x

“Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн яармаг болно

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу “гадаадад сурч, ажиллаж хөдөлмөрлөж байсан залуучуудыг дэмжиж, ажлын байраар хангах, хамтран ажиллах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх”, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийн хүрээнд “гадаад болон дотоодод сурч боловсрон, нарийн мэргэжил эзэмшсэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа зохион байгуулах” зорилтыг хангахаар “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн, яармагийг 2018 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 13:00-17:00 цагийн хооронд МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулна.

Тус хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг Гадаад харилцааны яам, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ, “Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл” ТББ, хүний нөөцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Шинэ хөгжлийн түлхүүр” (MSDI) ТББ-ууд хамтран зохион байгуулах юм.

“Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийн үеэр  үндэсний тэргүүлэгч 50 аж ахуй нэгж, байгууллагууд нээлттэй 500 ажлын байр зарлаж, эх орондоо хөдөлмөр эрхлэх, тав тухтай амьдрах боломж ба тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийж, нээлттэй ярилцлага өрнүүлэн, гадаадад төгсөгчид болон хилийн чанадад амьдарч буй иргэд эргэн ирэхэд хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөл байдлын талаар харилцан санал солилцож, зөвлөгөө, мэдээлэл өгнө. Мөн энэхүү хөдөлмөрийн үзэсгэлэн яармагт гадаадад суралцаж, ажиллаж амьдарч байгаагүй залуучууд ч оролцох боломжтой юм.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих чиглэлээр гадаад, дотоодын байгууллагуудыг мэдлэг, чадвартай боловсон хүчнээр хангах, гадаадад ажиллаж, амьдарч байсан иргэдийн мэдлэг, туршлагыг эх орондоо нутагшуулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ, “Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл” ТББ-ууд гурван талт санамж бичиг байгуулан цаашид энэ чиглэлээр олон талт үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар боллоо гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.183.78)
    Цалин хугацаандаа амласан аа гайгүй өгдөг бол сэгсгэр эхнэр, хэдэн бор хүүхдийнхээ барааг хараад эх нутагтаа хөдөлмөрлөх юмсан. Даанч дарамт ихтэй цалин бага ...
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 9 цаг 28 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 9 цаг 35 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 9 цаг 44 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 14 цаг 55 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 15 цаг 7 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 15 цаг 11 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 15 цаг 16 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 15 цаг 23 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 15 цаг 33 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 15 цаг 51 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Уржигдар 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Уржигдар 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Уржигдар 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Уржигдар 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Уржигдар 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Уржигдар 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Уржигдар 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Уржигдар 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top