x

Аялагчдын сонголт: 2018 оны хамгийн шилдэг 25 музей

TripAdvisor аяллын компани жил бүр уламжлал болгон гаргадаг дэлхийн хамгийн шилдэг музейн жагсаалтаа танилцуулсан байна. Уг жагсаалтад АНУ-аас эхлээд Хятад хүртэлх дэлхийн олон оронд байрладаг 25 музейн цогцолбор багтсан байгаа. TripAdvisor энэхүү рейтингийг боловсруулахдаа вебсайт дахь хэрэглэгчдийн үнэлгээ ба шүүмжийг харгалзан үзжээ.

1. Музей Орсе, Парис, Франц

Лувраас эхлээд Пинакотека хүртэл: 2018 оны хамгийн шилдэг 25 музей (фото 1)

Энэхүү музей нь Сена мөрний зүүн эрэг дагуу байрлах хуучин галт тэрэгний буудлын байранд оршдог. Энд импрессионист ба постимпрессионист уран бүтээлчдийн хамгийн том цуглуулга бий. Тухайлбал музейн санд Поль Гоген, Гюстав Кюрбе, Эдуард Мане, Клод Моне, Эдвард Мунк, Огюст Ренуар болон бусад олон уран бүтээлчдийн бүтээлийг олж болно.

2. Есдүгээр сарын 11 дурсгалын музей, Нью-Йорк, АНУ

Лувраас эхлээд Пинакотека хүртэл: 2018 оны хамгийн шилдэг 25 музей (фото 2)

2001 оны есдүгээр сарын 11-нд болсон аймшигт халдлагад зориулсан дурсгалын музей. Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгийн оронд хоёр усан сангаас бүрдсэн дурсгалын хөшөөг барьжээ. Энэхүү цогцолбор нь эзгүйрлийг илэрхийлж байгаа аж.

3. Метрополитен музей, Нью-Йорк, АНУ

Лувраас эхлээд Пинакотека хүртэл: 2018 оны хамгийн шилдэг 25 музей (фото 3)

Дэлхийн хамгийн том музейнүүдийн нэг. Метрополитенд нийт 20 хэлтэс үйл ажиллагаа явуулдаг. Энд эртний, орчин үеийн гээд бүх цаг үед бүтээгдсэн Европ, Ази, Африк Америк уран бүтээлүүдийг үзэх боломжтой.

4. Их Британийн музей, Лондон, Их Британи

Лувраас эхлээд Пинакотека хүртэл: 2018 оны хамгийн шилдэг 25 музей (фото 4)

Үзэгчдийн тоогоороо дэлхийд хоёрдугаарт бичигддэг музей. Тус музейд эртний Египет, Дорно дахин, Ром ба Грекээс ирсэн үзмэрүүд хадгалагдаж байгаа. Мөн үзмэрүүд дунд занданшуулсан шарил, бунхан, босоо ятга, шаазан эдлэлүүд, уран баримлууд, гар бичмэл, цом гэх зэрэг археологийн олдворууд ч бий.

5. Прадо үндэсний музей, Испани

Лувраас эхлээд Пинакотека хүртэл: 2018 оны хамгийн шилдэг 25 музей (фото 5)

Европын дүрслэх урлагийн хамгийн том цуглуулга энэхүү музейд байдаг. Музейн санд Босх, Веласкес, Гойя, Мурильо, Сурбаран, Эль Греко зэрэг алдартай уран бүтээлчдийн бүтээлүүд хадгалагддаг. Гэхдээ цуглуулгын гол үзмэр нь Рафаелийн бүтээлүүд юм. Түүнчлэн Караважо, Тициан, Жентилески, Тинторетто зэрэг Венецийн урлагийн сургуулийн алдартай төлөөлөгчдийн уран зургуудыг ч харах боломжтой.

6. Акрополийн шинэ музей, Афин, Грек

Лувраас эхлээд Пинакотека хүртэл: 2018 оны хамгийн шилдэг 25 музей (фото 6)

Эртний Акрополийн газар нутаг дээр олдсон эд зүйлс археологийн музейн гол үзмэрүүд нь болдог. Хөшөө, багана гээд эртний барилгын элементүүдийг эндээс олж харах боломжтой юм.

7. Лувр, Парис, Франц

Лувраас эхлээд Пинакотека хүртэл: 2018 оны хамгийн шилдэг 25 музей (фото 7)

Сена мөрний баруун эрэг дээр буюу Парис хотын төвд байрлах дэлхийн хамгийн эрэлттэй бас алдартай урлагийн музей. Анх 1792 онд үүсгэн байгуулагдсан Лувр дэлхийн хамгийн эртний музейн нэгт зүй ёсоор тооцогддог. Музейн цуглуулгад эртний бүтээлүүдээс эхлээд шинэ үеийн Европын урлаг хүртэлх асар олон үзмэрүүд нэг дор цугларсан байгаа.

8. Дэлхийн II Дайны үндэсний музей, Нью-Орлеанс, АНУ

Лувраас эхлээд Пинакотека хүртэл: 2018 оны хамгийн шилдэг 25 музей (фото 8)

Музейн интерактив үзэсгэлэн нь Дэлхийн II Дайнд АНУ хэрхэн оролцсон тухай дэлгэрэнгүй харуулах болно.

9. Антропологийн үндэсний музей, Мехико, Мексик

Лувраас эхлээд Пинакотека хүртэл: 2018 оны хамгийн шилдэг 25 музей (фото 9)

Энэхүү музей нь Мексикийн газар нутаг дээр олдсон Колумбын өмнөх үеийн археологи ба антропологийн асар ховор үзмэрүүдийг дэлгэдэг. Жишээ нь энд Ацтекийн цаглабар, Ольмек омгийн чулуун толгойнууд, Майячуудын эрдэнэс болон бусад олон сонирхолтой зүйлсийг олж болно.

10. Дайны хохирогчдод зориулсан музей, Хошимин, Вьетнам

Лувраас эхлээд Пинакотека хүртэл: 2018 оны хамгийн шилдэг 25 музей (фото 10)

Уг музей нь Вьетнамын дайнд зориулагдсан юм. Анхандаа музейг "Америкийн дайны гэмт хэргийн музей" гэж нэрлэж байсан бөгөөд Вьетнамын газар нутаг дээрх АНУ-ын түрэмгийллийг харуулсан байв. Харин дараа нь Вьетнам ба АНУ-ын харилцаа тогтворжсоноор тус музейн нэрийг өөрчилсөн юм.

11. Үндэсний галерей, Лондон, Их Британи

Лувраас эхлээд Пинакотека хүртэл: 2018 оны хамгийн шилдэг 25 музей (фото 11)

Уг музей нь Трафальгарын талбайд байрладаг. Музейн цуглуулгад XVIII-XX зууны үеийн Баруун Европын уран зургийн 2,000 гаруй бүтээл хадгалагддаг байна. Лондонгийн үндэсний галерей нь хамгийн олон хүн үздэг музейн жагсаалтын гуравдугаарт бичигддэг.

12. Ваза музей, Стокхольм, Швед

Лувраас эхлээд Пинакотека хүртэл: 2018 оны хамгийн шилдэг 25 музей (фото 12)

Ваза (эсвэл Васа) гэх энэхүү музей нь хөлөг онгоцны музей юм. Хааны удмын нэрээр нэрлэгдсэн Васа байлдааны хөлөг онгоц нь 1628 онд анх далайд гарсан боловч удалгүй сүйрсэн юм. Ойролцоогоор 300 жилийн дараа буюу 1961 онд тус хөлөг онгоцыг далайгаас гаргаж, сэргээн засварлан, музейн үзмэр болгосон байдаг. Сонирхуулахад энэхүү хөлөг онгоц нь дэлхий дээр үлдсэн цорын ганц XVII зууны эхэн үеийн далбаат онгоц юм.

13. Уффици галерей, Флоренц, Итали

Лувраас эхлээд Пинакотека хүртэл: 2018 оны хамгийн шилдэг 25 музей (фото 13)

Европын хамгийн эртний музейн нэг. Энэхүү музейн барилгын ажлыг Козимо I Медичи хариуцсан байдаг. Музейн ховор цуглуулгад дундад зууны үеэс эхлээд орчин цагийн олон мянган урлагийн бүтээлүүд хадгалагддаг. Энд Леонардо да Винчи ба Боттичелли нарын хамгийн алдартай бүтээлүүдийг үзэх боломжтой.

14. Рейксмюсеум, Амстердам, Нидерланд

Лувраас эхлээд Пинакотека хүртэл: 2018 оны хамгийн шилдэг 25 музей (фото 14)

Тус музейн хамгийн гол үзмэр нь Рембрандтын "The Night Watch" гэх бүтээл юм. Энэхүү бүтээл нь Амстердам хотын эзэмшилд тооцогддог бөгөөд түр хугацаанд Рейксмюсеумд хадгалагдаж байгаа аж. 1906 онд зөвхөн уг зургийг хадгалахын тулд музейн барилгыг дахин шинэчилсэн байдаг (энэхүү зураг нь 3,63 x 4,37м хэмжээтэй).

15. Эрмитаж, Санкт-Петербург, ОХУ

Лувраас эхлээд Пинакотека хүртэл: 2018 оны хамгийн шилдэг 25 музей (фото 15)

Санкт-Петербург хотын төвд, Өвлийн ордонд байрладаг уг музей нь дэлхийн хамгийн том музейн цогцолборуудын нэг юм. Ингээд ч зогсохгүй дэлхийн хамгийн олон хүн очдог шилдэг 20 музейн жагсаалтад багтсан байдаг.

16. Винсент Ван Гогийн музей, Амстердам, Нидерланд

Лувраас эхлээд Пинакотека хүртэл: 2018 оны хамгийн шилдэг 25 музей (фото 16)

Агуу уран бүтээлчийн амьдрал ба уран бүтээлд зориулсан музей. Ван Гогийн гэр бүлийн эзэмшилд байдаг бүтээлүүд тус музейн цуглуулгын гол үзмэрүүд болдог байна. Бүр тодруулбал 200 уран зураг, 500 гар зураг, хар зургуудаас бүрдсэн дөрвөн цомог ба уран бүтээлчийн 800 гаруй хувийн захидал байдаг аж.

17. Урлагийн институт, Чикаго, АНУ

Лувраас эхлээд Пинакотека хүртэл: 2018 оны хамгийн шилдэг 25 музей (фото 17)

Анх 1879 онд байгуулагдсан уг институт нь нэгэн зэрэг музей ба дээд сургуулийн үүргийг гүйцэтгэдэг. Энд импрессионист ба Америкийн урлагийн маш том цуглуулга бий.

18. Египетийн музей, Турин, Итали

Лувраас эхлээд Пинакотека хүртэл: 2018 оны хамгийн шилдэг 25 музей (фото 18)

Дэлхийн анхны Эртний Египетийн соёл иргэншлийн музей 1824 онд баригджээ.

19. Шинэ Зеландын музей (Те Папа Тонгарева), Веллингтон, Шинэ Зеланд

Лувраас эхлээд Пинакотека хүртэл: 2018 оны хамгийн шилдэг 25 музей (фото 19)

Те Папа Тонгарева гэдэг нь "Энэ нутгийн баялаг оршиж буй газар" хэмээн орчуулагдана. Энэхүү музей нь Шинэ Зеландын уламжлал ба соёлд зориулагдсан юм.

20. Ларко музей, Лима, Перу

Лувраас эхлээд Пинакотека хүртэл: 2018 оны хамгийн шилдэг 25 музей (фото 20)

Энэхүү музей нь инкам, моче, наска, чиму зэрэг Колумбын өмнөх үеийн янз бүрийн соёл иргэншил ба нутгийн түүхэд зориулагдсан юм. Музейн цуглуулгад одоогоор нийт 45,000 гаруй үзмэр тоологдож байна.

21. Туол Слэнг геноцидийн музей, Пномпень, Камбож

Лувраас эхлээд Пинакотека хүртэл: 2018 оны хамгийн шилдэг 25 музей (фото 21)

Коммунист намын "Улаан кхмерүүд" орон нутгийн энгийн нэг сургуулийн байранд Туол Слэнг гэх шоронг байгуулсан юм. Энд 1975-1979 оны хооронд ойролцоогоор 17,000 хүн хоригдож байсан гэх мэдээ байдаг ч зарим эх сурвалжууд энэ тоог 20,000 давсан гэж үздэг.

22. Терракоттагийн дайчид ба морьдын музей, Хятад

Лувраас эхлээд Пинакотека хүртэл: 2018 оны хамгийн шилдэг 25 музей (фото 22)

Чин гүрний анхны эзэн хааны булш ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад багтсан юм. Эзэн хаантай хамт энд бодит хэмжээтэй 8,100 терракотагийн дайчид ба тэдний морьдын хөшөөг булшилсан байна.

23. Алтны музей, Богота, Колумб

Лувраас эхлээд Пинакотека хүртэл: 2018 оны хамгийн шилдэг 25 музей (фото 23)

Энэхүү музейд Америкийн уугуул иргэдийн эдэлж хэрэглэж байсан үнэт эдлэлүүд үзмэр болон дэлгэгддэг.

24. Яд ва-Шем, Холокостын дурсгалд зориулсан үндэсний музей, Израйль

Лувраас эхлээд Пинакотека хүртэл: 2018 оны хамгийн шилдэг 25 музей (фото 24)

Иерусалимд байрладаг энэхүү музей нь Херцл уулын энгэрт, далайн түвшнөөс 804 м өндөрт оршдог. Уг цогцолбор нь нийт 18 га талбайтай бөгөөд дотроо холокостын түүхийн музей, еврейчүүдийг хорих анги руу зөөдөг байсан вагон, дурсгалын хана зэрэг хэд, хэдэн үзмэрүүдтэй. Яд ва-Шем бол Израйлийн хамгийн чухал түүхэн дурсгалт газруудын нэг юм. Энэхүү цогцолборыг жил бүр нэг сая гаруй хүн үздэг гэсэн тоо байдаг. Дашрамд дурдахад тус музей нь үнэ төлбөргүй юм.

25. Пинакотека, Сан-Паулу, Бразил

Лувраас эхлээд Пинакотека хүртэл: 2018 оны хамгийн шилдэг 25 музей (фото 25)

Бразил улсын хамгийн чухал музейн нэг. Музейн санд уран зураг, уран баримал, коллаж, шавар эдлэл зэргээс бүрдсэн 6,000 гаруй үзмэрүүд хадгалагдаж байна. Мөн энд XIX-XX зууны Бразилын хамгийн том дүрслэх урлагийн цуглуулга хадгалагддаг онцлогтой.

buro247.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Уржигдар 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Уржигдар 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Уржигдар 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Уржигдар 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05 Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 2026-11-05 Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 2026-11-05 Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 2026-11-05 Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 2026-11-05 З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 2026-11-05 Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 2026-11-05 Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 2026-11-05 Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 2026-11-05 Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 2026-11-05 Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 2026-11-05 Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 2026-11-05 Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 2026-11-05 Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 2026-11-05 Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 2026-11-05 “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовло... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана
Top