x

Таван толгойд хүний эрх ноцтой зөрчигдөж байгааг анхааруулжээ

Таван толгойн бүс, нүүрсний зам дагуу хууль журмын завхрал, хүний эрхийн зөрчил ноцтой түвшинд ирснийг тогтоожээ. Мөн төрийн өмчит уурхайн компаниудын хариуцлагагүй байдал хэтэрснийг анхааруулжээ.

Хүний эрхийн үндэсний комиссоос НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Таван толгойн бүлэг орд, Таван толгойгоос Гашуунсухайт хүртэлх нүүрс тээврийн зам дагууд хүний эрхийн чиглэлээр томоохон хэмжээний судалгаа хийжээ. 2018 оны 3-7-р сард нийт 5 сарын турш хийгдэж, Өмнөговь аймгийн Баян-Овоо, Ханбогд, Цогтцэций сумдыг хамарсан судалгааны урьдчилсан дүнг саяхан цахим орчинд танилцуулсан байна. 

Таван толгойн бүлэг ордын олборлолт ба Таван толгойгоос Гашуунсухайтын хилийн боомт хүртэлх нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд нарийн хяналт зохицуулалт, ухаалаг менежмент шаардлагатай байгааг аль 2010 оноос ярьсан ч байдал дээрдэхгүй байсаар өнөө хүрчээ. Мөн дээрхи чиглэлд төмөр зам баригдахгүй байгаа нь нүүрс тээврийн зам дагуу эмх замбараагүй байдал газар авах, хүний эрх зөрчигдөх үндэс болж байна. Дээрхи зам дээр 7,000 – 8,000 монгол жолоочийн эрх ноцтой зөрчигдөж, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлага хангаагүй, хяналтгүй, өндөр эрсдэлтэй орчинд ажиллаж, амьдарч байгааг судалгаанд онцолжээ. 

Нүүрс тээврийн нийт 150 жолоочийн өгсөн хариултаас харахад, 42 хувь нь эрүүл мэндийн үзлэгт огт хамрагдаж байгаагүй, 62 хувь нь хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтанд сууж байгаагүй гэжээ. Мөн нүүрс тээврийн зам дээрхи урт дараалал хамгийн их хүндрэлтэй байдгийг судалгаанд хамрагдсан жолооч нар хэлсэн байна. Дээр нь, жолооч нарын дунд урт дарааллаас болж муудалцах, зодолдох, согтуу буюу мансуурсан үедээ жолоо барих асуудал түгээмэл байгааг ч тодотгосон байна. 

Тээврийн чиглэлд хөдөлмөрийн нөхцөл, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын хууль, дүрэм, журам, стандарт олон байдаг ч тэднийг төр засгаас жигд мөрдүүлэх ажил туйлын дутмаг байгааг судалгаанд онцолжээ. Тухайлбал, Таван толгойн бүсэд ажилладаг компаниудаас зөвхөн Энержи Ресурс л холбогдох хууль, дүрэм журмуудыг мөрдөж ажилладаг.

Харин төрийн өмчит Эрдэнэс Таван толгой, орон нутгийн Таван толгой ХК компаниуд болон тэдгээрийн нүүрс тээврийг эрхэлдэг компаниуд маш хариуцлагагүй, салан задгай байдалтай байгааг судлаачид анхааруулсан байна. 

Судалгааны үр дүнгийн хэлэлцүүлгийг 9-р сарын 21-нд Өмнөговь аймагт албан ёсоор зохион байгуулах юм байна. 

Эх сурвалж: blogs.ubc.ca

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 9 цаг 26 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 9 цаг 34 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 9 цаг 43 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 14 цаг 53 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 15 цаг 6 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 15 цаг 9 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 15 цаг 14 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 15 цаг 22 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 15 цаг 31 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 15 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Уржигдар 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Уржигдар 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Уржигдар 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Уржигдар 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Уржигдар 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Уржигдар 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Уржигдар 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Уржигдар 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top