x

“Балдорж” шагналын эзэд тодорлоо

Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог “Балдорж” шагнал гардуулах 10 дахь удаагийн ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ц.Элбэгдорж, УИХ болон Засгийн газрын гишүүд, НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, сэтгүүл зүйн үе үеийн төлөөлөгчид оролцлоо.

Энэ жилийн "Балдорж" шагналд 88 сэтгүүлчийн 170 гаруй бүтээл иржээ. Шалгаран үлдсэн шилдэг 25 бүтээлээс өчигдөр шилдэг 10 бүтээлийн эзнийг тодруулсан юм.

“Балдорж” шагналын Гранприг "Өнөөдөр" сонины сэтгүүлч Ж.Сувдмаа, П.Энхбат "Уул уурхайтай ханилсан орчин цагийн малчин" сурвалжлага, "Хариуцлагатай уул уурхайн эрэлд" цуврал сурвалжлагаараа хүртлээ.

"Балдорж" шагналын Дэд байрт МҮОНРТ-ийн Эрэн сурвалжлах баримтат нэвтрүүлгийн баг Г.Батзаяа, Ж.Золзаяа, Б.Лхагвасүрэн нар хүний эрхийн сэдвээр эрэн сурвалжилсан цуврал нэвтрүүлэгээрээ хүртсэн юм. 

"Балдорж" шагналын шилдэг аравт

  1. Х.Уянга "Өнөөдөр" сонин "Бөөн цагаан нуурын бөөн эмгэнэл" цуврал сурвалжлага, "Амьдрал сайн уу" цуврал нийтлэл

  2. Б.Ганзориг ТВ9 телевиз "Хасах градус: Алт дагасан харуусал буюу гэрийн буйрны эрх мэдэл" цуврал нэвтрүүлэг, "Хүн малтайгаа орхигдсон Хөвсгөл нуурын энэлэн" телевизийн нэвтрүүлэг

  3. Б.Энхмарт "Үндэсний шуудан" сонин "Бид болон монголын тал нутаг чамд хайртай" нийтлэл, "Зургаан настай Баяндүүрэнгийн сургуульдаа хүрэх зам" сурвалжлага

  4. Д.Эрдэнэбаяр, Ж.Пүрэвдаваа, Г.Мөнхбаяр, Г.Нацагдорж 25 дугаар суваг телевиз "Нэг удаа үндэсний контент: Монгол Солонгост нэг удаа" телевизийн цуврал нэвтрүүлэг

  5. С.Батзаяа "Монголын медиа корпораци"  "Өв соёлгүй Монгол" цуврал нийтлэл, нэвтрүүлэг

  6. Б.Солонго "Зууны мэдээ" сонин "Монгол хүнд цэвэр ус хэрэглэх эрхийг олгоё", "Аврал эрсэн зэрлэг амьтдыг хамгаалья" цуврал нийтлэл

  7. З.Цэлмэг "Засгийн газрын мэдээ" сонин "Харилцуурын цаадах нулимс", "Гурван сая иргэнээ хар тугалгатай махаар хооллодог 60 сая малтай Монгол" нийтлэл

  8. Э.Хүрэлбаатар "Өдрийн сонин" сонин "Замын-Үүдээр зэрлэг адуу мэт чихцэлдэн дайрах монголчуудын нэг өдөр" сурвалжлага

  9. Б.Алтанхуяг "Монцамэ" агентлаг "Аниргүйн гүн дэх цаг хугацаа", "Тагтаа паблишинг хэвлэлийн газрын ерөнхий редактор У.Бямбанямтай хийсэн цуврал ярилцлага, "Өөрийгөө үл тоон бусдын өмнөөс дуугарах нь сэтгүүлчийн үүрэг болохоос, сэтгүүл зүй карьер хөөдөг салбар биш" нийтлэл

  10. Н.Хонгорзул "Блүүмбэрг" телевиз "Монголд үйлдвэрлэв" нэвтрүүлэг

“Балдорж” шагналын гранпри шагналтнаар

2009 онд - Б.Ганчимэг “Үндэсний шуудан” сонин

2010 онд - Д.Оюун-Эрдэнэ “Өнөөдөр” сонин

2011 онд - Ж.Гангаа Өдрийн сонин

2012 онд - Г.Отгонбаяр “Үндэсний шуудан” сонин

2013 онд - Ж.Тэгшжаргал “Өнөөдөр” сонин

2014 онд - У.Ганбаяр, М.Буянбадрах “Хүрээлэн амьд ертөнц” төсөл

2015 онд - Э.Хүрэлбаатар Өдрийн сонин

2016 онд - Ц.Цэвээнхэрлэн “Засгийн газрын мэдээ” сонин

2017 онд - Б.Энхмарт "Үндэсний шуудан" сонин нар тодорч байсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 8 цаг 29 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 8 цаг 37 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 8 цаг 46 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 13 цаг 56 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 14 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 14 цаг 12 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 14 цаг 17 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 14 цаг 25 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 14 цаг 34 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 14 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Өчигдөр 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top