x

Цахим орчинд хувийн мэдээллээ хамгаалах 11 арга

ХЗДХЯ, Монгол Улс дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ хамтран цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох UNFRIEND хөдөлгөөн улс орон даяар өрнөж байна. Энэ ажлын хүрээнд иргэд, олон нийтэд цахим орчинд хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах талаар дараах зөвлөмжүүдийг өгч байна.

Цахим орчинд хувийн мэдээллийг маш олон аргаар олзолж авах боломжтой тул зөвхөн та өөрөө л хамгаалах бүрэн боломжтой юм. 

Цахим орчинд хувийн мэдээллээ хамгаалах аргууд:

  1. Өөрийн имэйл хаяг, цахим хаягууд болон компьютер, гар утас, таблет зэрэг төхөөрөмжинд үргэлж нууц үг хийж байх. Нууц үгээ тохируулахдаа том, жижиг үсэг, тоо, тэмдэгт зэргийг оролцуулж хүчирхэг нууц үг бүтээх нь чухал ач холбогдолтой.

  2. Онлайн хаяг руугаа нэвтрэхдээ хоёр нөхцөлт нэвтрэлтийг хэрэглэх /“twofactor authentication”/ нь гэмт этгээдэд өөрийн хаягаа алдхаас хамгаална.

  3. Өөр хүний гар утас, компьютер зэргийг ашиглан та цахим хаяг руугаа орсон бол ашиглаж дууссаныхаа дараа заавал Sign out хийж гарч байх.

  4. Онлайнаар өөрийгөө ямар нэгэн газрын ажилтан гэж танилцуулсан үл таних этгээд танаас хувийн мэдээллээ өгөхийг шаардвал өгөхгүй байх.

  5. Тантай онлайнаар шинээр танилцсан этгээд хувийн мэдээлэл болон зураг, бичлэг зэргийг солилцох санал тавьсан тохиолдолд бүү зөвшөөр. Таны хувийн мэдээллийг ашиглан таныг заналхийлж болзошгүй юм.

  6. Таны найзын онлайн хаягыг эсвэл түүнтэй төстэй хаягыг гэмт этгээд ашиглан тантай харилцаж танаас яаралтай мөнгө зээлэхийг гуйж болзошгүйг үргэлж санаж гар утас болон бусад хэрэгслээр холбогдох баталгаажуулж байх.

  7. Фэйсбүүк, инстаграм зэрэг олон нийтийн сүлжээний өөрийнхөө мэдээлэл харагдах тохиргоог Friends only болгож өөрчлөх. Public буюу нийтэд ил харагдахаар тохиргоотой нийтлэл нийтлэхгүй байх.

  8. Интернет орчинд өөрийн хувийн мэдээлэл агуулсан текст, зураг, бичлэг болон файлыг аль болох нийтлэхгүй байх.

  9. Веб сайтуудад зочилохдоо холбоос хаягыг сайтар харж байх. Ойролцоо үг бүхий нэртэй хуурамч сайт руу нэвтэрч байж болзошгүйг анхаар. Https хамгаалалт байгаа эсэхийг шалгаж байх.

  10. Имэйл хаягаар ирсэн хавсралт файлуудыг шаардлагагүй тохиолдолд нээж үзэхгүй байх.

  11. Өөрийн ашигладаг компьютерт үргэлж вирусны эсрэг програм хангамж суулгаж байх.

Эх сурвалж: ЦЕГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 9 цаг 24 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 9 цаг 32 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 9 цаг 41 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 14 цаг 52 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 15 цаг 4 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 15 цаг 7 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 15 цаг 13 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 15 цаг 20 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 15 цаг 30 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 15 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Уржигдар 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Уржигдар 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Уржигдар 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Уржигдар 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Уржигдар 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Уржигдар 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Уржигдар 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Уржигдар 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top