x

Ч.Хүрэлбаатар: Цалинг 50 хувиар нэмбэл төсөвт дарамт үүснэ

Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэх шийдвэр гаргасан ч МҮЭХ болон багш нарын зүгээс энэ удаагийн нэмэгдлийг “хангалтгүй” хэмээн үзэж ажил хаялт зарлаад долоо хонож байна.  Багш нарын цалин нэмэх боломж төсөвт хэр байгаа талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодруулахад "Цалин нэмэх асуудлыг бид нэлээд удаан хугацаанд ярьж байж шийдсэн. 8-30 хувиас илүү хэмжээгээр нэмбэл эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө нь их” гэсэн байна. Сайд хэлэхдээ:

-Үйлдвэрчний эвлэлийн шаардсанаар цалинг 50 хувиар нэмнэ гэвэл Засгийн газар өр тавихаас аргагүйд хүрнэ. Өр тавих нь улсын төсөвт ямар хэмжээний дарамт учруулдагийг бүгд мэднэ. 2012 оны нэгдүгээр сарын 1-ны байдлаар Монгол Улс авсан зээлийнхээ хүүд 37 тэрбум төгрөг төлдөг байсан. Гэтэл одоо Сангийн сайдын ажлыг авснаас хойш 1.4 их наяд төгрөгийг зөвхөн зээлийн хүүд төлдөг болсон байна. Монгол Улсын нийт тэтгэврийн сангийн хэмжээ 1.7 их наяд төгрөг. Ахмадуудын тэтгэвэр, бусад тэтгэвэр тэтгэмжтэй бараг тэнцэх хэмжээний мөнгийг зөвхөн зээлийн хүүд төлж байсныг тодорхой хэмжээгээр бууруулж, төсвийг цэгцлээд явж байна.Тэгэхээр дахин цалин нэмнэ гэдэг нь өрийн хэмжээ их байгаа энэ үед хүнд. Засгийн газар байгаа бүх боломжоо ашиглаад цалин нэмсэн. Засгийн газарт үүнээс өөрөөр цалин нэмэх боломж байхгүй" гэлээ.

Дашрамд сануулахад, Үйлдвэрчний эвлэлийн зүгээс Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхдээ ялгаварлал гаргасан (төрийн албан хаагчид болон эрүүл мэндийн салбарынхны цалинг 8-30 хувь, соёл урлагийн салбарынхны цалинг 8-27 хувь, БСШУ-ны салбарын цалинг 8-12,3 хувь) хэмээн үзэж, эсэргүүцэл илэрхийлээд байгаа.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Хуц (66.181.190.26)
    Хуцдаг муу халтан өвгөн бэ? Төсөвтөө дарамт үүсгэхгүй идэж уухгүй яасы
    2018 оны 09 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 9 цаг 25 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 9 цаг 33 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 9 цаг 42 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 14 цаг 53 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 15 цаг 5 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 15 цаг 8 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 15 цаг 14 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 15 цаг 21 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 15 цаг 30 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 15 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Уржигдар 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Уржигдар 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Уржигдар 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Уржигдар 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Уржигдар 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Уржигдар 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Уржигдар 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Уржигдар 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top