x

Хувийн орон сууцанд байгаа дундын өмчлөлийн өмч хөрөнгийг засварлах, ашиглах боломж бололцоо нээгдэнэ

Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/914 дүгээр захирамжаар байгуулагдсан Хувийн хэвшлийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан орон сууцны барилгын нийслэлийн өмчид үнэ төлбөргүй шилжин ирж байгаа нийтийн эзэмшлийн эд хөрөнгө (инженерийн байгууламж)-ийн чанар, өмчлөлтэй холбогдох асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий байнгын Хотын Ерөнхий менежерээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр ээлжит хурлаа хийлээ.

Хурлаар 2016, 2017 онуудад шинээр ашиглалтад орсон 1,9 тэрбум төгрөгийн өртөг бүхий 39 орон сууцны инженерийн шугам сүлжээг нийслэлийн өмчид бүртгэх тухай саналыг авч хэлэлцлээ. Засгийн газраас 2018 онд Тооллого дахин үнэлгээ хийх тогтоол гарсны дагуу дундын өмчлөлийн өмч хөрөнгөд бүртгэгдээгүй орон сууцыг бүртгэлжүүлэхээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Сангийн яам хамтран Төрийн өмчийг тооллого дахин үнэлгээний аргачлалыг боловсруулж байна. Өнөөдрийн байдлаар дахин үнэлгээнд хамрагдаагүй 491 орон сууцны инженерийн шугам сүлжээ байна. Эдгээрээс 39 орон сууц нь 2016 2017 онд ашиглалтад орсон буюу шинэ гэж үзэж байгаа тул тус тооллого дахин үнэлгээнд хамрагдахгүйгээр шууд бүртгүүлэх саналыг НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд өргөн барихаар шийдвэрлэв.

Цаашид үлдсэн бүх орон сууцнуудын шугам сүлжээг үе шаттайгаар хэсэгчлэн хамруулахаар төлөвлөж байна. Бүртгэж авснаар орон сууцанд байгаа дундын өмчлөлийн өмч хөрөнгийг засварлах, ашиглах боломж бололцоо нээгдэж өмч хөрөнгө эзэнжих тустай юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 9 цаг 27 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 9 цаг 35 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 9 цаг 44 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 14 цаг 54 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 15 цаг 7 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 15 цаг 10 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 15 цаг 15 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 15 цаг 23 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 15 цаг 32 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 15 цаг 51 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Уржигдар 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Уржигдар 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Уржигдар 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Уржигдар 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Уржигдар 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Уржигдар 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Уржигдар 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Уржигдар 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top