x

Иргэдийн зүгээс борооны улмаас эвдэрч сүйдсэн зам, гудамж талбайг засаж өгөхийг хүслээ

Үерийн уснаас үүдэж нийслэлийн зарим гэр хорооллын гудамж талбайн зам эвдэрч сүйдэн, борооны ус тогтож, машин тэрэг, хүн явахад хүндрэлтэй болсонтой холбогдуулан Сүхбаатар дүүргийн 15, 16-р хорооны иргэд, оршин суугчдын зүгээс Дамбадаржаа орчимд үүссэн дээрх нөхцөл байдлыг яаралтай засч өгөөч гэсэн хүсэлтийг өөрийн тойргоос сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатарт уламжилжээ.

Иргэд оршин суугчдын хүсэлтийн дагуу өчигдөр /2018.09.12/ НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатар газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцан, иргэдийн санал хүсэлтийг сонсож СБД-ийн 15,16-р хорооны 58-р сургуулийн зүүн тал, 36-р цэцэрлэгийн урд талыг тохижуулах, хэвийн байдалд нь оруулах, 20, 81,82 -р гудамжны шороон замыг сайжруулах,  хусаж тэгшлэх зэрэг ажлыг эхлүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг 2018 оны нийслэлийн төсвийн тодотгол, Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэн шийдвэрлэж, яаралтай хэрэгжүүлж өгөх хүсэлтийг НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга С.Батболд нарт хүргүүлсэн гэдгийг хэлж байлаа.

Сүхбаатар дүүргийн 16, 17-р хорооны иргэдийн зүгээс  НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатарт хандан  "Олон хоног дараалан орсон борооны улмаас гэр хорооллын гудамжуудад шалбааг тогтон, зам маш их эвдэрч,  халтиргаа гулгаа үүсч, машинууд эвдэрч,  иргэд гэмтэж бэртэж байна. Нийслэлээс  80 сая төгрөгөөр “Жишиг гудамж” гэж хэсэг газар тохижуулахынхаа оронд 800 мянган төгрөгөөр хэд хэдэн газар шороо асгаад өгвөл бид өөрсдөө тараагаад гудамжныхаа замыг тэгшилж болох байсан" гэж хэлж байлаа.

Мөн 2019 онд хийгдэх хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, арга хэмжээг төлөвлөх, ажил үйлчилгээг сайжруулахдаа иргэдийн саналыг авч, гэр хорооллын гудамжуудын замыг засах, гэрэлтүүлэг тавих, худаг барих, автобусны буудлын тоог нэмэх гэх зэрэг  асуудлыг шат дараатай холбогдох газруудад уламжлан шийдвэрлэж өгөх хүсэлтийг НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатарт хүргэлээ.

Эх сурвалж: НИТХ-ын ХМОНХТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 8 цаг 29 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 8 цаг 37 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 8 цаг 46 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 13 цаг 57 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 14 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 14 цаг 12 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 14 цаг 18 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 14 цаг 25 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 14 цаг 35 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 14 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Өчигдөр 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top