x

Авто машингүй өдрийн марафонд 4000 хүн оролцоно

Авто машингүй өдөр есдүгээр сарын 22-нд болох гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн иргэдэд эрүүл амьдралын хэвшлийг суулгах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, биеийн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийлгэх зорилгоор Биеийн тамир спортын газраас өртөөт марафоныг зохион байгуулах гэж байна. 2017 онд анх зохиож 700 гаруй хүн оролцож байсан бол энэ жил олон улсад сурталчлах зорилгоор дөрвөн насны A,B,C,D гэсэн  ангилалд нийтдээ 4000 мянган хүн оролцох бөгөөд “Үзэсгэлэнт Улаанбаатарын цом- Нэг бүс-Нэг зам” нэртэйгээр БНХАУ-тай хамтран зохион байгуулж байна.

Өртөөт марафонд багаар оролцох боломжтой бөгөөд нэг багт хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй байна. Дөрвөн насны ангилал тус бүрийг А шар, B улбар шар, C хөх, D ягаан гэх өөр өөр өнгөөр ангилж байгаа бөгөөд уралдааны замууд тус өнгөөрөө хоорондоо ялгагдана. Өртөө тус бүр насны ангиллаасаа хамаараад харилцан адилгүй байна. Гараа хоорондын зай найман минутын зайтай байхаар зохицуулагджээ.

  • А буюу Сурагч ангилалд 14-17 насны хоёр сурагч (Өртөө хоорондын зай 1-1,6 км)
  • B буюу Залуучууд ангилалд 18-34 насны оюутан, ажилчин, гадаад иргэдээс бүрдсэн 2 гишүүн – (Өртөө хоорондын зай 1.8-2,8 км)
  • С буюу Ахмадууд ангилалд 55-аас дээш насны 2 иргэн – (Өртөө хоорондын зай 2 км хүртэл)
  • D буюу Нээлттэй ангилалд 35-54 насны гэр бүл, гадаадын иргэдээс бүрдсэн 2 гишүүн – (Өртөө хоорондын зай 2 км хүртэл)

Оролцогчид Чингисийн талбайгаас өөрсдөд нь тараасан хугацаа болон газрын зургийн тохиргоо бүхий чипийг авч ангиллын дагуух маршрутаар дамжих ба дөрвөн өртөөг сонирхолтой дарааллаар олж өртөө тус бүрт чипээ уншуулснаар барианд ирнэ. Ингэхдээ өртөө алгасахыг хориглоно. Маршрутыг Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газруудаар дайруулахаар сонгосон иргэдэд хотын гудмуудыг илүү танин мэдүүлэхэд чиглэгдсэн байна. Марафоны үеэр зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам болон Сөүлийн гудамж, мөн Сансарын тунелээс Намянжугийн гудамж хүртэлх замыг хаахаар болжээ. Марафоны бүртгэл өнөөдөр 17:30 минут хүртэл Спортын төв хорооны нэг давхарт явагдаж байгаа бөгөөд бүртгүүлэхэд регистрийн дугаар, овог нэр, харъяа аймаг, дүүрэг, хорооны хаяг, утасны дугаар, нэг хувь цээж зураг шаардлагатай. Бүртгүүлсэн иргэд есдүгээр сарын 22-ны өглөө Чингисийн талбайд ирж маршрут болон чипээ авч бүртгэлээ баталгаажуулах ба 10.00 цагаас уралдаан эхэлнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 8 цаг 28 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 8 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 8 цаг 45 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 13 цаг 56 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 14 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 14 цаг 11 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 14 цаг 16 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 14 цаг 24 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 14 цаг 33 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 14 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Өчигдөр 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top