x

Шувууны халдлага хэрхэн болсон тухайд

Өнгөрөгч долоо хоногт нийгмийн сүлжээнд шуугиан тарьсан “Шувуу үүрээ засах гэж төмөр утас зууж яваад богино холбоо үүссэн. Хэрэгтэн нас барсан учраас хэргийг хаасан байна” гэдэг яриа үнэн байсан уу? Эсвэл үлгэр ярьсан, өлгөж егөөдсөн үү? Хариултыг “Цензургүй яриа” нэвтрүүлгийн үргэлжлэлээс үзэж болно.

Ер нь бол 2018 оны есдүгээр сарын 15-ны өдрийн 09 цаг 55 цаг 55 минутад дулааны IV цахилгаан станцын ил хуваарилах байгууламж дээр 220 кВт-ийн гуравдугаар системийг захиалгын дагуу хүчдэлээс салгах явцад сэлгэн залгалтын алдаа гарснаас станц “0” зогсолт хийж, ачаалал бусад станцууддаа нөлөөлсний улмаас систем тэр чигээрээ “0” зогсолт хийснийг “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн захирал асан Ж.Осгонбаатар тайлбарлав. (2016 оны есдүгээр сард түүний ажлыг хүлээж авсан шинэ захирал авлигын хэргээр шалгагдаж, станцыг үүрэг гүйцэтгэгч удирдаж байгаа аж)

Ил хураарилах байгууламж гэдэг нь “Цахилгаан түгээх сүлжээ” компанийн харьяа 220, 110 кВт-ийн хуваарилах байгууламжууд аж. Дулаанц цахилгаан станцууд тэдэнд цахилгаан үйлдвэрлэж өгөөд, тэд цааш нь хэрэглэгчдэд нийлүүлдэг гэсэн үг. Дамжуулах компани нь зарим тоноглолоо солих, засвар үйлчилгээ хийхийн тулд урьдчилан захиалга өгч, ТЭЦ-4 захиалгын дагуу цахилгааныг тасалж, хязгаарлаж, сэлгэн залгалтыг хийдэг байна. Энэ явцад техникийн алдаа гарснаас улс даяараа цахилгаангүй болжээ. 

Харин шувуутай холбоотой түүх үүнээс гурван жилийн өмнө юм байна. Хүмүүс мартсан байж магадгүй ч 2015 оны тавдугаар сарын 24-нд дамжуулах компанийн Гачуурт дахь салбар дээр мөн осол гарч, улсаараа цахилгаангүй болж байжээ. Ослын газар дээр ажилласан цагдаа, онцгой байдлын хүмүүс “Шувуу үүрээ засах гэж төмөр утас зууж яваад богино холболт үүсгэж, систем “0” зогссон. Хэрэгтэн нас барсан учраас эрүүгийн хэргийг хаалаа” гэсэн байна.

Харин ҮАБЗ-ийн Ажлын албаны эрчим хүч хариуцсан реферэнт Б.Баттулга (Цензургүй яриа нэвтрүүлгийн зочин) энэ тухай “мэргэжлийн байгууллагыг мэргэжлийн бус хүмүүс удирдах болсноос шат шатандаа салбарт ажиллаж байгаа инженер техникийн ажилтнуудын идэвхи буурч, ажиллагсдын мэдлэг ур чадвар, салбарын аюулгүй байдалд нөлөөлж байна” гэв. Мэргэжлийн байгууллагуудыг мэргэжлийнх нь хүмүүсээс холдуулж, улс төрийн томилгоо хийдэг явдал эрчим хүчний салбарыг ч тойроогүй. Салбараа мэдэхгүй хүмүүс дээшээ тайлангаа өгөхдөө бодит мэдээллийг яамнаасаа нууна, яам нь УИХ, Засгийн газарт тайлагнахдаа бас дахин цензурдээд бодлого гаргах түвшинд бодитой мэдээлэл барагтай бол очдоггүй аж. Дээрээ ийм байхад доор ажиллаж байгаа хүмүүс “шувуунд ял тохоод” өнгөрөх нь энүүхэнд л дээ.

Мэргэжлийн яам дээр бодлогын зөвлөл, сайдын зөвлөл, шинжлэх ухаан технологийн зөвлөл хуралдах гэхээр компанийн захирлууд ирдэггүй, ТӨХ-ноос хурал зарлахаар гүйгээд очдог гэнэ. Учир нь тэднийг албан тушаалд томилдог газар нь ТӨХ, салбарын яам зөвхөн санал өгөх эрхтэй болсон. Намын нэрээр албан тушаалд очсон мэргэжлийн бус нөхдөд өөрийг нь томилсон хүний өмнө бөхөлзөх чухал болхоос салбарын асуудал падгүй байдаг гэсэн үг. Тэгээд ч мэргэжлийн бус хүн мэргэжлийн хүмүүстэй суугаад ярья ч гэхнээ хэлийг нь ойлгохгүй биз.

Сая болсон ослын тухайд салбарын сайд нь хүртэл сэлгэн залгалт хийсэн нэг монтёрын тухай л яриад байгаа. Техникийн алдаа байхгүй, хүний хүчин зүйлээс болсон гээд. Гэтэл хаа байсан Гачууртад богино холбоо үүсэхэд маш олон шаталсан хамгаалалтыг даваад IV цахилгаан станцыг тэр чигээр нь зогсоож байгаа нь манай эрчим хүчний систем бүхэлдээ маш эмзэг байдалд байгаагийн илрэл гэдгийг реферэнт Б.Баттулга тайлбарлаж байна.

Манай эрчим хүчний системийн “статик болон динамик тогтолцооны тооцоолуурыг хамгийн сүүлд 1973, 1985 онуудад хуучин ЗХУ-ын мэргэжилтнүүд хийж өгсөн” гэнэ. Энгийнээр хэлбэл системийн ачааллах горим юм болов уу даа. Гэтэл 1985 оноос хойш он өнгөрлөө, Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ, шугамын урт хэд дахин, хэдэн хувиар өссөн билээ? 330 сумд руу татсан шугам, 30 гаруй жилийн турш ашиглалтад оруулсан барилгуудаа тооцоод үзэхэд л асар их өсөлт гарна.  

Өнгөрсөн онд гэхэд манай улс түүхэндээ анх удаа 1081 мВт-ын хэрэглээтэй болсон. Энэ үеэр манай эрчим хүчний үндсэн болон туслах тоноглолууд ямар ч нөөцгүй ажилласан байна. Эргэдэг бүх юм эргэсэн гэсэн үг. ОХУ-аас ч импорт авсан, зарим шугамууд дээр тултал нь авсан. Энэ өвөл хэрэглээ дахиад ч нэмэгдэх болно. Сая болсон осол хэрэв өвлийн ид ачааллын үед гарвал тавхан цагийн дотор Улаанбаатар хот тэр аяараа хөлдөх нь байна. Дахиад эрчим хүчний шинэ эх үүсвэр, V цахилгаан станцын асуудал...

Үргэлжлэл бий.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 8 цаг 28 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 8 цаг 35 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 8 цаг 44 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 13 цаг 55 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 14 цаг 7 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 14 цаг 11 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 14 цаг 16 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 14 цаг 23 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 14 цаг 33 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 14 цаг 51 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Өчигдөр 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top