x

Цагдаа нарыг иргэдтэй зөв харилцаж, чирэгдүүлэхгүй байх үүрэг өгчээ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын шинэчлэн баталсан зохион байгуулалтын бүтцийн шийдвэрийг үндэслэн цагдаагийн байгууллага дотооддоо зарим өөрчлөлтийг хийж, Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба”-ыг одоо байгаа орон тоондоо багтаан байгуулсан.

Төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын Шуурхай удирдлагын хэлтэс, тасгийн дарга нарыг чадавхжуулах сургалт өчигдөр Нийслэлийн цагдаагийн газарт эхэллээ.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав сургалтад хамрагдаж буй алба хаагчдад “Үйл ажиллагаагаа жигдрүүлж, гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэлд шуурхай очдог, гомдол мэдээллийг нэг бүрчлэн бүртгэдэг байх, хуулийн хугацаанд нь зохих журмын дагуу шийдвэрлэн, иргэдтэй зөв харилцаж, тэднийг чирэгдүүлэхгүй байхад онцгойлон анхаарч ажиллах”-ыг үүрэг болгосон юм.

Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны харьяа нэгжүүдийн 60 алба хаагч сургалтад хамрагдаж байгаа бөгөөд тэдэнд албаны бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагааны онцлог, шуурхай удирдлагын хэлтэс, тасгийн даргын ажлын байр /албан тушаал/-ны зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, дамжуулах үйл ажиллагаа, шийдвэрлэлтийн талаар хичээл орж байна.  

Мөн дуудлага, мэдээллийн бүртгэлийн системийн ашиглалт ба мэдээллийн аюулгүй байдал, цагдаагийн байгууллагын мэдээллийн сангийн бүтэц, үйл ажиллагаа, судалгаа, дүн шинжилгээний арга зүй, удирдлагын манлайлал ба хүний нөөцийн орчин үеийн чиг хандлага, онцгой нөхцөл байдлын үеийн шуурхай удирдлага, зохицуулалтын чиглэлээр сургалтад хамрагдана.

Сургалтын хоёр дахь өдөр оролцогчид Улаанбаатар цагдаагийн хүрээний зарим нэгжүүдийн Шуурхай удирдлагын хэлтэс, тасгийн үйл ажиллагаатай танилцаж, Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын штаб дээр нэгдсэн дадлага, сургуулилалт хийх юм гэж ЦЕГ-аас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 9 цаг 26 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 9 цаг 34 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 9 цаг 43 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 14 цаг 54 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 15 цаг 6 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 15 цаг 9 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 15 цаг 15 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 15 цаг 22 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 15 цаг 32 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 15 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Уржигдар 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Уржигдар 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Уржигдар 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Уржигдар 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Уржигдар 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Уржигдар 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Уржигдар 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Уржигдар 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top