x

Гар утсаараа биш надтай тогло!

Аав, ээж нь гар утсаа илүү анхаарч өөрийг нь үл хайхарч байна гэж бодсондоо төдийгүй үүнийг олон аав, ээжид ойлгуулахын тулд долоон настай Эмил төрөлх Хамбург хотынхоо гудамжинд жагсчээ. Мэдээж насанд хүрээгүй хүүхэд жагсаал зохион байгуулах боломжгүй тул хүүгийнхээ хүсэлт, үзэл бодлыг түгээхэд аав, ээж нь тусалснаар 150 гаруй хүн цуглаж гар утаснаасаа түр холдохыг нийтэд уриалжээ. Тэдний дэвшүүлсэн гол санаа нь “Гар утсаараа биш надтай тогло!”

Аав, ээж нь хүүхдээ дижитал төхөөрөмжөөр саатуулж, өөрсдөө ч түүндээ донтох болсон нь шинэ үеийнхнийг төөрөгдүүлж орхижээ. Саяхан АНУ-д 13-17 насны 1000 хүүхдийн дунд судалгаа явуулахад тэдний 40 орчим хувь нь эцэг, эхчүүдийгээ дижитал төхөөрөмжөөсөө холдоосой гэж боддог гэжээ.

Калифорнийн их сургуулийн судлаач Рон Далын хэлснээр хүүхдүүд гэр бүлийнхэн, найз нөхөд нь бүгд хэт их сошиал медиа ашиглаж, өөрийг нь үл хайхарч улмаар үүнийгээ ч анзаардаггүй талаар гомдолложээ.

Хүүхдээ өсгөхөд технологи ямар нөлөө үзүүлж байна вэ?

Мичиганы их сургуулийн эрдэмтэд эцэг, эхчүүд, хүүхдүүд, технологийн хооронд ямар нөлөөлөл бий болж байгааг шинжлэх ухаанчаар судлахыг эрмэлзжээ. Сошиал медиа түлхүү ашигладаг гэр бүлийн хүүхдүүдэд биеэ авч явахтай холбоотой асуудал илүүтэй тулгардаг байна. Эцэг, эхчүүд нь хүүхдийн аар, саар асуудлаас зугтахын тулд технологийг ашигладаг, нөгөөтэйгүүр тэд технологид донтохын хэрээр хүүхдийнх нь хүмүүжил цалгарддаг гэсэн дүгнэлтэд судлаачид хүрчээ.  

Энэ судалгаанд хоёр жилийн хугацаанд таваас доош насны хүүхэдтэй 183 эцэг, эх хамрагджээ. Эндээс харахад технологийн өндөр хэрэглээтэй гэр бүлд торниж байгаа хүүхдүүд илүү сахилгагүй, уурлаж бухимдах нь түргэн, сэтгэл хөдлөлөө замбараагүй илэрхийлдэг байдал анзаарагдсан байна. Мөн аав, ээж нь хүүхдийнхээ аливаа үйлдэлд хариу үзүүлэх нь бага, тэдний зан байдал, сэтгэл хөдлөлийг анзаарч ойлгохдоо ч тааруу байсан аж. Тэд дүгнэлтдээ “Хүүхэдтэйгээ байхдаа гар утсаа их ашигладаг эцэг, эхчүдд хүүхдээ ойлгох, сэтгэл санааг нь мэдрэх, юу илэрхийлэх гэснийг нь үл анзаардаг” гэжээ.

Эсрэгээрээ хүүхдүүдээ дэггүй, хэт сахилгагүй байхыг тэвчиж чадахгүй, стрессээ тайлахын тулд технологид автдаг эцэг, эхчүүд бас байдаг гэнэ. Гэвч хүүхдүүд анхаарал, халамж хүссэндээ сахилгагүйтдэг тул түүнийг нь үл тоох нь хүүхэд илүү хүмүүжилгүй авирлах шалтгаан болдог байна. Эндээс харвал “Гар утас, ай-пад зэрэг нь эцэг, эхчүүдийн хувьд түр амсхийх хэлбэр нь болдог давуу талтай ч, хүүхэд-гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлж байгааг зайлшгүй анхаарах ёстой байна” гэсэн юм.

Мөн энд анзаарах ёстой нэг зүйл нь хүүхдүүд цахим эринд мэндэлж, технологитой зэрэг торниж буй харин эцэг, эхчүүдэд нь сошиал медиа илүү сонин, шинэ байгаа тул хүүхдээс илүү автдаг байна. “The Guardian”-д дурьдсанаар 18-24 насны интернэт хэрэглэгчдийн зан төлөв сүүлийн үед өөрчлөгдөх хандлагатай болжээ. Тухайлбал, сошиал медиа миний хувьд маш чухал гэж хариулах хүмүүсийн эзлэх хувь 2016 онд 66% байсан бол одоо 55% хүртлээ буурсан байна. Харин 45-аас дээш насны хэрэглэгчдийн хувьд сошиал медиаг илүү чухалчлах болсон буюу ингэж үзэх хүний тоо хоёр жилийн хугацаанд таван хувиар нэмэгджээ.

Гэхдээ MIT-ийн профессор Шерри Тюркл ирээдүйн тухай илүү өөдрөг төсөөлөлтэй байна. Учир нь, хүүхдэдээ цаг гаргалгүй утсаа л оролддог ээж, аавыгаа харж өссөн хүүхдүүд хожим өөрийн хүүхдэдээ тийм зан гаргахгүй. Бид үүнийг өнөөдрийн алдаа, онооноосоо арайхийн суралцаж байна гэж тэр хэлсэн юм.

Бяцхан жагсагчийн тухайд

Германд жагсаал өрнүүлсэн бяцхан "тэмцэгч" Эмил өнгөрөгч тавдугаар сард хотод нь болсон фашизмын эсрэг жагсаалд оролцоод үзэл бодлынхоо төлөө “босох” ёстой гэсэн санааг авчээ. Энэ тухайгаа аав, ээждээ хэлснээр тэд дэмжсэн байна. Түүний аав 37 настай хүүхдийн эмч бөгөөд жагсаал хийх тухайгаа орон нутгийн зохих байгууллагад мэдэгдсэн байна. Энэ үйл явдлыг эхлээд олон хүн анхаарахгүй болов уу гэж бодтол, хэдэн зуун хүн нэгдэж Фейсбүүкт маш их хүн сэтгэгдлээ илэрхийлээд зогсохгүй Германы хэвлэл, мэдээллийн байгууллагууд идэвхтэй сурвалжилжээ.

Эмилийн аав “Spiegel”-д өгсөн ярилцлагадаа “Эмил маань надтай хамт байхдаа ярилцахыг, тоглохыг хүссэн ч би өөр зүйл хийгээд дэргэд нь юм шиг хэрнээ “хол” байснаас болоод энэ санааг гаргасан” гэсэн байна. Мөн жагсаалд оролцсон зургаан настай Илви Шмит “Аав миний хажууд гар утсаараа тоглоод байдагт би дургүй” гэсэн бөгөөд аав нь үүнийгээ хүлээн зөвшөөрч, хүүхдээ илүү халамжлах болно гэж сурвалжлагчид хэлжээ.

Герман төдийгүй дэлхийн олон оронд технологид донтох байдал газар авсан. Хэвлэл, мэдээллээр хүүхдээ үл хайхарснаас болж багачууд осолдох гэхчлэн харамсалтай явдлууд тохиолдох нь ч элбэг болжээ. Ялангуяа, хүүхэд харцаараа аливааг илэрхийлэх нь түгээмэл бөгөөд үүнд нь хариу үйлдэл үзүүлэхгүй бол тэд дэггүйтэж, бие махбодиороо харилцаа үүсгэх, анхаарал татахыг оролддог гэдгийг сэтгэл судлаач Катарина Кацер дурьдав.

Энэ жагсаалаас өмнө буюу өнгөрсөн оны нэгдүгээр сард Бавар мужид “Хүүхэдтэйгээ ярилц!” кампанит ажлыг өрнүүлж эцэг эхчүүдийг утаснаас салж хүүхэдтэйгээ ярилцаж, илүү их анхаарал хандуулахыг уриалж байжээ. Тэгвэл энэ удаад хүүхдүүд санаачилж, олон эцэг, эх өөрийн зан байдлаа эргэн нэг харж байна гэдгийг Германы хэвлэлүүдэд тэмдэглэжээ.

Эх сурвалж: Quartz, ub.life

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 8 цаг 29 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 8 цаг 37 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 8 цаг 46 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 13 цаг 56 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 14 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 14 цаг 12 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 14 цаг 17 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 14 цаг 25 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 14 цаг 34 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 14 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Өчигдөр 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top