x

Сонирхолтой жагсаалт: Удахгүй хүүхэдтэй болох гэж байгаа хосууд

Холливудын алдартнууд бүл нэмэж байгаа баяртай мэдээг хуваалцаж байна. "Инфозоид" сайт удахгүй хүүхэдтэй болох гэж байгаа хосуудын талаарх сонирхолтой жагсаалтыг гаргажээ.

Крис Пратт ба Кэтрин Шварценеггер

Жүжигчид хоёр дахь хүүхдээ хүлээж байна. Хосуудын анхны хүүхэд охин Лайла нь 2020 оны наймдугаар сард төрсөн юм.

Николас Кейж ба Рико Шибата

Холливудын жүжигчин болон түүний тав дахь эхнэр 2022 оны нэгдүгээр сард анхны хүүхдээ хүлээж буйгаа зарласан. Хосууд 2020 онд танилцаад дараагийн жил нь хуримаа хийсэн юм.

Рианна ба A$APRocky

Дуучид  Рианна болон A$APRocky өнгөрсөн нэгдүгээр сард анхны хүүхдээ хүлээж буйгаа мэдээлсэн билээ. Гэхдээ Нью-Йоркаар зугаалж яваа томорсон гэдэстэй дуучин эмэгтэйг  папарацциуд анзаарсны дараа л тэд энэ тухай хэлсэн юм.

Шей Митчелл ба Мэтт Бабел

"Хонгорхон хуурагчид" олон анги киноны од найз залуу Мэтт Бабелынхаа хоёр дахь хүүхдийг тээж яваагаа хэлжээ. Энэхүү мэдээг тэрээр эмээгээ нас бараад хэдэн долоо хоног өнгөрч байхад зарласан юм.

Майкл Бубле ба Луисана Лопилато

Фанатууд нь эмэгтэйн “сонирхолтой  төрхийг” видеоноос олж харсны дараа л дуучин өөрийн эхнэрийг жирэмсэн гэж хэлсэн байна. Фанатууд эхлээд клипийн сэдэвт тааруулсан хиймэл гэдэстэй гэж байсан нь нөхрийнх нь үгний дараа асуудалгүй үнэн болжээ.

Софи Тернер ба Жо Жонас

Хэдэн сарын элдэв жиг жугийн дараа л "Хаан ширээний тоглоом" киноны од Жо Жонасын хоёр дахь хүүхдийг тээж яваагаа зарласав. Софи Тернер VanityFair үдэшлэг дээр гэдсээ нуух аргагүй болсон харагдсан байна.

Бритни Спирс ба  Сэм Асгари

Дуучин 2022 оны Дөрөвүгээр сард өөрийн гурав дахь нөхөр Сэм Асгарийн анхны хүүхдийг тээж буйгаа зарласан. Бритнийн эцэг нь түүнийг хүүхэдтэй болохыг хориглосон байсан ч  дуучин эцгийнхээ асрамжаас шүүхээр заргалдан гарсны дараа бүл нэмэх асуудал шууд л гарч ирсэн нь энэ ажээ.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Уржигдар 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Уржигдар 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Уржигдар 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Уржигдар 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05 Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 2026-11-05 Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 2026-11-05 Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 2026-11-05 Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 2026-11-05 З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 2026-11-05 Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 2026-11-05 Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 2026-11-05 Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 2026-11-05 Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 2026-11-05 Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 2026-11-05 Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 2026-11-05 Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 2026-11-05 Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 2026-11-05 Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 2026-11-05 “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовло... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана
Top