x

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Ус сувгийн удирдах газарт зочиллоо.

Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-г тус газрын дарга Ц.Төрхүү угтан авч, байгууллагынхаа талаар танилцууллаа.

Япон Улсын Хөгжлийн албан ёсны тусламжийн буцалтгүй тусламжийн хүрээнд “Ус хангамжийн эх үүсвэрийн нөөцийн хайгуулыг хийх ажил” (1991-1996 он), “Ус хангамжийн системийг нэн яаралтай шинэчлэх мастер төлөвлөгөөний өргөтгөл шинэчлэлийн эхний ээлж” (1997-2000 он), хоёрдугаар ээлж (2005-2007 он), Улаанбаатар хотын ундны усыг нэмэгдүүлэх “Гачууртын эх үүсвэр” (2012-2014 он) төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн.

Япон Улсын тусламж дэмжлэг, хамтын ажиллагааны үр дүнд Улаанбаатар хотын ундны ус цуглуулах, түгээх, хянах хүчин чадал үнэмлэхүй хэмжээгээр нэмэгдэж, техник, технологийн шинэчлэл, сайжруулалт хийгджээ.

Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Оксфордын их сургуульд “Ус судлал”-ын чиглэлээр суралцан, төгсөлтийн судалгааны ажлаа 18-19 дүгээр зууны Темза мөрний тээврийн сэдвээр бичиж, хожим “Темза мөрөнтэй хамтдаа” номоо гаргасан.

Тэр бээр “Дэлхийн усны форум” зэрэг олон улсын хурал, чуулганд тогтмол, идэвхтэй оролцож, “ус судлал”-ыг амьдралын хэвшлээ болгон, ахисан түвшинд судалгаа, шинжилгээ хийдэг юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авлаа 14 цаг 30 мин М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэлдгээс болж Монгол Улс яг хэдэн сая малтай вэ гэдэг эргэлзээтэй болсон 17 цаг 40 мин Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам хаагджээ 17 цаг 45 мин Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажиллаж байна 17 цаг 49 мин Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо 18 цаг 41 мин Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ 19 цаг 37 мин Ялбагийн хөндийг байгалийн төрхөнд нь орууллаа 19 цаг 53 мин Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ өртөх бол? 20 цаг 10 мин УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгаланг Азийн парламентуудын усны асуудал хариуцсан Зөвлөлдөх зөвлөлд урив 20 цаг 24 мин Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэнг нээлээ 20 цаг 30 мин Олимпын хартид төвийг сахихтай холбоотой нэмэлт өөрчлөлт оруулжээ 20 цаг 44 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа 20 цаг 52 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулган болно 20 цаг 56 мин Азийн улс төрийн намуудын Олон улсын бага хурлын УЗ-ийн 45-р хуралдаан эхэлнэ 21 цаг 1 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан. Үүлшинэ, бороо орно 21 цаг 6 мин АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцсон амжилт ба сургамж Уржигдар 20 цаг 08 мин О.Цогтгэрэл: АН өнөөдрөөс сонгуулийн бэлтгэлдээ орлоо Уржигдар 18 цаг 52 мин Сэлэнгэ аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг агаарын хөлгөөр гүйцэтгэж байна Уржигдар 17 цаг 31 мин Сэргээгдэх эрчим хүч, цаг уурын тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөллөө Уржигдар 17 цаг 31 мин Нийгмийн түншлэлийг бэхжүүлэх төслийн гурван талт уулзалт боллоо Уржигдар 17 цаг 30 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэл... Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ ө... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 1... Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим х... Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болг... Хэлбэр ялж, агуулга ялагдав Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохио... Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажилл... АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцс...
Top