x

Аз жаргалтай хүмүүсийн 17 нууц

Аз жаргалтай хүн бие биетэйгээ адилхан хэмээн Лев Николаевич Толстой хэлсэн байдаг. Биднийг юу аз жаргалтай болоход тусалж болох вэ?

Аз жаргалтай хүмүүсийн 17 нууц:

- Өнгөрснийг март. Өнгөрсөн үеийн хүнд дарамтыг мэдэрч байгаа цагт та аз жаргалтай болохгүй. Та алдаа гаргасан уу? Урьд нь танд эвгүй туршлага байсан уу? Эдгээр дуртгалыг санахаа боль, ийм дурсамж танд хөгжих боломж олгохгүй. Одоо үедээ л анхаарлаа төвлөрүүл.

- Амьдралынхаа төлөө хариуцлага хүлээ. Аз жаргалтай болохын тулд юуны өмнө чөлөөтэй байх хэрэгтэй. Нөхцөл байдал хичнээн муу байгаагаас үл хамааран та чухамхүү хэрхэхээ өөрөө л ямагт сонгодог шүү дээ. Тэгээд ийм сонголт хийснийхээ хариуцлагыг та л хүлээнэ. Өөрийн бүтэлгүй явдалд өөр хэн нэгнийг бүү буруутга.

- Харилцаагаа сайтар зохицуулж бай. Энэ нь танд аз жаргал авчирдаг яг тэр зүйл мөн. Бусдыг хайрлах нь гол чиглэл хэвээр байх ёстой. 

- Хүсэл сонирхолтой бай. Энэ нь бидэнд бага зэргийн баяр хөөр авчирдаг. Тиймээс өөрийн хүсэл сонирхлын хүрээг байнга тэлж байх хэрэгтэй. Ингэснээр та өв тэгш байдалд хүрэх замаа тэлнэ. Биднийг хичнээн сонирхолтой зүйл хүрээлж байдгийг ч та төсөөлөхгүй. 

- Өөрийгөө бүтээ. Өөртөө зориулан өөрийн гэсэн зарчмуудыг тодорхойлж, түүнийхээ дагуу ажилла. Ингэснээр л та өөртөө ямагт үнэнч байх болно. 

- Амьдралдаа зорилго тавь. Аз жаргалтай болъё гэвэл танд амьдралын зорилго хэрэгтэй. Эс тэгвэл та хайнга, салан задгай хүн болно. Таны зорилго бол таны амьдралын ноён нуруу мөн. 

- Өөртөө байгаа зүйлийг үнэл. Хэрвээ та талархалтай байдаг бол аз жаргалтай байх нь хялбархан. Харамсалтай нь, танд байхгүй тэр зүйлийг олж харах гэх нь танд байгаа зүйлийг олж харахаас хавьгүй хэцүү. Бид нөхцөл байдлыг байх ёстой зүйл хэмээн хүлээн авч чаддаггүй. Эргэн тойрноо хар, танд аз жаргалтай байх шалтгаан байж болохгүй гэж үү? 

- Нааштайгаар сэтгэ. Аз жаргалтай хүмүүс ганц хором ч муу бодол боддоггүй. Нөхцөл байдал хичнээн муу байлаа ч гэсэн, тэд бүхнийг өөдрөгөөр хардаг. 

- Бүтээж туурви. Бүтээл туурвил нь эрч хүч өгч, таныг зөв чиглэлд татан оруулна. Юу гэвэл, та эргэн тойрондоо байгаа элдэв бүтэлгүй явдлыг анзаарахгүй. 

- Танд нэгэнт байгаа тэр зүйлээс эхэл. Аз жаргалтай хүн улам аз жаргалтай болохын тулд тодорхой цалин юм уу өндөр албан тушаалыг насан туршдаа хүлээдэггүй. Танд нэгэнт байгаа тэр зүйлдээ баярлаж болно. Тэнэг хүн аз жаргалыг уулын цаанаас, ухаантай хүн хөл дороосоо эрдэг (Жеймс Оппенгейм). 

- Өөрчлөгдөж бай. Байнга өсч, хөгжиж, сурч байгаа хүнд аз жаргал ирдэг. Өөрчлөгдөж, ямар нэг шинэ зүйлийг эрж хайж, амьдралаа шинэ түвшин рүү хандуул. 

- Авьяасаа ашигла. Нэгдүгээрт, та өөрийн авьяас билгийг нээж, хоёрдугаарт, үүнийгээ харуулах ёстой. Таны авьяас билгийг хөгжүүлэхэд туслах тийм цалинтай ажлыг олох нь аз жаргалд хүрэх хамгийн баараггүй зам мөн. 

- Аар саархан зүйлээс анхаарлаа бүү холдуул. Аар саархан зүйл таны аз жаргалын байнгын дайсан мөн. Багаахан ан цав хөлөг онгоцыг живүүлдэгийг сана, энэ ан цав томорч, яваандаа жинхэнэ том цоорхой болдог шүү дээ. 

- Дэврүүн санаа бодлоо дарж бай. Дэврүүн бодол уул нь муу зүйл биш, гэхдээ энэ нь эрүүл санаа бодлоос хэтрэх ёсгүй. Эс тэгвэл та өөрийгөө ердөө л хэтрүүлэн үнэлдэг, бүтэлгүй, инээд хүргэсэн хүн болно. 

- Бусдыг аз жаргалтай болго. Ингэх нь аз жаргалтай болох хамгийн үр нөлөөтэй арга юм. Өөрийн аз жаргалд хүрэх замдаа хүмүүст сайн сайхан зүйл хийхийг бод, тэгвэл энэ нь аз жаргал мөн гэдгийг та олж мэднэ. Аз жаргал нь амин хувиа бодсон бодлоор дамжин хэзээ ч ирэхгүй, харин өөрийгөө бусдад зориулсан үйлдлээр л дамжин ирдэг юм. 

- Энэрэн өрөвд. Энэ бол өөрийгөө зориулах хамгийн дээд хэлбэр. Өөрийнхөө эргэн тойронд байгаа хүмүүсийн тухай илүүтэй бодож бай.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 8 цаг 29 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 8 цаг 37 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 8 цаг 46 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 13 цаг 57 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 14 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 14 цаг 12 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 14 цаг 18 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 14 цаг 25 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 14 цаг 35 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 14 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Өчигдөр 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top