x

Зөвөлгөө: Өөрөөсөө заавал асуух 50 чухал асуулт

Утга учиртай амьдрал гэж юу вэ? Зорилго гэж юу вэ? Хүн бүр дор бүрнээ амьдралдаа, ажилдаа, бизнестээ томоохон өөрчлөлт гаргана даа хэмээн шинэ шинэ зорилтуудыг урдаа тавьдаг ч төдийлөн хийдэггүй. Өөрчлөлтийг зөвхөн хүсэх нь гарц биш юм. Амжилттай, аз жаргалтай байж, зорилгодоо хүрэхийн тулд өөрийнхөө сэтгэлийн гүн рүү шагайж, хүсэл зорилгоо зогсолтгүй дахин дахин ойлгох нь хамгийн чухал. Зүрхээ өөртөө уудалж, сэтгэлээ хатамжлан, хатуу дэг журамд өөрийгөө барих аваас үр дүн гарах учиртай. Үүнд дараах асуултууд танд тусална гэдэгт эргэлзэхгүй байна. Өөртөө хариулж, өөрийгөө ойлгох тэр мөч бодит, эерэг өөрчлөлтийн эхлэл цэг байх болно. Өөртөө өөрчлөлтийг  авчрахад заавал шинэ он, шинэ сар, шинэ долоо хоног чухал гэж үү? 

1. Миний хувьд амжилт гэж яг юу юм бэ?

2. Дээрх асуултын хариу миний амьдралдаа чухал гэж үздэг зүйлсийг хамруулж чадаж байна уу?

3. Миний хамгийн чухал гурван үнэт зүйл юу вэ? Эдгээрийг би ажил, амьдралдаа хэрэгжүүлж чадаж байна уу?

4. Эдгээр үнэт зүйлс миний шийдвэрүүдэд нөлөөлдөг үү?

5. Амьдралынхаа хамгийн чухал хүмүүст хэрхэн ханддагтаа би сэтгэл хангалуун байж чаддаг уу?

6. Байгаа зүйлдээ би баярлаж, хайрлаж, сэтгэл хангалуун байж чадаж байна уу?

7. Би стресстэж байгаа юу?

8. Стрессээ багасгахын тулд хийж буй зүйлс юу билээ? (гурвыг нэрлэх) Эдгээр зүйлсийг хийхгүй байхад надад юу нөлөөлж байна вэ?

9. Юунд би хамгийн хайхрамжгүй ханддаг вэ? 2018 онд хамгийн их анхаарал тавина гэж бодож буй 3 зүйл маань юу билээ?

11. Би одоо байгаагаасаа илүү сайн сонсогч байж чадах уу?

12. Би хүмүүсийн өгсөн зөвлөгөөг тунгаан бодож байна уу, эсвэл сонсоод л мартаж байна уу?

13. Шидэт дохиур байсан бол миний гурван хүсэл юу байх вэ?

14. Өөрийн төсөөлж буй амжилтанд хүрлээ гэж бодоход ямар нэгэн сөрөг үр дагавар байна уу? Ер нь ямар үр дагаврууд гарах вэ?

15. Миний удирдах чадвар, зан чанаруудаас хамгийн их үнэлдэг таван зүйлийг нэрлээч гэвэл хүмүүс юу гэж хариулах бол?

16. Миний сайжруулах ёстой зан чанарууд юу вэ гэж асуувал хүмүүс юу гэж хариулах бол?

17. Ихээхэн анхаарал, цаг зав зарцуулдаггүй мөртлөө мөнгө олох боломжтой зүйлс юу байна вэ?

18. Мөнгөнөөс гадна өөрийгөө болон ажлаа, компаниа хөгжүүлж томруулах эрх чөлөөг минь боож байгаа зүйлс юу байна вэ? 

19. 2018 онд миний баталгаатай өөрчилж чадах нэг зүйл юу вэ?

20. Бизнесээ, ажлаа тэлж өргөжүүлэхэд яг юу хэрэгтэй байна вэ?

21. Тэдгээр зүйлсийг бий болгоход, авахад, ойртоход надад юу шаардлагатай байгаа вэ?

22. Яг шударгаар хариулбал би өөртөө хэр итгэлтэй хүн бэ? Өөрийгөө хэр өндрөөр үнэлдэг вэ?

23. Амьдралаа, ажлаа өөрчлөхийн тулд хийх ёстой зүйлүүдээ би хийхийг зорьж байна уу, эсвэл зориглож чадахгүй яваад байна уу? Яг ямар зүйлүүд дээр зориг хүрэхгүй байна вэ?

24. Өөрийн тав тухтай орчноос хөндийрөхөд надад алдах зүйлс бий бил үү?

25. Өөрийн тав тухтай орчноос гарч чадахгүй байснаар би юуг алдаж байна вэ?

26. Би өөртөө хэр их анхаарал тавьж байгаа вэ? 1-10 оноогоор дүгнэвэл.

27. 2018 онд өөртөө тавих анхаарлаа сайжруулахын тулд миний баталгаатай хийж чадах нэг зүйл юу вэ?

28. Дуртай атлаа оролцож эсвэл хийж чадахгүй байгаа ямар зүйлс байна вэ?

29. Харилцаагаа сэргээх эсвэл сайжруулах ёстой хүмүүс хэн хэн байгаа билээ?

30. Миний амьдралд садаа болдог, сөрөг, онцгүй хүмүүс хэн хэн байгаа билээ?

31. Гэр бүл, найз нөхөд, менторуудаасаа би хангалттай дэмжлэг авч чаддаг уу?

32. Өнгөрсөн жил миний хийж бүтээсэн хамгийн гайхалтай зүйлс юу вэ?

33. Би багахан амжилтууддаа баярладаг уу? Үл тоож байна уу?

34. Хаяж чадахгүй байгаа ямар нэгэн итгэл үнэмшил, зарчмаасаа болж би өөрийгөө хойш татаж байгаа юу?

35. Хажууд нь байхаар уур хүрдэг, үзэн яддаг хүн надад бий юу?

36. Ийм бодол, бухимдалд автах нь надад ямар тус болох билээ?

37. Ажил, амьдралынхаа юунд би хамгийн эмзэглэдэг вэ?

38. Би юугаар бахархдаг вэ? Би өөрийгөө хангалтатй урамшуулж чадаж байна уу?

39. Хэн нэгэн миний ажил, амьдралыг нарийн ажиглавал ямар эерэг, сайхан талууд, үнэ цэнийг олж харах бол?

40. Намайг дэмждэг хүмүүст би баярлаж талархдагаа хангалттай хэлдэг бил үү?

41. Миний санаанд нийцэхгүй зүйлс тохиолдвол би амархан уурлаж, бухимддаг уу?

42. Миний бодсоноос өөр арга замууд байж болно гэдгийг би мэддэг үү? Ингэж хүлээн зөвшөөрдөг үү?

43. Хүмүүст итгээд, хариуцуулаад орхивол ер нь яах бол? Би бүх зүйлийг хяналтандаа байлгах гээд байдаг уу?

44. Бүх зүйл хэцүү байдаг гэж би боддог уу? Эсвэл надад л ийм хэцүү зүйлс, бэрхшээлүүд тохиолдоод байна гэж боддог уу?

45. Хамгийн сүүлд би хэзээ үнэн сэтгэлээсээ инээсэн вэ?

46. Хүүхдүүдтэйгээ, эхнэр, нөхөртэйгөө, аав ээжтэйгээ, ер нь чухал хүмүүстэйгээ хангалттай цагийг өнгөрөөж чадахгүй байгаа гэж боддог уу? Тэрэндээ харамсдаг уу?

47. Ажил, бизнесээ тэлж өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна уу? Эсвэл эргэлзээ байна уу?

48. Би юунаас хамгийн их айдаг вэ? Надад тохиолдож болох хамгийн муу зүйлс юу вэ?

49. Би хүсэл мөрөөдлөөрөө амьдарч байгаа юу?

50. Би тусламж хүсэхээс санаа зовдог уу?

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Nandnna (203.91.115.38)
    Амжилт гэдэг амжилтгүй бол бид урагшлахгүй бас ѳѳртѳѳ итгэх итгэл байхгүй бол амжилтын талаар яриад ч хэрэггүй.
    2019 оны 04 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Чуулган: Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө 11 цаг 48 мин ТББХороо Ерөнхий сайдын чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ 13 цаг 39 мин Х.Нямбаатарт авто худалдаа эрхлэгчдийн нэр хүндэд халдсаны төлөө уучлал гуйхыг даалгав 14 цаг 15 мин Н.Учрал чуулганыг удирдвал АН-ын бүлэг Ерөнхий сайдыг чөлөөлөх асуудалд оролцохгүй гэв 14 цаг 44 мин "Монгол ноолуур-2026" дуудлага худалдаанд үндэсний 13 компани оролцоно 15 цаг 39 мин Н.Төмөрхүү агсны нэрэмжит төвийн бүсийн физикийн II олимпиад эхэллээ 15 цаг 40 мин Үндэсний баялгийн сангийн асуудлаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулна 15 цаг 41 мин АНУ болон Израилийн цохилтын улмаас энгийн иргэд амь үрэгдсээр буй 15 цаг 43 мин Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн хугацаат цэрэг сураггүй алга болжээ 15 цаг 47 мин Ам.долларын дэвсгэрт дээр Д.Трампын гарын үсгийг байрлуулна 15 цаг 47 мин Маргааш "Дэлхийн цаг" арга хэмжээ болж, нэг цагийн турш гэрлээ унтраана 15 цаг 49 мин Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээ 15 цаг 52 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-аар хэлэлцэнэ 17 цаг 4 мин Д.Амарбаясгалан нар хавтаст хэрэгтэйгээ танилцаж эхэлжээ 18 цаг 20 мин Дархан-Уул аймагт IELTS-ийн шалгалтын төв байгуулах санал тавив 18 цаг 43 мин АИ-92-оос бусад төрлийн шатахууны үнийг 300-350 төгрөгөөр нэмэхээр боллоо 18 цаг 44 мин Үндэсний баялгийн сангийн асуудлаарх зөвлөлдөх санал асуулга эхэллээ 18 цаг 45 мин Катар улс Персийн булангийн аюулгүй байдлын тогтолцоог дахин авч үзэхийг уриалав 18 цаг 45 мин Азийн элсний наадамд Монгол Улсаас 55 тамирчин оролцоно 18 цаг 47 мин Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ 19 цаг 15 мин
iИх уншсан
Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Зундарь: Амин насны урсгал “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард тү... Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй дэлхийн улс орнууд хэрхэ... Робэрт Блай: Төмөр Жонсоны “адгууслаг” эцэг Ардын намын “Ард түмэндээ ирэх оролдлого” буюу авлига, хулга... Б.Жаргалан: АН олон залууст хаалгаа нээж байж ялалт байгуулн... Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна П.Наранбаяр боловсролын салбарт юу үлдээв Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Өлгий цэргийн хүрээний хүндэт хару... Нийслэлийн байгууллагуудын албан хаагчид гамшгаас хамгаалах ... Трамп Тегераныг хэлэлцээр хийхийг "маш их хүсэж байна" гэсни... Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн "Лхагвын тойм"-д өгсөн яри... Хятад улс АНУ-тай хийх шумбагч онгоцны дайнд бэлтгэж, далайн...
Top