x

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас "Нээлттэй хаалганы өдөрлөг" зохион байгууллаа

ХЗДХЯ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас иргэд, олон нийтэд үнэн зөв мэдээлэх, үйл ажиллагааны чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилготой "Нээлттэй хаалганы өдөр"-ийг Тэнгис кино театрын урд талбайд зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгөөр иргэдэд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээлэл, зөвлөмжийг өгч, санал хүсэлтийг нь сонсож, шийдвэрлэх боломжтой зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэсэн юм.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Иргэн, Эрүү, Захиргаа, Зөрчлийн хэргийн шүүхийн шийдвэр болон бусад эрх бүхий албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэрт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түргэн шуурхай, хуулийн хүрээнд хэрэгжүүлэн ажилладаг байна. 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын хэлтсийн дарга Э.Итгэлтөгс "Манай байгууллагаас хийж буй өнөөдрийн үйл ажиллагаанд иргэн, эрүүгийн гэсэн хоёр чиглэлээр мэдээлэл, зөвлөмж өгч байна. Арга хэмжээнд одоогийн байдлаар 600 орчим хүн хамрагдлаа. Бид бүх үйлчилгээгээ нэг цэгт төвлөрүүлж, иргэдэд шуурхай үйлчилж байна. Иргэдэд үнэ төлбөргүйгээр бүх төрлийн лавлагаа, банкны үйлчилгээг хүргэж байна" гэлээ.

Түүнчлэн энэ үеэр иргэдэд зориулсан танин мэдэхүйн асуулт хариултын тэмцээнийг явуулсан юм. Мөн шинэчлэн батлагдсан эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хорихоос өөр төрлийн ялын төрөл болох зорчих эрхийг хязгаарлах, албадлагын арга хэмжээний бүх төрөлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хяналт тавьж хэрэгжүүлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн зургаан дүүргийн харьяалалтай албадлагын арга хэмжээ авагдсан мянга гаруй этгээдэд хяналт тогтоон ажиллаж байгаа аж. Тус нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр 15.30 цаг хүртэл үргэлжлэх юм байна. 

newspress.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулган: Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө 13 цаг 37 мин ТББХороо Ерөнхий сайдын чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ 15 цаг 28 мин Х.Нямбаатарт авто худалдаа эрхлэгчдийн нэр хүндэд халдсаны төлөө уучлал гуйхыг даалгав 16 цаг 4 мин Н.Учрал чуулганыг удирдвал АН-ын бүлэг Ерөнхий сайдыг чөлөөлөх асуудалд оролцохгүй гэв 16 цаг 33 мин "Монгол ноолуур-2026" дуудлага худалдаанд үндэсний 13 компани оролцоно 17 цаг 28 мин Н.Төмөрхүү агсны нэрэмжит төвийн бүсийн физикийн II олимпиад эхэллээ 17 цаг 29 мин Үндэсний баялгийн сангийн асуудлаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулна 17 цаг 30 мин АНУ болон Израилийн цохилтын улмаас энгийн иргэд амь үрэгдсээр буй 17 цаг 32 мин Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн хугацаат цэрэг сураггүй алга болжээ 17 цаг 36 мин Ам.долларын дэвсгэрт дээр Д.Трампын гарын үсгийг байрлуулна 17 цаг 36 мин Маргааш "Дэлхийн цаг" арга хэмжээ болж, нэг цагийн турш гэрлээ унтраана 17 цаг 38 мин Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээ 17 цаг 41 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-аар хэлэлцэнэ 18 цаг 53 мин Д.Амарбаясгалан нар хавтаст хэрэгтэйгээ танилцаж эхэлжээ 20 цаг 9 мин Дархан-Уул аймагт IELTS-ийн шалгалтын төв байгуулах санал тавив 20 цаг 32 мин АИ-92-оос бусад төрлийн шатахууны үнийг 300-350 төгрөгөөр нэмэхээр боллоо 20 цаг 33 мин Үндэсний баялгийн сангийн асуудлаарх зөвлөлдөх санал асуулга эхэллээ 20 цаг 34 мин Катар улс Персийн булангийн аюулгүй байдлын тогтолцоог дахин авч үзэхийг уриалав 20 цаг 34 мин Азийн элсний наадамд Монгол Улсаас 55 тамирчин оролцоно 20 цаг 36 мин Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ 21 цаг 4 мин
iИх уншсан
Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Зундарь: Амин насны урсгал “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард тү... Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй дэлхийн улс орнууд хэрхэ... Робэрт Блай: Төмөр Жонсоны “адгууслаг” эцэг Ардын намын “Ард түмэндээ ирэх оролдлого” буюу авлига, хулга... Б.Жаргалан: АН олон залууст хаалгаа нээж байж ялалт байгуулн... Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна П.Наранбаяр боловсролын салбарт юу үлдээв Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Өлгий цэргийн хүрээний хүндэт хару... Нийслэлийн байгууллагуудын албан хаагчид гамшгаас хамгаалах ... Трамп Тегераныг хэлэлцээр хийхийг "маш их хүсэж байна" гэсни... Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн "Лхагвын тойм"-д өгсөн яри... Х.Нямбаатарт авто худалдаа эрхлэгчдийн нэр хүндэд халдсаны т... Хятад улс АНУ-тай хийх шумбагч онгоцны дайнд бэлтгэж, далайн...
Top