x

Сургууль, цэцэрлэгийн туслах ажилчдын цалинг нэмнэ

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Мөн багш ажилчдын ажил хаялттай холбоотой асуудлаар БСШУС, ХНХ-ын сайд нарын танилцуулгыг сонслоо. Улсын хэмжээнд ажил хаялтад оролцож байгаа багш, ажилчдын шаардлагыг судлан шийдвэрлэх үүрэг бүхий өргөтгөсөн ажлын хэсгийг ЗГХЭГ-ын даргын тушаалаар өнгөрсөн долоо хоногт МҮЭХ, БСШУҮЭХ, БСШУСЯ, СЯ, ХНХЯ-аас тэгш төлөөлөл оролцуулан байгуулсан. Ажлын хэсэг ажил хаялтад оролцогчдын тавьж буй дөрвөн зүйл шаардлагыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцож тодорхой шийдэлд хүрч, тохиролцсон гэв.

Төрийн албан хаагчдын цалинг 8-30 хүртэл хувиар нэмэгдүүлсэн нь үндсэн цалингийн тогтвортой суурь үнэлгээ болох бол нэг удаагийн 300.000 төгрөгийн тэтгэмж нь оновчтой шийдэл биш бөгөөд нэмж олгох төсвийн боломжгүй гэдэгт санал нэгдсэн байна.

Бага анги, цэцэрлэг, тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгийн багш нарын цалинг есдүгээр сарын нэгний өдрөөс 12,3 хувиар нэмэгдүүлэх явцад үйлчилгээний тогооч, манаач гэх мэт  23 мянга орчим туслах ажилчдын цалин нэмэгдэхгүй орхигдсоныг найман хувиар нэмэгдүүлэхээр тохиролцсон байна.

Засгийн газраас 2014 онд төрийн албан хаагчдын цалингийн сүлжээг шинэчлэхдээ  багш нарын цалинг эмч нарынхаас 4,3 хувийн зөрүүтэй тогтоосныг 2018 онд багтаан тэгшитгэх тухай МҮЭХ, БСШУҮЭХ-ны гишүүдийн тавьж буй шаардлагыг хүлээн авч биелүүлэх нь зүйтэй гэв.

Эдгээр асуудлыг нэгтгэн шийдвэрлэхэд шаардагдах 14,5 тэрбум төгрөгийг ХНХЯ, БСШУСЯ, Цалингийн сангийн нөөц бололцоог дайчлан салбар хоорондын уялдаа холбоог ханган хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэхийг холбогдох сайд нарт ээлжит бус хуралдаанаас үүрэг болголоо.

Ажил хаялтад нэгдээд байсан хоёр цэцэрлэг, ерөнхий боловсролын 12 сургуулийн багш ажилчид ажил хаялтаа зогсоож, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж эхлээд байна. Дээрх санхүүжилтийн эх үүсвэрийг баталгаажуулсан тохиолдолд ирэх даваа гаригаас ажил хаялт зогсох боломж бүрдэнэ гэж өргөтгөсөн ажлын хэсгийн гишүүд үзэж байна гэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 8 цаг 29 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 8 цаг 37 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 8 цаг 46 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 13 цаг 57 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 14 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 14 цаг 12 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 14 цаг 18 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 14 цаг 25 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 14 цаг 35 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 14 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Өчигдөр 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top