x

"King maker: The fox of the election" кино ревью

Сонгуулийн үнэг гэж хэн бэ?

 

Кино эхлэхдээ л эсрэг тэсрэг хоёр дүрийн харьцууллаар дамжуулан үзэгчээс ёс суртахууны тухай асуулт асуун, хүн бүрийг өөр рүү гээ өнгийхөд хүргэнэ. 1960, 1970-аад оны үед дарангуйллыг ардчиллаар сольж буй эгзэгтэй цаг үед үйл явдал өрнөх боловч өнөө цагийг шууд өгүүлэх мэт санагдах нь егөөтэй. Ким Вун Бом хэдий зөв зүйлийг хийхээр зориглох боловч ёс суртахууны гацалтад орж, шийдвэрээсээ болж байнгын бэрхшээлтэй нүүр тулгарна. Энэ үед нь Хойд Солонгосын Со Чанг Дэ гэх эр гарч ирэн түүнд туслахыг санал болгоно. 

Найруулагч Бюн Сун Хёны "King maker: The fox of the election" киног яг одоо Юнивишнийн "Аялалтай бэлэгтэй кино" цэсээс үзээд Алтай Таван Богд руу ХОСООРОО тансаг зэрэглэлийн нислэгтэй аяллаар аялах боломжтой шүү. Мөн Аяллын иж бүрэн хэрэгсэл, Talaria брэндийн электрон дугуй, Playtime Festival 2022 тасалбар, Интермед үзлэгийн багц гээд 2'772 бэлэг таныг хүлээж байна.

"Олон нийт ээ? Олон нийт гэж хэн юм?

“Олон нийт зөвхөн чиний хэлснийг л сонсож, хийдэг шүү дээ" гэх түүний үгийг бодоод үзвэл эгээ л Монголын төдийгүй дэлхий нийтийн улс төрийн өнөөгийн дүр төрх харагдах мэт. Ер нь бид өөрсдийнхөө бодит байдлыг хаа нэг газраас хайж олох, эсхүл гэнэтхэн санамсаргүй олж хараад "Өө, бид ч гэсэн ийм шүү дээ" гэх зэргээр уулга алдацгаадаг биш бил үү? Яг л тэгж санагдуулах, гэхдээ тэр бүр хөндөгддөггүй солонгосын улс төрийн талаар харуулсан нь энэ киноны сонирхолтой, өнөөг хүртэл дутагдаж байсан сэдвийг нөхсөн тал нь. 

Хааныг бүтээдэг үү?

"Хааныг бүтээгч"-ийн гол үйл явдал түүхэн бодит явдалд тулгуурлан бичигджээ. Ким Вун Бом болон Со Чанг Дэ нарын эх дүр нь Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Ким Дэ Жунг болон түүний агент Ум Чан Рок нар юм. Тэднийг "Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэг" хэмээдэг байв. Ким Дэ Жунг нь 1998-2003 онд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчөөр ажилласан бөгөөд тус улсын найм дахь ерөнхийлөгчийн хувиар дунд сургуулийн сурах бичигт ч эл киноны гол үйл явдал бичигдсэн гэсэн үг. Гэвч кино мэдээж сурах бичгээс хавь илүү цар хүрээтэйг мартаж болохгүй. 

Шударга үйлийг хийхийг төлөө, шударга ёсыг тогтоохын төлөө шударга бус зүйл хийх нь хэр ёс зүйтэй алхам бэ? Киноны гол зангилаа энэ. Найруулагч Бюн Сун Хён гол дүр Ким Вун Бомоор дамжуулан зөв зүйлийг хийх гэрлийг дүрсэлсэн нь "Гэрэл байгаа газар үргэлж сүүдэр бий" гэх эртний үгийг сануулна. 

Эм үү? Хор уу?

Ким Вун Бом үйл хэрэгтээ л анхаарахаас сонгуулийн саналд төдийлөн ач холбогдол өгөхгүй бол түүний эл дутмаг талыг Со Чанг Дэ нөхнө. Шударга ёсыг тогтоохын төлөө бусдад нөлөөлж, сайн сайхныг бүтээхийн тулд нийтийг саналыг авч, олон санал авахдаа анхаарахыг зөвлөх нь нэгнээ нөхөх мэт. Найруулагч Бюн Сун Хён өмнөх "The Merciless" киноныхоо нэгэн адил ах дүүсийн андлал, нөхөрлөлийг сорих шударга ёсны сорилтуудыг бүтээлдээ тусгажээ. Со Чанг Дэ Ким Вун Бомд намуу цэцэг өгөн "Эм ч байж болно, хор ч байж болно" гэх хэсэг нь сэтгэл "огшоомоор". Ер нь кино тэр чигтээ нууцлаг утгатай үгс, утгыг нь тайлж байж л сэтгэл амармаар түгшим цочроом хэсгүүдээр дүүрэн. Киноны гол дүрүүд түүхэн дүрдээ зориулан багагүй жин нэмж, андуурам адилхан харагдаж, үгээ хэрхэн хэлдэг гэх мэт зан үйлийг нь судалсан нь гойд сайн ажил болсныг онцлууштай. Ким Вун Бом Со Чанг Дэ нарын улс төр, гүн ухааны тухай харилцан ярианууд киног амилуулж, эгээ л тайзны жүжиг мэт амьд мэдрэмж төрүүлнэ. 

Шударга үйлийг хийхийг төлөө, шударга ёсыг тогтоохын төлөө шударга бус зүйл хийх нь хэр ёс зүйтэй алхам бэ?

2021 онд нээлтээ хийх байсан ч кино урлаг төдийгүй дэлхий дахинд тулгамдсан цар тахлын улмаас цөөн сараар хойшлон энэ оны нэгдүгээр сард нээлтээ хийсэн "King maker: The fox of the election" Италийн 24-р Удиний Алс Дорнодын кино наадамд өрсөлдөн, 58-р Баексаны урлагийн наадмаас Шилдэг найруулагч, Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин, Шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин гэх 3 гол шагналыг хүртэн, өнөөг хүртэл 6 сая ам.долларын ашиг орлого олсон нь 2022 онд нээлтээ хийсэн солонгос кинонуудаас 2-т бичигдэх чамламгүй үзүүлэлт юм. 

Өөрөөсөө асуух асуулт л үлдэнэ...

Зураг авалтын байрлалууд, улс төрийн дотоод амьдралыг дүрсэлсэн тохижилт, хийц засал нь 60,70-аад онд аваачих болно. Дүрүүдийн сэтгэлийн гүндэх тэмцэл, улс төр, нийгмийн амьдралын эгзэгтэй нөхцөл байдал, түүн дундаас гарах ёс суртахууны дэнсэн дээрх шийдвэр, гэнэтийн эргэлтүүд киноны турш үзэгчийн сэтгэлийг донслуулах ч үзсэн хойно ч өөрөө өөрөөсөө асуух дүүрэн асуултыг үлдээх биз ээ. 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Ким Дэ Жунг нь сөрөг хүчнээс ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан анхны хүн бөгөөд улс эх орондоо ардчилсан ёсыг тогтооход хувь нэмэр оруулснаараа 2000 онд Нобелийн энх тайвны шагналыг хүртжээ. "Азийн Нелсон Мандела" гэгдэх түүний амьдралын түүхээр бүтээсэн "King maker: The fox of the election" киног үзэх нь ардчилал, шударга ёсоор дамжуулан өөр рүү гээ өнгийх, өнөөгийн нийгмээ ч илүү гүн гүнзгий нүдээр харахад нөлөөлөх болно.

Эх сурвалж: ub.life

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Уржигдар 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Уржигдар 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Уржигдар 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Уржигдар 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05 Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 2026-11-05 Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 2026-11-05 Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 2026-11-05 Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 2026-11-05 З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 2026-11-05 Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 2026-11-05 Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 2026-11-05 Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 2026-11-05 Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 2026-11-05 Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 2026-11-05 Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 2026-11-05 Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 2026-11-05 Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 2026-11-05 Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 2026-11-05 “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовло... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана
Top