x

Наадмын үндэсний бөхийн барилдааны бүртгэл эхэллээ

Тулгар төрийн 2234, Их Монгол улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн бүртгэл эхэллээ.

Энэ жилийн наадамд улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 512 бөх зодоглох бөгөөд бүртгэл энэ сарын 7-9-ний 18:00 цаг хүртэл Монгол бөхийн өргөөнд үргэлжилнэ. Бөхчүүд бүртгүүлэхдээ цолны үнэмлэх, цээж зурагтай ирэхийг бөхийн салбар хорооноос анхааруулав.

Тэгвэл өсвөрийн 128 бөхийн барилдааны бүртгэл маргааш Монголын хүүхдийн ордонд эхэлнэ. Бүртгэлийг хоёр өдөр зохион байгуулах юм. Ингэхдээ 2009 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдүүдийг бүртгэх бөгөөд цахим үнэмлэхээс гадна гадаад пасспорт болон И-Монголиагаас төрсний бүртгэлийн лавлагааны аль нэгийг хоёр хувь цээж зурагтай авч очих юм байна. Бүртгэл хоёр өдөр 09:00-16:00 цагт үргэлжлэх ажээ.

Монголын допингийн эсрэг үндэсний төвөөс бөхчүүд, бөхийн  дэвжээ,  галуудын багш, дасгалжуулагч нарт зориулан онлайн сургалт явуулсан байна. Сургалтаар допингийн эсрэг код буюу баталсан эрх зүйн хэм хэмжээний зохицуулалтын тухай мэдээлэл, Дэлхийн допингийн эсрэг байгууллагаас баталсан хориглосон бодисын жагсаалт, шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд үүсэх үр дагавар, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, Үндэсний их баяр наадам зохион байгуулах үйл ажиллагаанд Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын оролцоо, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай ойлголт, хор уршиг, хуулийн хариуцлага, урьдчилан сэргийлэх зэрэг сэдвээр мэдээлэл өгч, санал солилцжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top