x

Түгжирсэн уулзварт нэвтэрсэн жолоочид хариуцлага тооцно

Хөдөлгөөний хэт ачааллын улмаас тээврийн хэрэгслийн жолооч нар  зам дээр өдөрт ойролцоогоор хоёр цаг орчим түгжирдэг гэсэн судалгаа бий. Энэ бүхэн нь дан ганц тээврийн хэрэгслийн тооноос үл хамаарч буй. Тиймээс нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид шат дараатай арга хэмжээ авахаар болсон билээ. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнгөрсөн тавдугаар сарын 23-нд гаргасан тогтоолын хэрэгжилтийн ажлын явцын танилцуулга мэдээллийг  Замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэн нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханд танилцууллаа.

Эхний ээлжинд ажлын болон ажлын бус цагаар байнга ачаалалтай байдаг уулзваруудад “Yellow box” буюу шар дөрвөлжин тэмдэглэгээ хийхээр төлөвлөсөн. 

Урдах зам нь түгжрэлтэй байгааг харсан байтлаа анивчиж буй гэрлээр уулзварт нэвтэрсэн жолооч нараас болж эсрэг болон хөндлөн урсгалаар зорчиж буй хүмүүс хөдөлгөөнөө хязгаарлуулан, үүний улмаас бусад чиглэлийн хөдөлгөөний эрчим саардаг. Тэгвэл шар дөрвөлжин тэмдэглэгээг томоохон уулзваруудад хийж, камераар хянаснаар эл зөрчил буурна гэсэн тооцоо бий. Замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэн өнгөрсөн хугацаанд бэлтгэлээ базааж, ирэх арваннэгдүгээр сар гэхэд уг тэмдэглэгээг хийж, хяналт тавих боллоо.

Тодруулбал, “Цэцэг төв”, “Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн төв", МУБИС болон Төв музейн уулзварт шар дөрвөлжинг хийх болсон талаар холбогдох албаныхан мэдээллээ. Уулзваруудыг хянах камер, түүний программ хангамжид шаардлага 200 гаруй сая төгрөгийг нийслэлийн Засаг дарга шийдэж өгсөн бөгөөд тэмдэглэгээг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ынхан хийх аж.

Засварын ажилтай хамтатган, маргаашнаас тэмдэглэгээ тавина гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра хэлэв. Мөн тэрбээр ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх замын хөдөлгөөний шинэ дүрэмтэй холбогдуулан үлдсэн уулзваруудад шар дөрвөлжин хийх талаар хэллээ.

Түгээлтийн машинуудыг 07:00 цагаас хойш хотын хөдөлгөөнд оролцуулахгүй. 

Хөдөлгөөний ачааллыг бууруулах дараагийн арга хэмжээ нь ачаа, барааны түгээлтийн  дунд, том оврын машинуудыг өдрийн цагаар хотын хөдөлгөөнд оролцуулахгүй байх явдал. Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар уг ажлын явцын талаар "Борлуулалт, түгээлтийн автомашинуудыг 3.5 тонн хүртэлх болон түүнээс дээш, чиргүүлтэй тээврийн хэрэгсэл хэмээн ангилж, бүсчлэлээр цагийн хязгаарлалттай хөдөлгөөнд оролцуулах санал боловсруулсан. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс зохицуулалтыг мөрдүүлнэ" гэсэн юм.

Одоогоор ажлын хэсгийнхэн борлуулалт, түгээлтийн машиныг 21:00-07:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцуулж байх санал гаргаад буй юм. Гэвч түргэн муудах бүтээгдэхүүн хүргэдэг автомашиныг 12.00 цаг хүртэл явуулж өгөөч гэсэн санал зарим иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлжээ. Ажлын хэсгийн ахлагч, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү энэ талаар "Уг асуудлыг сайтар судлах хэрэгтэй. Бид Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран түгээлтийн машинуудад байршил тогтоогч суурилуулж, хяналт тавих боломж бүрдүүлэх талаар ярилцсан. Ийм боломж бий гэсэн. Ирэх оны төсөвт шаардлагатай хөрөнгийг нь суулгаж, ажил хэрэг болгоно.

Мөн хотын зах орчмоор цагийн хязгаарлалт тогтоохгүй байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Хэрэв бүхэлд нь хязгаарлалт тогтоовол иргэд, аж ахуйн нэгжүүд микро автобус болон суудлын автомашинаар ачаа, бараагаа зөөж мэднэ. Хэрэв ингэвэл замын хөдөлгөөний ачаалал буурахгүй. Нийслэлийн Нийтийн тээврийн газраас маршрут гаргасан" гэв.

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан "Бүсчлэлээ ямар байдлаар зохицуулах юм бэ. Тэргүүлэгчдийн хурлаас гаргасан тогтоолд бараа, бүтээгдэхүүнийг ажлын бус цагаар, хөдөлгөөний нягтралгүй үед хүргэдэг байх ёстой гэж заасан. Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг энэ журмаар л зохицуулах ёстой. Өнөөдрийн байдлаар нийслэлд түгээлтийн 20 гаруй мянган автомашин хөдөлгөөнд оролцож байна. Нөхцөл байдлаас болоод шатахуун зарцуулалт 40, цаг зарцуулалт 70 гаруй хувийн алдагдалтай байна. 

Тэд ачаа, бараа буулгаж буй орчныхоо замын хөдөлгөөнийг 15-20 минут сааруулж, түгжрэлийг 30 хувиар нэмэгдүүлдэг гэсэн тооцоо бий. Ингэж иргэдэд бухимдал үүсгэж болохгүй. Тиймээс түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг шөнийн цагаар түгээж, хэрэглэгчдийн гарт өглөө эрт, шинээр нь хүргэх ёстой. Халуун наранд, өдөржин машины бүхээгт ачиж явсан бүтээгдэхүүнийг хүнд хэрэглүүлж болохгүй. Холбогдох албаныхан үүнд анхаарч, зохицуулалт хийх ёстой. Ялгаа гаргаж болохгүй" гэсэн юм.

Уг зохицуулалттай холбогдуулан Тэргүүлэгчид шинэчилж буй өөр нэгэн арга хэмжээ нь бөөний төвүүдээс бараа, бүтээгдэхүүн авахаар ирсэн орон нутгийн тээврийн хэрэгслийг өдрийн цагаар хотын замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг үүрэг болгосон. Ажлын хэсгийнхэн хүн, ачаа тээвэрлэж буй тээврийн хэрэгслүүдийг “Нарантуул” худалдааны төвд 22.00 цагаас өмнө оруулахыг хориглож, тэмдэг тавьж өгчээ. Иргэд үүнийг мөрдөж эхэлсэн гэнэ. Улмаар бусад захуудад тэмдэг байрлуулж, хязгаарлалт хийх санал хүргүүлжээ.

Гэвч "Нарантуул" худалдааны төв уг зохицуулалтыг хийх шийдвэр гаргасан ч хэрэгжилт хангалтгүй байгааг нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан шүүмжлэв. Учир нь холбогдох албаныхан судалгаагаа эцэслэн гаргаагүй байгаа аж. Уг асуудалтай холбогдуулан Тээврийн цагдаагийн албаны Хяналт, хөдөлгөөн зохицуулалтын албаны дарга, хурандаа Ч.Жаргалсайхан “Орон нутаг руу ачаа ачихын тулд нэг машин бараг 10 хоног зогсдог. Энэ байдлыг болиулж, тээвэр ложисткийн төвийг хотоос гаргах зүйтэй" гэсэн юм. Өдгөө төмөр зам дагасан 10 орчим ложистик бий ч түгээлтийн төв байхгүй гэнэ.

Дашрамд дурдахад, энэ үеэр Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Б.Одбаяр замын хөдөлгөөний мэдээллийг Авто радио-96.3 болон МҮОНРТ-ийн зарим сувгаар өдөрт таван удаагийн давтамжтай мэдээлж байгааг танилцуулав. Удахгүй 12 радиогоор замын хөдөлгөөний нөхцөл, байдлыг мэдээлдэг болох юм.

Эх сурвалж: НИТХ-ын ХМОНХТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 8 цаг 29 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 8 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 8 цаг 45 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 13 цаг 56 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 14 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 14 цаг 12 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 14 цаг 17 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 14 цаг 24 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 14 цаг 34 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 14 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Өчигдөр 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top