x

“Mongolia’s Next Top Model-2” нэвтрүүлэгт гурван улсын моделиуд өрсөлдөнө

"Боловсрол" телевизийн уран бүтээлчид энэ намрын ээлжит төслүүдээ танилцуулсны нэг нь “Mongolia’s next top model-2” нэвтрүүлэг байв. АНУ-ын CBS студийн албан ёсны эрхтэйгээр хийгддэг энэхүү шоу нэвтрүүлэг нь Монголын загварын ертөнцөд цоо шинэ өнгө төрх нэмэх, загварын салбарт хөгжлийн шинэ үеийг нэвтрүүлэх томоохон зорилго агуулдаг бөгөөд хоёр дахь жилдээ ийнхүү амжилттай хэрэгжиж үзэгчдэд хүрэх гэж байгаа юм.

“Mongolia’s Next Top Model-2” нэвтрүүлэгт гурван улсын моделиуд өрсөлдөнө

“Mongolia’s next top model” нэвтрүүлгийн нэгдүгээр улирлын дугаарууд олон онцлогтой байсан.Фото зураг авалт, оролцогч моделиуд, мэргэжлийн багш, менторууд гээд бүх талаараа шинэлэг, үр өгөөжтэй байсан нь үзэгчдийн хандалтаас харагдаж байсан юм. Түүнчлэн ганцхан фото зургийн цаана хэдэн хүний хөдөлмөр шингэдгийг, мэргэжлийн модель болохын тулд хэчнээн саад бэрхшээл туулдгийг энгийн үзэгчдэд ойлгуулсан олон талын ач холбогдолтой байсныг онцлох нь зүйтэй. Харин энэ жилийн дугаарууд илүү олон онцлогтой байх болно гэдгийг нэвтрүүлгийн багийнхан мэдээллээ. Тодруулбал энэ жил Монгол улсаас гадна Өвөр Монгол, Буриад улсын модель охид шалгаруулалтад оролцож гурван улсын шилдгийн шилдэг моделиуд хоорондоо өрсөлдөхөөр болсон байна.

“Mongolia’s Next Top Model-2” нэвтрүүлэгт гурван улсын моделиуд өрсөлдөнө

Энэ жилийн хувьд зураг авалтын агуулга улам баялаг, сонирхолтой болж байгаа аж. Учир нь нэвтрүүлгийн багийнхан Буриад болон Өвөр Монгол улсад очиж зураг авалт хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Шүүгчид болон оролцогчдын талаарх мэдээлэл хараахан цацагдаагүй байна. Мэдээж нэвтрүүлгийн ялагчийг дэлхийн загварын тайз хүлээж байгаа нь тодорхой юм. Дашрамд хэлэхэд, “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн нэгдүгээр улирлын ялагч Б.Цэрэндолгор ялагчийн гэрээний дагуу Сингапурын загварын агентлагт ажиллахаар тун удахгүй явах гэж байгаа тухай таатай мэдээг бидэнд хэлсэн юм.

Модель болох хүсэл эрмэлзэлтэй хэн бүхэнд туршлага, мэдлэг нэмэх “Mongolia’s next top model”нэвтрүүлгийн шинэ дугаарууд тун удахгүй үзэгчдэд хүрэх нь. Энэ жилийн нэвтрүүлэг чадвар сорьсон сорилт, мэргэжлийн зураг авалт, сонирхолтой аялал, гэнэтийн бэлгээр дүүрэн байх болно гэдгийг нэвтрүүлгийн багийнхан амлаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Уржигдар 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Уржигдар 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Уржигдар 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Уржигдар 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05 Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 2026-11-05 Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 2026-11-05 Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 2026-11-05 Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 2026-11-05 З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 2026-11-05 Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 2026-11-05 Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 2026-11-05 Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 2026-11-05 Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 2026-11-05 Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 2026-11-05 Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 2026-11-05 Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 2026-11-05 Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 2026-11-05 Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 2026-11-05 “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовло... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана
Top