэмцэх үйл ажиллагааны эцсийн зорилгод хүрч чадах болно” хэмээн бичжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 7 цаг 25 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 7 цаг 33 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 7 цаг 42 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 12 цаг 52 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 13 цаг 5 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 13 цаг 8 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 13 цаг 13 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 13 цаг 21 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 13 цаг 30 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 13 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Өчигдөр 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Хараал хүрсэн хот" Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top