x

Кенийн эмэгтэй хөнгөн атлетикчид дэлхийн рекордуудыг шинэчиллээ

Кени улсын гүйлтийн тамирчин Фейт Кипьегон 1500 м-ийн зайн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

АНУ-ын Орландо муж улсын Южин хотод болж буй “Очир эрдэнийн лиг”-ийн тэмцээний ээлжит гараанд тэрбээр уг зайг 3 минут 48,58 секундийн хугацаанд туулснаар өмнө нь Парис-2024 Олимпын наадамд өөрийн тогтоосон 3 минут 49,04 секундийн дээд амжилтыг эвдсэн байна.

Өдгөө 31 настай Кипьегон бол 1500 м-ийн зайн уралдааны Олимпын гурван удаагийн, дэлхийн гурван удаагийн аварга тамирчин юм. Мөн 2023 оны ДАШТ-ий 5000 м-ийн зайд түрүүлжээ.

Энэ удаагийн “Очир эрдэнийн лиг”-ийн тэмцээний үеэр Кенийн тамирчин Беатрис Чебет 5000 м-ийн зайг 13 минут 58,06 секундэд туулснаар бас нэгэн дэлхийн дээд амжилтыг тогтоолоо. Өмнөх дээд амжилтыг Этиоп улсын гүйлтийн тамирчин Гудаф Тсегай 2023 оны есдүгээр сард тогтоожээ.

Өдгөө 25 настай Чебет 2024 оны Парисын Олимпод 5000 м-ийн зайд түрүүлснээс гадна 2022 оны ДАШТ-ээс мөнгөн медаль, 2023 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байв.  

ТАСС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 3 цаг 52 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 4 цаг 6 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 4 цаг 10 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 4 цаг 14 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 4 цаг 27 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 4 цаг 32 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 4 цаг 35 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 4 цаг 39 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цаг 42 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 4 цаг 47 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 4 цаг 55 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top