x

Японы соёлын наадам боллоо

БОАЖЯ, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улс дахь Япон Улсын Элчин сайдын яамдын дэмжлэгтэйгээр НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Лэтс трэвел” ХХК нар хамтран энэ амралтын өдрүүдэд нийслэл хотноо “Япон Соёлын Наадам 2018” арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд Япон улсаас “Софтбанк” групп, “SB Players”, “Табиризм” компаниуд хамтран зохион байгуулагчаар оролцсон байна.

Японы соёлын наадмыг Улаанбаатар хотноо энэ жил ес дэх зохион байгуулав. Япон соёл, Япон амт, Япон чанартай танилцах ЯПОНЫ НЭГ ӨДӨР” уриан дор хотын төв талбайд зохион байгуулсан тус наадам Монгол, Япон хоёр орны ард иргэд, бизнесийн байгууллагуудын хооронд гүүр болох зорилготой юм.

Японы соёлын наадмын нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд оролцон баяр хүргэж, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Улс хоорондын харилцааны чухал суурь нь иргэд хоорондын харилцаа юм. Иймд Улаанбаатар хотын Захирагчаар ажиллаж байгаа энэ үед иргэдийнхээ хүсэл эрмэлзэлд тулгуурлан Япон Улсын хотуудтай харилцааг эрчимжүүлж шат ахиулах чиглэлээр ажиллах болно.

Өнөөдөр зохион байгуулагдаж байгаа энэхүү соёлын арга хэмжээ нь Японы үндэсний соёл урлаг, уламжлалт зан заншлыг нийлслэлийн иргэдэд сурталчлан таниулахаас гадна иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх зорилготой. Тиймээс иргэд та бүхнийг идэвхтэй оролцож, өдрийг байхан өнгөрүүлэхийг хүсье” хэмээв.

Наадмын үеэр Японы соёл урлаг, гар урлал, хөгжөөнт наадгай, тэмцээн, уралдаан, бараа бүтээгдэхүүн, амтат хоол зэргийг олон нийтэд сурталчлан танилцуулж, жинхэнэ “Япон амт, Япон чанар”-ыг иргэд, оролцогчидод мэдрүүлэх аж. Арга хэмжээнд Япон Улсаас 120 орчим урлаг соёл, бизнесийн байгууллагуудын төлөөлөгч нар оролцох юм байна. Мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй боловсрол, худалдаа, урлаг соёлын байгууллагууд хамтран оролцож байна. Тус арга хэмжээг үзэн сонирхохоор ирсэн хүмүүс Японы үндэсний тайко бөмбөрийн алдарт Индра хамтлагын тоглолтыг үзэж, Япон кимоно өмсөж зургаа авхуулан, Японы үндэстний хоолыг амтлах, Японы мэргэжлийн үсчдээр үнэгүй үсээ засуулах, Япон хэлний сургууль, боловсролын төвүүдтэй танилцах зэрэг олон төрлийн хөтөлбөрт хамрагдаж, хонжвортой сугалаа, урамшуулалд оролцож цагийг үр дүнтэй, хөгжөөнтэй, завгүй өнгөрүүлэх боломжтой гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байв.

Эх сурвалж: ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 8 цаг 28 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 8 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 8 цаг 45 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 13 цаг 56 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 14 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 14 цаг 11 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 14 цаг 17 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 14 цаг 24 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 14 цаг 34 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 14 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Өчигдөр 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top