x

Багш нар ажил хаялтаа зогсоолоо

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон МҮЭХ-ны Багш нарын үйлдвэрчний эвлэлийн дарга Ж.Батзориг нар мэдээлэл хийлээ. Талууд тохиролцоонд хүрсний дагуу ирэх даваа гариг буюу есдүгээр сарын 17-ний өдрөөс эхлэн сургууль, цэцэрлэгийн хичээл хэвийн үргэлжлэхээр болж байна.

БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Баярсайхан:

-Үйлдвэрчний эвлэлээс хугацаагүй ажил хаялт өнөөдрийг хүртэл үргэлжилсэн. Өнөөдрөөс албан ёсоор ажилт хаялт зогсохоор боллоо. Ирэх даваа гарагт сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа албан ёсоор хэвийн  үргэлжилнэ.  Мөн 2019 оны нэг сарын 1-нээс шат дараалалтайгаар 2020 он хүртэл нэмнэ.

Боловсрол, шинжлэх ухааны ҮЭХ-ны дарга Ж.Батзориг:

-МҮЭХ-ээс байгууллагаас хэлэлцээрт орж тодорхой асуудлыг тохирч чадлаа. Багш нарын цалин хөлс бусад салбараас доогуур байсан. Талууд тодорхой тохиролцоонд хүрч чадлаа. Тиймээс 2019 оны нэгдүгээр сарын нэгнээс ажлын ачааллыг үнэлдэг болно. Жишээлбэл нормоос давсан хүүхдийн тоогоор багшид нэмэгдэл хөлс олгоно. Ирэх онд багш нарын цалинг 20-оос доошгүй хувиар нэмэгдүүлнэ. Хамгийн гол нь 2014 оноос хойш багш эмч нарын цалингийн ялгаа 4.3 хувь байсан. Мөн төрийн үйлчилгээний албан хаагч 25 мянган хүний цалинг ижил хэмжээнд авчирлаа. Засгийн газрын талаас багш нарын цалинг 2019 онд 20–иос доошгүй хувиар нэмэгдүүлнэ тохиролцоонд хүрлээ. Бидний тавьсан шаардлага хангалттай хэмжээнд хүрээгүй ч тодорхой хувиар цалин нэмэх боллоо гэв.

Сануулахад, Засгийн газар 2018 оны наймдугаар сарын 22-ны өдөр гурван талт хэлэлцээрийг зөрчиж, салбаруудын цалинг ялгавартайгаар нэмэх болсон тул Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо энэ ялгаварлалыг эсэргүүцэж ажил хаялтыг зохион байгуулсан билээ. Засгийн газар есдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчид болон эрүүл мэндийн салбарынхны цалин хөлсийг 8-30 хүртэл хувиар, соёл урлагийн салбарынхны цалинг 8-27 хувиар нэмэгдүүлж, БСШУ-ны салбарын цалинг 8-12,3 хувиар нэмэх шийдвэр гаргасан юм. Гэвч 14 хоног үргэлжилсэн ажил хаялтын үр дүнд багш нарын цалинг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 20 хувиар нэмэгдүүлэхээр болов.

Б.ЗАЯА 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 8 цаг 30 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 8 цаг 37 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 8 цаг 46 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 13 цаг 57 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 14 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 14 цаг 12 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 14 цаг 18 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 14 цаг 25 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 14 цаг 35 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 14 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Өчигдөр 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top