x

Холливуд-Монголын кино төсөл урагшилж байна

АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хот – "Godsend" төслийн продакшны баг Лос Анжелес хотод Пунцагийн Цагаан (Степпе Арена)-тай саяхан уулзаж, Холливуд-Монголын хамтарсан томоохон кино төслийн Монгол Улсад үзүүлэх эерэг нөлөөлөл болон төслийг хамгийн оновчтой байдлаар хэрхэн хэрэгжүүлэх талаар санал солилцов.

Талууд ажлын байр шинээр бий болгох, Монгол Улсад мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлж (хилээс үл хамаарах) экспортын боломжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал болон соёлын солилцоог хөхүүлэн дэмжих, Монголын кино урлагийг Холливудтай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх, Чингис хаан болон Монголын ард түмний түүхийг барууны ертөнцөд илүү эерэгээр харуулах зэрэг сэдвүүдийг хөндөж ярилцав. Монгол улсыг Холливудын кино, телевизийн бүтээл хийдэг газар болгоход чиглэсэн Монгол улсын Засгийн газрын бодлогод "Godsend" төсөл нийцэж байгаа бөгөөд Засгийн газраас дэмжлэг авна гэдэгт багийнхан итгэлтэй байна. 

"Godsend" киноны бүх зураг авалтыг Монгол Улсад хийх бөгөөд энэ нь Монгол Улсын Их Хурлаас батлаад удаагүй байгаа Монгол Улсад гадаадын кино, телевизийн төслийг дэмжин урамшуулах тухай хууль тогтоомжид нийцэж байгаа юм. Монголын уламжлалт өв соёлын гайхамшгийг дэлхийн үзэгчдэд бодитоор үзүүлж Монгол улс хийгээд эзэн Чингис хааны дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг (ялангуяа, өнөө үед хүртэл өндөр ач холбогдолтой нэмрийг) уран сайхны аргаар харуулахад төсөлд шууд оролцох Монголын хөрөнгө оруулагчид болон уран бүтээлчид онцгой үүрэгтэй юм.

Төслийн продакшны багийн П.Цагаантай уулзсан гишүүдийн дотор кино зохиолыг бичсэн Жеймс Лиотта, Холливудын ахмад продюсер Скотт Розенфелт нар байсан байна. Скотт Розенфелт нь Холливудын хамгийн алдартай кинонууд, үүний дотор хийгдсэнээсээ хойш хамгийн өндөр орлоготойд тооцогдсон хэвээр байгаа “Home Alone” (Гэртээ ганцаараа) инээдмийн кино, Жулиа Робертсын жүжигчний замналыг тавьсан “Mystic Pizza”, Майкл Ж.Фоксын гол дүрд нь тоглосон, хамгийн өндөр орлоготой бие даасан “Teen Wolf” кино зэргийг бүтээсэн юм. 2020 онд С.Розенфелт Жон Легисамогийн найруулсан анхны бүтээл болох “Critical thinking”-гийн продюсерээр ажиллажээ.

“Godsend” кино багийнхны гишүүд Холливудын бүх том студи, стриминг үйлчилгээ, продакшн компаниуд болон уран бүтээлчдийн зуучлалын агентлагуудтай 40 гаруй жил хамтран ажилласан мэргэжлийн туршлагатай. "Godsend" төсөл нь Монгол болон Холливудын уран бүтээлчдийн авьяасыг хослуулсан уран сайхны кино болох төдийгүй бүх зураг авалтыг Монгол Улсад хийхээр төлөвлөж байгаа нь сайшаалтай юм. 

"Godsend" төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.mongoliagodsend.com цахим хуудсаас авах боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Уржигдар 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Уржигдар 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Уржигдар 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Уржигдар 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05 Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 2026-11-05 Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 2026-11-05 Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 2026-11-05 Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 2026-11-05 З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 2026-11-05 Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 2026-11-05 Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 2026-11-05 Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 2026-11-05 Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 2026-11-05 Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 2026-11-05 Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 2026-11-05 Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 2026-11-05 Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 2026-11-05 Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 2026-11-05 “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовло... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана
Top