x

“Автомашингүй өдөр” амжилттай зохион байгуулагдлаа

Дэлхий даяар жил бүрийн есдүгээр сарын 22-нд уламжлал болгон тэмдэглэж ирсэн “Автомашингүй өдөр” боллоо. Нийт 40 гаруй улс орны 1000 гаруй хотод зохион байгуулагдаж буй “Автомашингүй өдөр”-ийг манай улс анх 2009 оноос эхлэн тэмдэглэх болсон.

Өдгөө найм дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү өдрийг “Автомашинаас татгалзаж, унадаг дугуй, алхалтыг дэмжье” уриан дор НЗДТГ, НЭМГ, НЦГ-аас хамтран зохион байгууллаа. 

Сүүлийн жилүүдэд нийслэл хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөний улмаас хүн амын тоо эрчимтэй нэмэгдэхийн хэрээр автомашины тоо ихсэж, агаарын бохирдлыг нэмэгдүүлэн хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлийн нэг болж байна. Тиймээс энэхүү өдрийг тэмдэглэх нь агаарын бохирдол, автомашины хэрэглээг бууруулах, улмаар манай орны төдийгүй дэлхий нийтийн өвчлөл, тахир дутуу болох, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж буй зам тээврийн осол гэмтлийг бууруулах, иргэдэд эрүүл амьдралын хэвшил, идэвхтэй хөдөлгөөнийг төлөвшүүлэх замаар халдварт бус өвчлөлийг бууруулах ач холбогдолтой юм.

“Автомашингүй өдөр”-ийн хүрээнд НЭМГ болон харьяа эрүүл мэндийн байгууллагууд иргэд, олон нийтэд автомашинаас татгалзах, унадаг дугуй, явган алхах, дасгал хөдөлгөөнөөр хичээллэх, идэвхтэй хөдөлгөөнийг төлөвшүүлэх тухай мэдээлэл, сургалт сурталчилгааг явуулсан бөгөөд “Үзэсгэлэнт Улаанбаатар өртөөт марафон” гүйлтийн тэмцээн мөн явагдсан.

Энэхүү өдрийн гол зорилго нь НҮБ-ын 64 дүгээр Ассамблейн “Дэлхийн замын аюулгүй байдлыг сайжруулах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх, автомашины хэрэглээг хязгаарлаж бусад нийтийн тээвэр, унадаг дугуй зэргийг сонгох, явган алхалтыг дэмжих, автозамын түгжрэлээс үүдэлтэй хүн амын дундах бухимдал, цаг алдалтыг багасгах, агаарын бохирдлыг бууруулах, эрүүл аж төрөх орчин нөхцлийг бүрдүүлэн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих замаар иргэдэд халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэхэд оршиж буй юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 7 цаг 23 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 7 цаг 31 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 7 цаг 40 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 12 цаг 50 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 13 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 13 цаг 6 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 13 цаг 11 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 13 цаг 19 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 13 цаг 28 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 13 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Өчигдөр 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Хараал хүрсэн хот" Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top