x

Фэйсбүүк компанитай хамтарч хуурамч хаяг, мэдээлэлд хязгаарлалт хийнэ

Харилцаа холбооны зохицуулах хорооны урилгаар өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад ажилласан Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн орны төлөөлөгчидтэй Цагдаагийн ерөнхий газар уулзалт хийж, тулгамдаад байсан зарим асуудалдаа гарц олжээ. Энэ талаар ХХЗХ-ны Цахим мэдээллийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Т.Батболд, Хамтын ажиллагаа, харилцагчийн хэлтсийн дарга Б.Мягмарнаран, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн 5 дугаар хэлтсийн тасгийн дарга Д.Мягмарсүрэн нар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Цагдаагийн ерөнхий газраас өнгөрсөн жил Фэйсбүүк компанид 12 удаа хүсэлт тавьсан боловч шийдэгдээгүй бол энэ удаагийн уулзалтаар 7-д нь хариулт авсан талаар Эрүүгийн цагдаагийн 5 дугаар хэлтсийн тасгийн дарга Д.Мягмарсүрэн дурдлаа. Тодруулбал тэрбээр “Манай эрх зүйн орчны хүрээнд бид Прокурорын байгууллагаас зөвшөөрөл авдаг бол АНУ Шүүхийн зөвшөөрөлтэйгөөр хэргийг шийдвэрлэх эрхтэй болдог. Тэгвэл дээрх хоёр тохиолдолд бид шууд Фэйсбүүктэй нээлттэй харьцаж болохоор болсон” гэлээ. Тухайлбал, хаалттай группүүдийг хаах, хуурамч хаяг, мэдээллийг шууд хязгаарлах боломжтой болох юм байна.

Фэйсбүүк компани аливаа гомдол хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх, зохицуулалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай "Green channel" ногоон сувгийг Монгол Улсад нээж өгөхөөр тохиролцсон байна. Ингэснээр Монгол Улсаас энэхүү сувгаар ирсэн хүсэлтийг шуурхай шийдвэрлэх боломж бүрдэх юм. Мөн фэйсбүүк нь хэрэглэгчийн профайлд жинхэнэ гэдгийг баталгаажуулсан тэмдэглэгээ олгох тухай тохиролцжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын талаас буюу ХХЗХ-ноос тавих саналыг харгалзан үзэж, жинхэнэ хэрэглэгч мөн эсэхийг тогтоох юм байна. Тэмдэглэгээ нь тухай хэрэглэгчийн профайл дээр цэнхэр өнгөөр тэмдэглэгдэх юм байна. 

Фэйсбүүкээс гаргасан судалгаагаар 2018 оны эхний улиралд 583 сая хуурамч хаягийг тус компани идэвхгүй болгосон бөгөөд одоогийн байдлаар 83 сая хуурамч хэрэглэгчийн хаяг байгаа аж. 2018 оны зургаадугаар сард болсон Канны медиа фестиваль дээр Фэйсбүүк дээрх нийт мэдээ мэдээллийн 50 хувь нь хуурмаг байна гэсэн асуудал хөндөгджээ. 

Цахим орчинд хувийн нууцлалаа хэрхэн хадгалах, хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангахад анхаарах, гэмт хэргийн золиос болохгүй байх талаар Цагдаагийн байгууллага сүүлийн үед идэвхтэй ажиллаж буй нэг нь “Unfriend” хөдөлгөөн юм. 

ЦЕГ-аас мэдээлснээр 2017 онд цахим орчинд 299 хэрэг гарсан бол энэ оны эхний хагас жилд л гэхэд 279 хэрэг гарсан байна. Үүний дийлэнх нь Фэйсбүүкээр дамжуулан иргэдийг залилах хэрэг байжээ. 

Ирэх арваннэгдүгээр сард Фэйсбүүкийн төлөөлөл Монгол Улсад эргэн ирэхээр төлөвлөсөн байна. Энэ хүртэл цагдаагийн байгууллагаас иргэд, байгууллагуудын дунд Фэйсбүүкийг хэрхэн зөв зохистой хэрэглэх, яаж гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар үе шаттай сургалтууд зохион байгуулахаар харилцан тохиролцжээ.

Эх сурвалж: ЦЕГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 8 цаг 31 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 8 цаг 39 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 8 цаг 48 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 13 цаг 58 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 14 цаг 11 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 14 цаг 14 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 14 цаг 19 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 14 цаг 27 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 14 цаг 36 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 14 цаг 55 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Өчигдөр 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top