x

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж байна. Монгол Улсын Төрийн их баяр наадмын Хүндэт зочноор энэ удаа Цог Жавхлант Эзэн Хаан гэргийн хамт тодорчээ.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын манай улсад хийж буй анхны төрийн айлчлал. Түүхээ сөхвөл ерөөсөө Японы Эзэн хааны анхны түүхэн айлчлал болох бөгөөд ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлж, “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна.

Энэ тухай саяхны түүх сөхөж өгүүлье. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд тус улсад Төрийн айлчлал хийх явцдаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг тунхагласан. Энэхүү айлчлалд дагалдан оролцсоны хувьд тухай үед (2022.12.16) бичиж байснаа уншигчдадаа дахин толилуулъя. 

“Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг хөгжүүлэхэд чиглэсэн 2022 оны Хамтарсан мэдэгдлээ цааш нь тайлбарлая.

Хамтарсан мэдэгдэлд даруухан тэмдэглэсэн болохоос аман хэлэлцээ, бусад уулзалт, хоёр даргын хэвлэлийн хурал дээр олон улсын харилцаа тун амаргүй байна, бүр ноцтой байна гээд тиймийн жишээг Украин дахь дайн хэмээн ноён Ф.Кишида хэлж байсан. Манай Ерөнхийлөгч мэдээж тэр үгсийг давтахгүй, төвийг сахисан байр сууринаас хоёр талын харилцаагаа голлож ярьсан. Гэвч Хамтарсан мэдэгдэлд “Талууд бүс нутаг, олон улсын нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдөж байгаа үед хуулийн засаглалд суурилсан чөлөөт, нээлттэй олон улсын дэг журмыг хадгалж, бэхжүүлэх, эдийн засгийн хөгжил цэцэглэлтийг бий болгох, энх тайван, тогтвортой байдлыг хангах”-ын төлөө байгаагаа нотолсон. “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг байгуулахаар санал нэгдсэн нь ч тийм зорилготой. “Дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа” гэсэн хэсгийг уншихад хариулт нь аяндаа харагдана.

“НҮБ-ын дүрэм, хуулийн засаглал”, “НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэл”, “НҮБ-ын үйл ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа”, “Энэ хүрээнд энхийг сахиулах ажиллагаан дахь Монгол Улсын Зэвсэгт хүчнийг чадавхжуулахад чиглэсэн Япон Улсын дэмжлэг”, “Бүс нутаг болон олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад энэхүү үйл ажиллагааг үргэлжлүүлэх”, “Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй эдийн засгийн шинэ сорилтыг даван туулахын тулд эдийн засгийн аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагаа”, “Хүний эрхийг хамгаалах олон талт хамтын ажиллагаа”, “Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээг тууштай мөрдөж, бэхжүүлэх”, “Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статус”-ыг дэмжих, “Монгол Улс “Хирошимагийн үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний дагуу цөмийн зэвсгийг хураах чиглэлээр Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-гийн авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжиж, цөмийн зэвсгээс ангид байх дэлхий ертөнцийн төлөөх олон улсын эрдэмтдийн зөвлөл байгуулахыг сайшаах”, “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах, Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хангах хүрээнд БНАСАУ-ыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолыг бүрэн хэрэгжүүлж ажиллах”, “хулгайлагдсан иргэдийн асуудлыг нэн даруй шийдвэрлэх”-ийг уриална гэхчлэн бичээтэй буй.

“НҮБ-ын дүрэм, улс орнуудын бүрэн эрх болон эрх тэгш байх зарчим, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, заналхийлэл болон хүч хэрэглэхийг хориглох тухай олон улсын эрх зүйн өндөр ач холбогдлыг онцлон тэмдэглэв. Энэ үүднээс Украины ард түмний зовлон бэрхшээлд санаа зовниж байгаагаа илэрхийлэв” гэдэг заалт энд анхаарал татна. “Украины ард түмний зовлон бэрхшээл” гэсэн нь битүүхнээр хамтын байр сууриа илэрхийлчихсэн мэт. “НҮБ-ын Далайн эрх зүйн тухай конвенцод заасны дагуу усан болон агаарын хөлөг онгоцоор чөлөөтэй зорчих зэрэг эрх болон эрх чөлөөт байдлыг тууштайгаар хэрэгжүүлэхийн чухлыг онцлов” гэсэн нь “Чөлөөт, нээлттэй, Энэтхэг, Номхон далай”-н үзэл санааны тусгал ч юм шиг.

“Хүнд чиглэсэн хөрөнгө оруулалт” гэх утга санаа айлчлалын үед харамгүй яригдлаа. Энэ бол шинэлэг үзэгдэл юм. Бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн үндэс суурь нь “хүн”  хэмээн санал нэгдэж, Монголын хүний нөөцийг хөгжүүлэх, цаашид ард түмэн хоорондын солилцоо, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлнэ. Ялангуяа хоёр улсын ирээдүй хойч үеийг түүчээлэх залуучуудын солилцоог гүнзгийрүүлнэ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад ойжуулах төсөл болон 20 мянган монгол хүүхэд, залуустай мод тарих үйл ажиллагаа зохион байгуулах гээд заажээ.

Сэдэвт шууд бус хамаатай гээд би өмнөх нийтлэлдээ эшилсэн дээ. “Монголд ажилч хичээнгүй хүнд хийх ажил олон байна” гэсэн гарчгаар Монголд дүрвэн ирсэн орос залуус ажиллаж буй тухай. Манай эх орныг зориод ирсэн гадаадын ямар ч иргэн иймэрхүү ойлголттой байдаг, тийм ойлголттой буцдаг. Хийх ажил асар их байна, захаас аван байна, түүнийгээ хийхгүй байна гэсэн яриа хөөрөө, нөхөрсөг шүүмж бишгүйдээ сонсож явлаа, япон иргэд ч ил далд нөхөрсгөөр хэлж ярихыг сонссон. Тэр өнцгөөс бичиж уриалъя. Зовж бүтээсэн Монгол-Японы энэ харилцааг эдийн засаг, хөрөнгө оруулалт, тэгэх тусмаа япончууд яг олоод харчихсан-монголчуудыг чадваржуулах, хөдөлмөрлүүлэх, монгол хүн рүү нь чиглэсэн хөрөнгө оруулалт хийнэ гэж байгаа дээр нь бид эндээсээ ажилч хичээнгүйгээр тосож аваад хэрэгжүүлээсэй гэсэндээ бичиж байна.

Хамтран ажиллах салбар чиглэлүүд ч тодорхой байна: 1) Улс төр, аюулгүй байдлын салбар (батлан хамгаалахын инженерийн техникийн хамтын ажиллагаа); 2) Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд шаардлагатай хамтын ажиллагаа; 3) Хамтын ажиллагааны шинэ бэлгэ тэмдэг–Чингис хаан аэропортын менежмент, агаарын тээврийн чиглэл нэмэгдүүлэх; 4) Монголын эдийн засгийг төрөлжүүлэх, дотоодын үйлдвэрлэл, түүний дотор хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг өсгөн нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдал, эрдэс баялаг, ялангуяа газрын ховор элементийн хайгуул, олборлолт, эрчим хүчний тулгамдсан асуудал шийдвэрлэх, хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг бий болгох; 5) Хүнд чиглэсэн хөрөнгө оруулалт гэжээ. 

Хоёр хөрштэй тогтоосон харилцааг нэрлэхгүйгээр ерөөсөө гадаадаас хэт хамааралгүй болгоход нь Японоор туслуулах, нүүрс-химийн аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллаж, хүрэн нүүрснээс ус төрөгчийн эрчим хүч гаргаж авах, ерөөсөө нүүрсийг хувиргаж бүтээгдэхүүн болгох бүх чиглэлд Монгол-Япон-магадгүй Австралийн гурвалсан хамтын ажиллагаа өрнүүлэх гээд цаашид бидний зүгээс анхаарах асуудал олон байна.

Ийнхүү хоёр улсын шинэ түүхийг бүтээлцэхийн төлөө хүсэл эрмэлзлээ илэрхийлж нотолсон айлчлалын тухай өгүүлэхэд товчхондоо ийм байна. Одоо дараагийн айлчлалаар найрамдалт харилцаа маань улам бэхжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

Д.Баярхүү /Baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 15 цаг 13 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 15 цаг 50 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 16 цаг 16 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 16 цаг 27 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 16 цаг 33 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 16 цаг 39 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 16 цаг 44 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 16 цаг 48 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 20 цаг 19 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 20 цаг 23 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 20 цаг 24 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 20 цаг 29 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 20 цаг 32 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 20 цаг 35 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 21 цаг 46 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 22 цаг 40 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Хэлгүй бол төргүй Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top