x

Д.Бямбадаш: Баялаг бүтээгчдийг зээл авчихаад зөвхөн хувийн эрх ашгийн төлөө ажилладаг гэж үгүйсгэж болохгүй

“MCPT” ХХК-ийн захирал Д.Бямбадаштай ярилцлаа.

-Таны харж байгаагаар баялаг бүтээгч гэж хэн бэ?

-Янз бүрээр л тайлбарлаж болох байх. Хувьдаа хөдөлмөр эрхэлж буй хүн бүр л баялаг бүтээгч байх боломжтой. Тэр боломжийг төрийн зүгээс нээж өгөхгүй байна. Төр нь хүчээ авсан монополь компаниудтай нийлж жижиг аж ахуй эрхлэгчдийн боломжийг дээрэмддэг тогтолцоо бий болж. Хөл дээрээ боссон компаниуд нь жижиг дунд бизнес эрхлэгчдээ халамжлаад, чирээд явдаг бизнесийн зарчим байх ёстой. Монополь компаниудад тийм ёс зүй алга.

Хоёрдугаарт, дотоодын бүтээгдэхүүнээ импортын бараанаас хамгаалах нь чухал. Гаднаас орж буй бараа бүтээгдэхүүнд өндөр татвар тавьж, дотоодын үйлдвэрлэлдээ ЖДҮ сан ч юмуу, Хөгжлийн банкаар дамжуулаад дэмжиж байх нь зөв жишиг. Энэ зээлүүд баялаг бүтээж буй хүмүүсийн гарт очиж байх ёстой. Харамсалтай нь УИХ-ын гишүүд албан тушаалаа урвуулан ашиглаад өөрсдийн хамаарал бүхий монополь компаниудад хамаг зээлийг нь хамаад авчих юм. Монополь компани байгуулчихсан улс өөрсдийн бизнест хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэхийн тулд улс төр рүү зүтгэдэг болжээ.

-Хөгжлийн банкны дэд захирал Ж.Эрхэмбаатар үйлдвэр байгуулж ажлын байр бий болгож, татвар төлж буй бизнес эрхлэгчдийг зөвхөн хувийнхаа эрх ашгийн төлөө, хувьдаа ашиг олохын төлөө явж байгаа гэж тодорхойллоо. Бизнес эрхлэгчид бол баялаг бүтээгч биш гэж шууд хэлж байна. Үүнд таны байр суурийг сонсъё.

-Санал огт нийлэхгүй байна. Энэ хүн цаад ач холбогдлыг нь анзаарахгүй зөвхөн ашиг олоод жаргаад явж байдаг гэж санасан болов уу. Зээл аваад л дураараа дургиж байна гэх өнцгөөс нь харж байна. Үнэнчээр бизнес эрхэлж яваа улс хоёр гүүр даваад байр авна, ланд 200 авч унана гэдэггүй юм. Технологио сайжруулж бүтээгдэхүүний нэр төрлийг нь олшруулах, ажилтнуудынхаа цалинг нэмж, ахуй амьдралыг нь дээш татахыг л зорьдог шүү дээ.

Би өөрийнхөө салбарыг жишээ татаад ярья. Манайх хог хаягдлыг дахин боловсруулах салбар. Монголд аж үйлдвэрийн салбар хөгжөөд 70 орчим жил болж байна. Манайх сүүлийн 20 орчим жилийн хугацаанд хөгжиж байна. 1990 оноос өмнө манайд 200 орчим төрлийн л хог хаягдал гардаг байлаа. Ардчилал гарч хүмүүсийн хэрэглээ өссөнтэй холбоотойгоор манайд сая нэг зуу орчим мянган төрлийн хог хаягдаж байгаа гэх тооцоо байдаг. Тэр бүрийг ангилж ялгаад дахин боловсруулах үйлдвэрт оруулаад дараагийн бүтээгдэхүүнийг хийх боломжтой. Нийт хог хаягдлын 70 орчим хувийг дахин боловсруулах боломжтой. Хог хаягдал түүж дахин боловсруулж дараагийн бүтээгдэхүүн гаргахад нэгдүгээрт байгальд ээлтэй. Газар шороо сэндийчээд байхгүй. Хөнгөн үйлдвэрийн салбар хог хаягдлыг дахин боловсруулах гэх салбартай болсон. Энэ нь цаагуураа ажлын байр бий болгох, татвар төвлөрүүлэх, нийгмийн даатгал гээд төсөв бүрдүүлэхэд том ач холбогдолтой. Ашиг олдог, жаргадаг гэх өнцгөөс харж, бизнес эрхэлж байгаа улсын хөдөлмөрийг үгүйсгэж болохгүй. Товчхондоо ачааны хүндийг үүрч төсөв бүрдүүлж яваа улс бол бизнес эрхлэгчид. Харин мэдээлэлд ойр төрд алба хашдаг байдлаа ашиглаж хамаарал бүхий компаниараа хэдэн тэрбумын зээл авсан улс хаус авч, үнэтэй машин унаад казино тоглоод жаргаад байж байж мэднэ шүү.

-Засгийн газрын зүгээс ам ангайхдаа баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийг дэмжих талаар дуугардаг. Таны ярьж байгаагаар бол эсрэгээрээ байх шиг.

-Яг эсрэгээрээ байна. Үйлдвэрлэл явуулж байгаа хэд рүүгээ “Зөвхөн хувийн эрх ашгийн төлөө явж байна” гэж үгүйсгэж байна шүү дээ. Зарим тохиолдолд бодлогоор хавчаад ч байгаа юм шиг. Миний зүгээс бүтээгдэхүүнээ гадаадын зах зээл рүү нийлүүлэх боломж байхад экспортын мэдүүлэг авахаас өгсүүлээд 30 гаруй шат дамжлага дамждаг асуудал бий. Бизнесээ тэлж хөл дээрээ бат зогсохоор зүтгэж байгаа хүмүүсийг ийм байдлаар хавчдаг үйл явцаа зогсоох шаардлагатай гэж үздэг юм. 2018 онд БНСУ-ын компанид шорлогны түлш нийлүүлэх гэрээ байгуулсан ч энэ бүх шат дамжлагаас шалтгаалж өнөөдрийг хүртэл бүтээгдэхүүнээ нийлүүлж чадаагүй л явна. Тэр олон тусгай зөвшөөрөл, дарамт шахалт үүнд нөлөөлсөн. Гадны компани руу бүтээгдэхүүнээ илгээж шинжилгээнд хамруулаад л нийлүүлдэг тогтолцоотой байвал дотоодын эдийн засаг тэлэхэд чухал ач холбогдолтой. Олон улсын лаборатори нь хүлээн зөвшөөрч захиалга өгчихөөд байхад түмэн зүйлийн зөвшөөрөл шаардаад л гэрээ хэлцэл гацдаг бэрхшээл олон бизнес эрхлэгчдэд тулгардаг. Үүнийг төрийн зүгээс бизнес эрхэлэгчдээ хавчих бодлого баримталж байна гэж хардаг юм.

-Таны үйлдвэр жилд хэдэн тонн бордоо үйлдвэрлэж байна. Цаашид зах зээлээ тэлэх ямар боломж байна вэ?

-Манайх 2021 онд СХД-ийн 21 дүгээр хороо Партизаны сангийн аж ахуйн мал бүхий иргэдтэй гэрээ байгуулж үхрийн баасыг нь авдаг болсон юм. Тэнд Барын ам гэх газар төвлөрүүлж органик бордоо үйлдвэрлэж байна. Жилдээ 15 мянган тонныг үйлдвэрлэх боломжтой. Хил гаалийн хориг саадаас болоод тоног төхөөрөмж оруулж ирэх тал дээр бага зэрэг асуудал тулгарсан. Жилд 15 тонн бордоо үйлдвэрлэхэд тэрбум модны төсөл, атрын аянууд, хүлэмжийн аж ахуй эрхэлж буй ААН-үүдэд нийлүүлээд явах боломжтой. Дотоодын зах зээлд тодорхой хувийг нь нийлүүлээд Хятадын зах зээлд гаргах төлөвлөгөөтэй байгаа. Энэ дээр төрийн зүгээс тодорхой дэмжлэг шаардлагатай. Тэр нь тэрбум мод хөтөлбөр болон атрын аянуудад органик бордоо хэрэглэх л байх юм.

-Манайд хог дахин боловсруулах хэдэн үйлдвэр байдаг вэ. Цар тахлын үеэр олон үйлдвэр хаалгаа барьсан. Хог боловсруулах үйлдвэрүүдийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Сүүлийн хоёр жилийн хугацаанд хог дахин боловсруулах хэд хэдэн үйлдвэр хаалгаа барилаа. Өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлж, тогтвортой ажиллуулахын тулд татвар, цахилгаан, НӨАТ-уудад тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй. Тодорхой хугацаанд ийм дэмжлэг үзүүлэхэд л элгээрээ хэвтсэн үйлдвэрүүд босоод ирнэ. Хог хаягдал буурч тээвэрлэхэд гардаг зардлууд байхгүй болно. Хог хаягдал гэдэг үнэгүй зүйл биш. Үхрийн баас, самрын яс, хуванцар сав, шил, модны үртэс зэргийг цэгүүдээс нь худалдаж авдаг. Иргэд үүнийг ухамсарласан цагт хог хаягдлаа ангилаад тушаадаг болно. Цаагуураа амьжиргаанд нь ч нэмэртэй.

-Та хэдэн хүн цалинжуулж ажиллаж байна вэ?

-Манайх ч том үйлдвэрүүдтэй харьцуулахад жижигхэн л дээ. Ачаалалтай үед 50 орчим хүн л ажилладаг юм. Сая цар тахлын үед бизнес бага зэрэг хумигдсан. Гэсэн ч үйлдвэрлэлээ нэг өдөр ч зогсоогоогүй. Борлуулсан бүтээгдэхүүний орлогын хэмжээгээр нь татвараа цаг хугацаанд нь төлөөд явдаг.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 11 цаг 34 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 12 цаг 10 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 12 цаг 19 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 12 цаг 41 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 12 цаг 51 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 13 цаг 58 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 15 цаг 13 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top