x

Б.Энхцэцэг: Эрх баригчид өнгөрсөн хугацаанд хэвлэл мэдээллийг нухчин дарахаар санаархаж ирсэн нь хэвлэлийн эрх чөлөөний индексээс тодорхой харагдлаа

“Хил хязгааргүй сурвалжлагчид” олон улсын байгууллагаас хэвлэлийн эрх чөлөөний индексийг гаргалаа. Монгол Улс 90 дүгээр байрт жагссан нь өмнөх онтой харьцуулахад 22 байраар ухарсан үзүүлэлт юм. Ингэснээр хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ дайны нөхцөл байдалтай орнуудтай ижил түвшинд очсоныг “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагаас онцолж байгаа юм.

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, эрх зүйн орчны талаар хуульч Б.Энхцэцэгтэй ярилцлаа.

-Энэ оны хэвлэлийн эрх чөлөөний индекс гарчээ. Манай улсын тухайд огцом ухарсан үзүүлэлт харагдаж байна.Та энэ судалгаатай танилцаж амжсан уу. Манайх ямар үзүүлэлтийг нь хангахгүй болохоор ингэж хойшилсон юм бэ?

-Манайд хэвлэлийн эрх чөлөө туйлын хангалтгүй байгаа нь энэ судалгаанаас тодорхой харагдаж байна л даа. “Хил хязгааргүй сурвалжлагчид” төрийн бус байгууллагаас энэ судалгааг үндсэн дөрвөн үзүүлэлтэд тулгуурлаж гаргадаг. Нэгдүгээрт, улс төрийн нөхцөл байдлыг харгалздаг. Хоёрдугаарт, тухайн улс орны хууль эрх зүйн орчинг нь харна. Мөн эдийн засгийн нөхцөл байдал болоод нийгэм соёлын нөхцөл байдал гэх зэрэг шалгуур үзүүлэлтүүдэд нь үндэслэж судалгааг гаргадаг л даа.

Манай улсын тухайд хууль эрх зүйн орчин таагүй байдаг нь хойгуур орох гол үндэслэл боллоо. Төрийн өндөр албан тушаалтнууд сав л хийвэл хэвлэл мэдээллийн байгууллагатайгаа заргалддаг, торгуулдаг, ямар ч аргаар хамаагүй амыг нь үдэх гэж оролддог үйлдлүүд нь л хойш нь татаж байна. Илт худал мэдээлэл тараах, гүтгэх зэрэг шүүхээр шийдвэрлэсэн хэргүүдэд дүн шинжилгээ хийхэд тал орчим хувь нь төрийн өндөр албан тушаалтнууд сэтгүүлчид болоод үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн эсрэг гомдол гаргаж торгуулсан үзүүлэлт харагдаж байгаа юм. УИХ-ын гишүүн нь хүртэл сэтгүүлчийн эсрэг гомдол гаргаад л торгуулсан жишээ бий.

Өөр нэг ухарсан шалтгаан нь ковидын нөхцөл байдалтай холбоотой. Хөл хорио тогтоосон үед тодорхой хэдхэн хэвлэл мэдээллийн байгууллагад зорчих мандат олгосон. Төрийн зүгээс ганцхан урсгалаар л мэдээлэл түгээж байлаа шүү дээ. Төрийн байгууллагууд тодруулбал, Цагдаагийн Ерөнхий газар, Мэдээлэл харилцаа холбооны газар, Сонгуулийн ерөнхий хороо гэх зэрэг байгууллагуудаас гаргасан журмууд нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халтай байсан нь дээрх үзүүлэлтээр сүүл мушгихад голлох нөлөө үзүүлсэн.

-Хэвлэлийн эрх чөлөөний индексийг сүүлийн жилүүдэд Норвеги, Швед гэх мэт Скандинавын орнууд тэргүүлж байна л даа. Тэдний тухайд хууль эрх зүйн орчин ямар байдаг юм бэ?

-Төрийн өндөр албан тушаалтнууд ардчиллын амин сүнс болсон хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг гомдол гаргахыг хуулиар хориглодог. Хэвлэлийн эрх чөлөөний индексээр тэргүүлдэг орнуудын гол шалтгаан нь ердөө л энэ. Тухайн улс орнуудын төрийн өндөр албан тушаалтнууд нэр төрд нь халдсан ийм асуудалд хүлээцтэй ханддаг. Үнэхээр ноцтой асуудалд бол албан тушаалаасаа бууж байгаад иргэний журмаар хуулийн байгууллагад ханддаг. Манайд бол Шадар сайд нь л сэтгүүлчийн эсрэг гомдол гаргаж яллахыг үүрэгдсэн жишиг саяхан гарлаа шүү дээ.

Гол ялгаа нь ердөө л энэ. Өндөр албан тушаалтнууд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийн эсрэг гомдол гаргадаг. Ингээд тухайн сэтгүүлчээс удаа дараа байцаалт авч залхаан цээрлүүлнэ. Байцаалт авна гээд л үүдэндээ хүлээлгэчихдэг жишиг тогтоод байгаа шүү дээ.

Хэд хэдэн удаагийн давтамжаар тэр шүү. Ингээд тухайн сэтгүүлчийн бичих, нийтлэх зүрх зоригийг нь мохоодог. Ингэж л хэвлэн нийтлэх эрх чөлөөг боомилж байгаа юм. Эрх баригчид хэвлэн нийтлэх эрх чөлөө гээд ярьдаг ч өнөөдөр бодит нөхцөл байдал ийм л байгаа. Өнгөрсөн зун долдугаар сард нэр бүхий гурван УИХ-ын гишүүний зүгээс төрийн өндөр албан тушаалтнууд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, үзэл бодлоо илэрхийлсэн иргэний эсрэг гомдол гаргахгүй байх зохицуулалтын хуулийн төслийг оруулсан шүү дээ. Өнөөдрийг хүртэл таг чиг л байна. Эрх баригчдын нүүр царай л энэ. Удахгүй доромжлох заалтыг эрүүгийн хуульд оруулах нь бололтой. Хэвлэл мэдээллийн байгууллага чөлөөтэй ажиллах боломж хууль эрх зүй талаасаа бүр л хумигдах нь. Шууд хэлэхэд, өнгөрсөн 30 жилийн хугацаанд эрх баригчид хэвлэл мэдээллийн амыг барихыг санаархаж ирсэн нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөний индексээс тодорхой харагдаж байна.

-Бусад улс орнуудын тухайд төрийн байгууллагаас хэвлэл мэдээллийн хараат бус байлгах тал дээр хэрхэн анхаардаг юм бэ?

-Би өмнө нь хэлсэн. Төрийн өндөр албан тушаалтнууд хэвлэл мэдээллийн эсрэг зарга үүсгэдэггүй. Харин БНСУ-ын тухайд бодлогоор дэмждэг юм билээ.

-Өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин хэвлэл мэдээллийн хэрэгслээр тендерийн зар байршуулахаа больё. Төсвөө хэмнэе гэх утгатай зүйлийг хэлж байна лээ. Хэвлэл мэдээллийг боломжгүй байлгах л эрх ашиг ард нь байх шиг.

-Яг энэ талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын байр суурь илүү бодитой байх болов уу. ЗГ-ын зүгээс хэмнэлт гэх уриалга гаргасан байна лээ. Энэ уриалгын хүрээнд хамгийн эхэнд хэвлэл мэдээлэл рүү л халдаж байгаа үйлдэл нь энэ юм болов уу даа. Хэвлэл мэдээллийн хараат бус ажиллах том шалгуур нь эдийн засгийн чадавх шүү дээ. Энэ орлогыг нь хуулиар хязгаарлачихаар эрх баригчдын үгэнд амархан орно л гэсэн ойлголт. Боломж тааруу нэгнийгээ гар хөлийн үзүүрээр хөдөлгөдөг жишиг байдаг. Үүнтэй ижил хэвлэл мэдээллийн байгууллагад хэдхэн төгрөг өгөөд л “захиалсан хөгжмөө тоглуулах” санаархал тодорхой харагдаж байна.

Өнгөрсөн хугацаанд эрх баригчид хэвлэл мэдээллийг нухчин дарах бодлого боловсруулж ирсний илрэл нь л энэ шүү дээ. Өнгөц харахад хэвлэл мэдээлэл шиг эрх чөлөөтэй байгууллага алга ч юм шиг. Гэхдээ энэ мэт үйлдлээр л хараат бусаар ажилладаг цөөхөн байгууллагын амийг таслахаар үзээд байх шиг. Нийтийн мэдэх эрхэд ноцтойгоор халдаж байгаа үйлдэл шүү.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 16 цаг 31 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 16 цаг 38 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Энэ 7 хоногт Монгол Улсад А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top