Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Playtime” хөгжмийн наадам 23 дахь жилдээ энэ сарын 03-06-ны өдөр Налайх дүүрэгт болж өнгөрлөлөө.
“Playtime” фестивалиийн үеэр цагдаагийн алба хаагчид ажиллаж метал илрүүлэгчээр иргэдээс зарим эд зүйлийг хураан авсан бөгөөд 10 сүх, 33 хайч, 7 зодооны хэрэгслийг хураан авчээ. Мөн биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай эд зүйлс авч явахыг хориглох хуулийн зохицуулалттай юм.
Иймд Үндэсний их баяр наадам зэрэг томоохон үйл ажиллагааг зорьж буй иргэд биедээ энэ төрлийн зэвсэг авч явахгүй анхааруулж байна.