x

Зөв чигээ олоход чинь туслах 8 зөвлөгөө

Ажилдаа амжилт гаргахад, амьдралдаа эерэг хандлагыг бий болгоход ямар нэг зүйл дутаад байна уу? Хэрэв тийм бол чамд дараах зөвлөгөөг хүргэж байна. Өнөөдрөөс эхлээд сэтгэлээ хамгийн өөдрөг, ажлын бүтээмжээ хамгийн дээд цэгт байлгаж, зорилгынхоо төлөө алхам алхамаар урагшлаарай.

1. Сэтгэл зүрхээ дага – Магадгүй энэ үгийг чи олон сонссон байх. Гэхдээ зүгээр ч нэг хэлсэн үг биш юм шүү. Өөрийн чин хүсэл мөрөөдлөөр, хүсэж байгаа тэр л замаараа явсан хүн хэзээ ч алдахгүй. Алдсан ч харамсахгүй. Тиймээс зүрх сэтгэлийн дуудлагаа сонсоорой.

2. Өөртөө, өөрийнхөө хүч чадалд итгэ – Бид өөртөө итгэж чадаагүйгээс үүдэж олон боломжийг алдаж, олон хаалгыг нээлгүй явж өнгөрдөг. Шалтгаан нь ердөө “өөртөө итгэлгүй байдал”. Миний чадвар дутах байх, би туршлагагүй болохоороо, би өмнө нь хийж үзээгүй учраас гэдэг үгсийг үгийн сангаасаа хасаж, галын фронт руу давшаад бай.

3. Хийж байгаа зүйлээ хайрла, хайрлаж байгаа зүйлээ хий – Хийж байгаа ажилдаа өөрийгөө бүрэн зориул. Өөрийгөө бүрэн дайчил. Үүнийг хийж байгаадаа, энэ ажлаас их зүйлийг суралцаж байгаадаа таларх. Өглөө болгон ажил руугаа алхахдаа “ажлын 8 цагийг яаж барна аа” гэж бодохгүйгээр “гялалзуулчихъя” гээд үргэлж өөдрөгөөр бодохыг хичээгээрэй.

4. Юунд цаг зарцуулахаа шийд - Цаг хугацаа чамайг хэзээ ч хүлээхгүй. Тиймээс өөрийн цагийг юунд зарцуулах вэ гэдгээ бод. Зүгээр зурагт үзэж өдрийг өнгөрөөх үү, хэн нэгэнтэй хэрэггүй хов жив ярьсаар цагаа дэмий үрэх үү, эсвэл фейсбүүк ухаж болж бүтэхгүй зүйлсийг харж шагшин гайхсаар байх уу? Түүний оронд өөрийн зорилгодоо хүрэхэд туслах үр бүтээлтэй зүйлсэд өөрийн цаг хугацааг зарцуулаарай.

5. Шаргуу ажилла, гэхдээ хамгийн энгийнээр хий – Өөрийгөө зовоолгүй, хэт ачаалал өгөлгүй ажлаа хамгийн энгийнээр, хамгийн эерэгээр хийх арга барилд суралцаарай. Ажлаа “ял” мэтээр хүлээж авалгүй “гялс хийгээд дуусгачихъя, юухэн байхав” гээд сэтгэлээ хөнгөл. Ажил аандаа гараас гарах болно. Ажил үйлс бүтэмжтэй байхын үндэс нь эерэг бодол гэдгийг битгий мартаарай.

6. Сайн санааг “хулгайл”- Сайн бичигдсэн ном, үр өгөөжтэй ярилцлага, чанартай нийтлэл зөвлөгөө уншиж, туршлагатай хүмүүсийн ажлын арга барилаас суралцаж өөрийн тархиндаа “салхи оруул”, олон сайн санаагаар тархиа цэнэглэ. Хэрвээ чи үнэхээр сайн санааг олж чадвал түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлж яагаад болохгүй гэж?

7. Чиний зорилго их мөнгөтэй болох биш гэдгийг сана - Мөнгөнд анхаарлаа хэт хандуулах хэрэггүй. Мэдээж хэрэглээгээ хангаж, дуртай зүйлээ авахын тулд мөнгө хэрэгтэй л дээ. Гэхдээ чиний зорилго бол материаллаг эд баялаг ерөөсөө ч биш. Үүний оронд зорилгоороо, хүсэл мөрөөдлөөрөө өөрийн “бренд”-ийг бий болгоорой. Тэр үед мөнгө өөрөө чам дээр ирэх болно.

8. Итгэл үнэмшлээ хэзээ ч битгий алд - “Амьдрал бол марафон гүйлт” Зорилгодоо хүрэх гүйлтийн зам хэзээ ч дардан байхгүй. Ядрана, сульдана, цангана, замын дундаас буцаж, арай хялбар замыг сонгохыг эрмэлзэнэ. Гэхдээ хялбар зам амттай байхгүй л болов уу? Заримдаа амьдрал чиний толгой руу хүчтэй цохих болно. Үүнийг хүнд цохилт бус давж гарах ёстой шалгуур гэж хараад цааш тэмүүлэх итгэл үнэмшлээ алдалгүй урагшлаарай.

Эцэст нь бонус болгож нэгэн сонирхолтой аргыг хэлж өгье. Заримдаа ажлаа хиймээргүй санагдаад, урам зориггүй, эрч хүчгүй болчихдог шүү дээ. Тийм үед хуурамчаар ч хамаагүй инээмсэглээд, өөрийгөө эрч хүчтэй байгаагаар төсөөлж, урам зоригтой ажиллаарай. Нэг л мэдэхэд өнөөх муухай мэдрэмж чинь замхарчихсан байх болно. Өөрийгөө, мэдрэмжээ, биеэ удирдаж сурна гэдэг хамгийн том эрдэм.

Эх сурвалж: goolingoo.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 9 цаг 25 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 9 цаг 33 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 9 цаг 42 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 14 цаг 53 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 15 цаг 5 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 15 цаг 8 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 15 цаг 14 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 15 цаг 21 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 15 цаг 30 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 15 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Уржигдар 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Уржигдар 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Уржигдар 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Уржигдар 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Уржигдар 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Уржигдар 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Уржигдар 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Уржигдар 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top