x

Анх удаа зам тээврийн ослын хор хохирлыг таниулах үзүүлэн сургалт зохион байгуулагдлаа

Хүүхэд, эцэг эхчүүдэд замын хөдөлгөөнд буруу оролцсоны улмаас учрах аюул, хор хохирол болон түүнээс урьдчилан сэргийлэх арга замыг таниулсан “Үзүүлэн сургалт”-ыг анх удаа өчигдөр амжилттай зохион байгууллаа.

Уг сургалтын гол онцлог нь хүүхэд багачууд замын хөдөлгөөнд явган болон зорчигч хэлбэрээр оролцохдоо Замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл ямар хор уршиг дагуулдаг, зам тээврийн осол ямар шалтгааны улмаас хэрхэн гардаг, түүний улмаас хүн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хэрхэн хохирох эрсдэлтэй байдаг талаар орлон тоглогчид жүжиглэж үзүүлсэн юм.

Замын Цагдаагийн Алба-н зураг.

Учир нь Замын хөдөлгөөнд оролцогч дундаас хамгийн эмзэг нь “Хүүхэд” бөгөөд тэдэнд зам тээврийн осол, гэмтлийн хор уршиг, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэлж, ярихаас илүүтэй үүнийгээ бодитоор, танин мэдэх, үйлдлээр харуулсан нь хамгийн үр дүнтэй байлаа.

Анх удаа зохион байгуулагдсан уг сургалтыг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр сургуулийн урд байрлах авто замыг тусгайлан бэлтгэж, тус сургуулийн 1000 орчим хүүхэд багачуудын дунд зохион явуулсан бөгөөд Японы Сумогийн их аварга Асашёрү Д.Дагвадорж, жүжигчин СТА Э.Цолмонбаяр нар үзүүлэн сургалтын үйл явцыг тайлбарлаж явуулсан нь хүүхэд багачуудад ихээхэн сонирхолтой байлаа.

Замын Цагдаагийн Алба-н зураг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн боловсролын газар хамтран зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, осолд орж буй хүүхдүүдийн тоог бууруулах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд энэхүү сургалтыг зохион байгуулсан юм.

Түүнчлэн зохион байгуулагдсан сургалтыг видео хичээл болгон бэлтгэж, ерөнхий боловсролын сургуулиудад хүргүүлэх, сургалт зохион байгуулахаар ажиллаж байна.

ЭХ СУРВАЛЖ: ЗЦА 

Замын Цагдаагийн Алба-н зураг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 8 цаг 31 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 8 цаг 39 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 8 цаг 48 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 13 цаг 58 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 14 цаг 11 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 14 цаг 14 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 14 цаг 19 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 14 цаг 27 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 14 цаг 36 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 14 цаг 55 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Өчигдөр 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top