x

Дайны дараах Монгол-Японы харилцааг хэвийн болгох хоёр талын чармайлт

Япон улсын Накашима Шигэки тэргүүтэй Японы Засгийн газрын төлөөлөгчид Дархан хотын хүнсний комбинаттай танилцав. 1971 он

ДАЙНЫ ДАРААХ МОНГОЛ-ЯПОНЫ ХАРИЛЦААГ ХЭВИЙН БОЛГОХ ХОЁР ТАЛЫН ЧАРМАЙЛТ

Дайны дараа 1945-1956 онд Монгол-Японы харилцаа нэлээд сөргөлдөөнтэй байлаа. Японтой харилцаагаа сэргээхээс татгалзсаар байсан СССР-ийн мөчөөрхөл мэдээж Монголын гадаад бодлогын үндсэн чиг баримжаа болж байсан. 1957 оны арванхоёр дугаар сарын 9-нд Токио хотод Зөвлөлт-Японы худалдааны гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд энэ нь тал бүрт үндэсний хамгийн таатай дэмжлэг өгчээ. 1958 онд Находка, Япон улсын хооронд тогтмол ачааны усан онгоцны үйлчилгээ байгуулагдсан байна.[i] Хойтон жил нь Япон улс НҮБ-ийн гишүүн болсон нь зөвлөлтүүдийн хориг үгүй болсны үр дүн билээ.

СССР - Японы харилцаа сэргэсэн нь Монголын хувьд Японд хандах хандлагаа зөөллөх бололцоо гарч ирсэн хэрэг. Үүнийг ч зөвлөлтүүд зөвшөөрсөн бололтой. 1957 оны 5-р сард болсон Зөвлөлт Монголын хамтарсан мэдэгдэлд “ЗХУ ба Японы хооронд дипломат харилцаа тогтоосон явдлыг БНМАУ-ын Засгийн газар эерэгээр үнэлж байгаа ба БНМАУ ба Японы хоорондын харилцааг хэвийн болгохын тулд Японы Засгийн газартай хэлэлцээ хийхэд Монголын тал бэлэн байна” гэжээ. Хэдийгээр энэ мэдэгдэлд япончууд хариу өгөөгүй ч, юутай ч Монголыг 1961 онд НҮБ-д элсэхэд дэмжсэн.

1956 оны дөрөвдүгээр сард японы сэтгүүлч Кэн Имиро Монголд ирж Цэдэнбалтай уулзжээ. Цэдэнбал түүнд олзлогдсон япончуудын ихэнхийг нутаг буцаасан ба энд нас барсан хүмүүсийн шарилыг хүлээлгэж өгөхөд бэлэн байна гэсэн аж. Түүнээс тун удалгүй хэдхэн сарын дараа Азийн орнуудтай эв санаагаа нэгтгэх Японы хорооны 12 төлөөлөгч Монголд айлчлав.[ii]

Үүнээс хойш хоёр орны хооронд албан бус харилцаа нэлээд идэвхижих болжээ. Харилцан айлчлал олон болсон ба Монголын төлөөлөгч эрдэмтэн Ц.Дамдинсүрэн Хирошимад болсон олон улсын Энхтайвны хуралд оролцсон тухайгаа ном хүртэл бичин хэвлүүлжээ. Гэвч Японы Засгийн газар Монголтой дипломат харилцаа тогтоохыг яарсангүй. Хоёр орны дайны байдал цуцлагдаагүй байсан цаг.

Харин энэ байдлыг эвдэхийн тулд япончууд эхлэж санаачлага гаргасан бололтой. Юу гэвэл 1959 онд Токиод болсон Олон улсын яармагт Монголын төлөөлөгчдийг урьжээ. Урьсан эзэн нь Марубини компаний нэгэн охин компаний захирал Ито. Монголын тал ч урилгыг хүлээн авч 1959 оны тавдугаар сард төлөөлөгчдөө мордуулав. Монголын тал гэдэг нь мэдээж МАХН-ын Улс төрийн товчоо байж таарна. Төлөөлөгчдийн ахлагчаар Цэдэнбал өөрийн охин дүүтэй нь гэрэлсэн хүргэн дүү О.Доржийг тавьжээ. Дорж үүнээс хойш олон жилийн турш Монголын талаас Японыг хариуцсан голлох хүн болсон юм.

Төлөөлөгчид Япон руу Хонконгоор дамжин нисэхээр болов. Тэнд Японд нэвтрэх виз хүлээж 15 хоножээ. Хоёр орон дайны байдалтай байгаа учир Монголын паспортыг хүлээн зөвшөөрсөнгүй, оронд нь хил нэвтрэхийг зөвшөөрсөн цагаан хуудас өгсөн байна. Төлөөлөгчид Японд очоод худалдаа үйлдвэрийн компаниудтай уулзаж танилцах, үйлдвэр худалдааныхан Монголоос юу сонирхож буй сонирхлыг судлах, Монголын мал, махан бүтээгдэхүүнийг Японд оруулахыг хориглосон хуультайг өөрчлөх арга саам хайх зэрэг даалгавар авчээ. Дорж хожим бичиж үлдээсэн дурсамждаа:

Японы олон зуун фирм, пүүс, компаниуд Монголын худалдааны анхны төлөөлөгчидтэй уулзах хүсэлт байсан учир нэг компанид 2-5 минутын цаг олгож бидний байсан буудалд олон компани оочерлон хүлээж байлаа. Учир нь худалдааны нууц гээд заавал ганц ганцаараа уулзах хүсэлт тавьж, өөрийн барааг сурталчлах, Монголоос ямар бараа авч болохыг мэдэх тухай өрсөлдөн, уулзалт цуварч байлаа. Энэ байдлыг харгалзан 4 хоног шувт уулзалт хийлээ.[iii]

Төлөөлөгчид Сига хэмээх ноолуурын үйлдвэрийг үзжээ. Тэндэхийн агуулахад Улаанбаатар хотын төв түүхий эдийн баазад багласан монгол ямааны ноолуур 20 гаруй баглаа байсан байна. Сигагийн захирлын ярьснаар энэ бүтээгдэхүүнийг Лондонгоос Сиднэйд ачигдсан байсныг Австралиас худалдан авсан гэнэ. Бодвол тэр үед Монголоос ноолуур худалдан авдаг байсан ЗХУ цааш нь англичуудад худалдсан нь цааш цааш дамжин дэлхий тойрсоор Японд хүрсэн бололтой. Сига үйлдвэрийн захирал ноолуур худалдахыг гуйсан дагуу анхны удаа туршихаар 6 тоннын ноолуурын контракт байгуулав гэж Дорж бичсэн байдаг. Бас нэг сонирхолтой зүйл Дорж өчсөн нь:

Яармаг үзэхээр явахын өмнө Токио хотын цагдаагийн газраас ирж бидэнд нэгэн өндөр хүнийг танилцуулж, энэ хүн та нарын ард 10 метрийн зайтай дагаж явах болно. Анх удаа Японд ирж байгаа Монголын төлөөлөгч гэхээр Тайвань, улаан Хятадаас ирсэн элдэв үзэлтэй бүлэг хүмүүс байдаг юм, тэднээс та нарыг хамгаалах учиртай гэж үзэж байгаа юмаа. Санаа зовсны хэрэггүй. Тайван явж юмаа үзээрэй гээд хамгаалагч өгсөн бөгөөд, юм үзэж байгаад байн байн эргэж харахад тэр хүн үргэлж бидний ард явж байгаа нь харагдаж байсан билээ.[iv]

Тодорхой баримт байхгүй ч юутай ч энэ үед дайнаас хойш Монгол Японы хооронд бага зэрэг харилцан худалдаа болсон бололтой. Монголчууд эндээс тохирон Ёкохама компаниас автомашины дугуй худалдан авсан байдаг. Үүний ачаар Монгол Японы хооронд ачаа бараа зөөвөрлөх, нэвтрүүлэх хоёр талын тохиролцоонд 1959 онд гарын үсэг зуржээ.

Түүнээс хойш 1961 онд Токиогийн олон улсын яармагт Монголын худалдааны хоёр дахь төлөөлөгчдийг Дорж ахин ахлан оролцжээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Д.Цэрэнсанжаа, Сагараажав, Юмжаа нар явж мөн бага сага худалдаа хийсэн байдаг. 

Японы талаас Монголын асуудлыг сонирхохгүй, энэ асуудлаас зайлсхийж байсан бол Монголын тал ч бас идэвхгүй байлаа. Хоёр тал амандаа ус балгасан юм шиг дуугүй байсан цаг. Шалтгаан нь Японы ар талд Тайван, АНУ, харин Монголын ар талд Зөвлөлт холбоот улс байгаагаас болж байсан хэрэг.

1965 оны наймдугаар сард НҮБ-ын ивээл дор Улаанбаатарт олон улсын эмэгтэйчүүдийн семинар уулзалт зохиогджээ. Энэ бол Монголд зохиогдсон хамгийн анхны олон улсын арга хэмжээ юм. Хойтон жил нь 1966 онд Дэлхийн оюутан залуучуудын чуулга уулзалт бас Улаанбаатарт болсон. Чухам энэ далимыг ашиглаж Японы Гадаад явдлын яамнаас өөрийн ажилтан монгол хэлтэй хоёр мэргэжилтнийг Монгол руу илгээсэн аж. Ингэж НҮБ-ын томилолттой хоёр япон эрэгтэй залуу олон улсын эмэгтэйчүүдийн семинар уулзалтад оролцохоор 1965 оны наймдугаар сарйн 4-нд Улаанбаатарт газарджээ.

Хоёр залуугийн ил үүрэг нь монгол хэлтэйн хувьд тус семинарт оролцож буй Японы төлөөлөгч хатагтай Киношита-д туслах аж. Гадаад явдлын яамнаас авсан үүрэг нь Монголд олзлогдсон япончуудын талаар мэдээ цуглуулах, болбол оршуулсан булшийг эргэж ямархуу байдалдтай байгааг нь олж мэдэх. Цаашилбал хоёр улсын хоорондын харилцааны талаар Монголын тал ямархуу байр суурьтай байгааг тандах. Мөн Монголын бие даасан байдал ба олон улсын дотор эзэмшиж байгаа байр суурийг тандах.

Хоёр залуу дипломат Гадаад яамны хүнд Японы олзлогдсон хүмүүсийн булш эргэх хүсэлт тавьсан байна. 1961 онд томилолтоор УБ-т ирсэн өөр хоёр дипломат хэд хэдэн удаа булш эргэх хүсэлт тавьсан ч зөвшөөрөл өгөөгүй өнгөрсөн тул ихэд эргэлзэж байсан хэрэг. Гэтэл 8 сарын 16 нд үдээс хойш Монголын ГЯЯ-наас хатагтай Нямжав зочид буудалд ирээд яамны машинаар Сакияма, Ханада, уулзалт семинарт оролцсон Японы албан ёсны төлөөлөгч хатагтай Киношита нарыг булшинд хүргэж өгсөн байна. Хотын захиргаа болон Монголын улаан загалмайгаас булшийг тохижуулах талаар булш тохижуулах ажил хийсэн болох нь илт мэдэгдэж байлаа. [i]

НҮБ-д суух Японы байнгын төлөөлөгчийн 1969 оны долдугаар сарын 28-аар хаягласан захидал Япон, Монголын харилцаанд эргэлт авчирсан юм. Японд болох Осака-1970 Дэлхийн Экспо үзэсгэлэнд Монгол улсыг оролцуулах урилга байлаа, тэр нь. Энэ бол дээр өгүүлсэн хувийн компанийн биш, Японы төрөөс явуулж буй албан ёсны урилга юм. Мөн онд Японы парламентийн төлөөлөгчид Монголд айлчилснаар дайны байдлын өдий болтол үргэлжилсээр байгаа тогтолцоог өөрчлөн цаашид хоёр орны харилцааг хэвийн болгох үүд хаалгыг нээсэн юм.

Ингээд 1970 онд Монгол-Японы эдийн засгийн комисс байгуулж анхны даргаар мөнөөх Доржийг Сайд нарын зөвлөлийн тогтоолоор томилж, Улсын төлөвлөгөөний комиссын Бадамдорж, Гадаад явдлын яамны Ази Номхон, далайн орны хэлтсийн дарга Цэрэнцоодол, Сангийн яамны орлогын газрын дарга Баянбат, Геологи, уул уурхайн яамны орлогч сайд Хурц, нарийн бичгийн дарга Л.Насанбуян нарын бүрэлдэхүүнтэй ажиллуулсан юм.

1971 онд Японы Гадаад явдлын яамны ажилтан Хаяаши, Ханада нарыг Монгол руу илгээжээ. .Тэднийг Улаанбаатарт ирэхэд Монголын Гадаад явдлын яамны харгалзах хүмүүс баяртай хүлээн авч ярилцжээ. Энд сонирхуулахад 1986 онд Бээжинд суух АНУ-ын элчин сайдын яамны ажилтан АНУ-Монголын хооронд дипломат харилцаа тогтоох бололцооны талаар факт файндин зорилгоор Улаанбаатарт ирэхэд Монголын талаас хэн ч хүлээж аваагүй гэдэг. Японоос ирсэн төлөөлөгч Ханада, Хаяши нартай Гадаад явдлын яамны Цэрэнцоодол уулзан хоёр орны хооронд харилцаагаа хэрхэн өргөжүүлэх талаар хэлэлцээ хийжээ.

Хоёр талын сонирхсон 17 зүйлээр сэдэвлэн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр ярилцсан байна. Дайны төлбөр авах, дипломат харилцаа тогтоох, Цагаан суваргын зэс молибдены орд болон Таван толгойн коксжих нүүрсийг хамтран ашиглах, ноолуур, тэмээний ноос боловсруулах үйлдвэр барих, Шархөвийн дөрөлжид Токио-Улаанбаатар-Баруун Ази, Ойрх дорнод руу дамжсан нисэх буудал барих, адууны махны үйлдвэр барих, говийг ногооруулах, Хөтөлийн цагаан гантиг, радигийн хуурай зайны үйлдвэр зэргийг барих гэх мэт янз бүрийн санаа хэлэлцсэн аж. Японы талаас 2 тэрбум 600 сая орчим долларын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж үзүүлж болох тухай ч ярилцсан аж. [v] Энэ ажил эхнээсээ МАХН-ын Төв Хороо, Төлөвлөгөөний комисс, Сайд нарын Зөвлөлийн оролцоотойгоор Д.Моломжамц, Т.Рагчаа, Д.Гомбожав нарын зэрэг албан тушаалтанд танилцагдан тэдний заавраар хэлэлцээ нууц явагдаж байсан. Доржийн дурсамжид өгүүлснээр:

Дээр дурдсан 17 асуудлын талаар эцсийн шийдвэр гаргуулахаар МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны хуралд оруулж танилцуулахад хурлыг Цэдэнбал даргалж гишүүдэд Моломжамц, Майдар, Рагчаа, Лувсанравдан, Самбуу нарын зэрэг хүмүүс байлцжээ.

Ю.Цэдэнбал: -Хоёр тэрбум 600 сая доллар бол их мөнгө юм. Капитализмын гял цал Монголоор дүүрэх болохнээ, харин социализм маань хаачих вэ? гэж асуув. УТТ-ны гишүүд таг дуугүй 5 минут орчим сууцгаав.

Цэдэнбал дахиад: -Ер нь энэ асуудлыг хэн санаачлаад байгаа юм бэ? гэж асуув. Бас л дуугүй сууцгааж байхад Моломжамц эхлэн дуугарч: -Энэ асуудлыг чинь Монгол-Японы эдийн засгийн комиссоос санаачлан ярьж багаа юм гэж өөрөөсөө зайлуулав.

Цэдэнбал: -Цагаан суваргын дэргэд ЗХУ-ын цэргийн анги байрлаж байгаа шүү. А.Гормыко манай ГЯЯ-ны сайд Ринчинд “танайх Японтой хэт ойртох гэж байна. Болохгүй!” гэсэн шүү.[vi]

Хурлаас хоёр асуудал шийдвэрлэсэн нь:

  • Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоох тухай шийдэж, Гадаад явдлын яаманд үүрэг болгох.
  • Японы талын саналыг хүлээн авч дайны төлбөрт биш, тусламжаар биш, харин "сэтгэл санааны засамж" гэдэг нэрээр ямааны ноолуур тэмээний ноос боловсруулах үйлдвэрийг Японы буцалтгүй хөрөнгөөр бариулахыг зөвшөөрөх.

Японы төлөөлөгчид буцсаны дараа Япон-Монголын эдийн засгийн хороог Японд байгуулан гишүүдэд нь Мицүи, Мицүбиши, Марубэни, Иточү, Сүмитомо, Хар металлын ассоциац, Өнгөт металлын ассоциац, Японы олон улсын худалдаа дэмжих нийгэмлэг зэрэг 20 гаруй том компани, пүүсийн гишүүнтэйгээр хурлаа хийсэнд Японы эдийн засгийн хорооны тэргүүн оролцон дэмжиж үг хэллээ гэж Акахата, Маиничи зэрэг сонинд нийтэлсэн тухайг мэдэгдэн Монголын комисст цахилгаан ирүүлсэн ба эдгээр сонинг мөн хавсаргажээ.

[i] История Дальнего Востока России. Т. 3. Кн. 4. Мир после войны: дальневосточное общество в 1945—1950-е гг. — Владивосток, 2009. — С. 110.

[ii] Маншеев Д. М., Кубрикова Ю. А. Установление дипломатических контактов и начало развития экономическог сотрудничества Японии и Монголии // Проблемы социально-экономического развития Сибири. — 2017. — № 3 (29). — С. 91.

[iii] Дорж.О Дурсамж, сургамж х-49-50 [Dorj, U. Recollections]

[iv] Дорж.О Дурсамж, сургамж х-49-50 [Dorj, U. Recollections]

[v] Ханада, МарохитоМонгол руу одсон минь(Алтан аргамж 10) 2020.11. 10

[vi] Дорж.О Дурсамж, сургамж х-49-50 [Dorj, U. Recollections]

Б.БААБАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Jane Carrey (54.39.219.122)
    CRYPTOCURRENCY SCAM SOLUTIONS -RESTORING LOST CRYPTO - WIZARDLARRY I sincerely appreciate the help and knowledge WIZARDLARRY RECOVERY provided during this trying time. There is a tangible sense of enthusiasm surrounding cryptocurrencies. The possibility of making money is thrilling, but it also carries risk. It can be like losing a piece of yourself when you can no longer access your digital assets. I recently encountered this difficult situation when I lost my ETH, USDT, and BTC. Fortunately, WIZARDLARRY RECOVERY saved my life, and I am so grateful for their amazing assistance. www.wizardlarryrecovery . com
    2025 оны 07 сарын 14 | Хариулах
  • Jane Carrey (54.39.219.122)
    CRYPTOCURRENCY SCAM SOLUTIONS -RESTORING LOST CRYPTO - WIZARDLARRY I sincerely appreciate the help and knowledge WIZARDLARRY RECOVERY provided during this trying time. There is a tangible sense of enthusiasm surrounding cryptocurrencies. The possibility of making money is thrilling, but it also carries risk. It can be like losing a piece of yourself when you can no longer access your digital assets. I recently encountered this difficult situation when I lost my ETH, USDT, and BTC. Fortunately, WIZARDLARRY RECOVERY saved my life, and I am so grateful for their amazing assistance. www.wizardlarryrecovery . com
    2025 оны 07 сарын 14 | Хариулах
  • Jane Carrey (54.39.219.122)
    CRYPTOCURRENCY SCAM SOLUTIONS -RESTORING LOST CRYPTO - WIZARDLARRY I sincerely appreciate the help and knowledge WIZARDLARRY RECOVERY provided during this trying time. There is a tangible sense of enthusiasm surrounding cryptocurrencies. The possibility of making money is thrilling, but it also carries risk. It can be like losing a piece of yourself when you can no longer access your digital assets. I recently encountered this difficult situation when I lost my ETH, USDT, and BTC. Fortunately, WIZARDLARRY RECOVERY saved my life, and I am so grateful for their amazing assistance. www.wizardlarryrecovery . com
    2025 оны 07 сарын 14 | Хариулах
  • Larry Jemmy (149.102.244.53)
    WHAT CAN I DO TO RECOVER MY STOLEN BITCOIN? CONSULT THE HACK ANGELS I understand the frustration and stress associated with lost funds through investment scams. They got me and did away with 2.4 million dollars. Luckily, I have some influences around who introduced me to a hacker called THE HACK ANGELS. As specialists in crypto recovery, the team of expert professionals is dedicated to helping individuals and businesses reclaim their lost money lost to investment scams. I couldn't believe my eyes when my 2.4 million dollars was recovered. I’m truly grateful for their service and I feel it is right that I put this out here for anyone who might require their services. You can contact them directly at Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com WhatsApp +1(520)2 0 0-2 3 2 0 I know this might be irrelevant to most of you but if you've ever lost your cryptocurrency to these online scammers on the internet and you need help retrieving it. THE HACK ANGELS is the best cryptocurrency recovery expert. If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK.
    2025 оны 07 сарын 12 | Хариулах
  • Larry Jemmy (149.102.244.53)
    WHAT CAN I DO TO RECOVER MY STOLEN BITCOIN? CONSULT THE HACK ANGELS I understand the frustration and stress associated with lost funds through investment scams. They got me and did away with 2.4 million dollars. Luckily, I have some influences around who introduced me to a hacker called THE HACK ANGELS. As specialists in crypto recovery, the team of expert professionals is dedicated to helping individuals and businesses reclaim their lost money lost to investment scams. I couldn't believe my eyes when my 2.4 million dollars was recovered. I’m truly grateful for their service and I feel it is right that I put this out here for anyone who might require their services. You can contact them directly at Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com WhatsApp +1(520)2 0 0-2 3 2 0 I know this might be irrelevant to most of you but if you've ever lost your cryptocurrency to these online scammers on the internet and you need help retrieving it. THE HACK ANGELS is the best cryptocurrency recovery expert. If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK.
    2025 оны 07 сарын 12 | Хариулах
  • TRACE STOLEN FUNDS ACROSS MULTIPLE WALLETS 2025 [TRUST GEEKS HACK EXPERT] (193.36.237.143)
    My family faced a serious digital security breach that revealed just how vulnerable cryptocurrency assets can be to online threats. It started when my teenage child, hoping to gain an advantage in a popular online game, downloaded what seemed to be a harmless “game hack.” Unfortunately, this turned out to be malware disguised as a cheat tool. Once installed, it accessed my Dogecoin (DOGE) wallet and stole an astonishing 1.2 million DOGE. As soon as I discovered the theft, I immediately turned to (TrustGeeks Hack Expert ), a leading cybersecurity firm specializing in cryptocurrency theft investigations. (TrustGeeks Hack Expert ) promptly launched a thorough forensic analysis, carefully tracking the stolen Dogecoin through the blockchain. Their investigation uncovered that the funds had been moved through multiple wallets before ending up on a Russian darknet marketplace known for illegal crypto laundering.Given the complexity of the situation, (TrustGeeks Hack Expert ) collaborated closely with Interpol’s cybercrime division. By providing detailed blockchain transaction records, malware analysis, and evidence linking the funds to darknet activity, (TrustGeeks Hack Expert ) enabled Interpol to secure legal warrants and take action. Thanks to this international effort and (TrustGeeks Hack Expert ) precise tracing, Interpol was able to freeze and recover around 500,000 DOGE, almost half of the stolen amount.Through the persistent efforts and expertise of (TrustGeeks Hack Expert ), I was eventually able to recover all of the stolen Dogecoins. This has taught my family, especially my teen, an invaluable lesson about the dangers of downloading unauthorized software and the importance of protecting digital assets. Thanks to (TrustGeeks Hack Expert ), we now appreciate how critical it is to stay vigilant against cyber threats. for assistance E m a i l , Trust geeks hack expert @ fast service . c o m (w h a t's A p p +1 7 1 9 4 9 2 2 6 9 3)
    2025 оны 07 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж багасав 8 цаг 8 мин Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцов 8 цаг 30 мин Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж байна 8 цаг 31 мин Монгол, Солонгосын хамтын ажиллагаа эрдэс баялгийн салбарт өргөжиж байна 8 цаг 42 мин Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хийж байна 8 цаг 44 мин Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгдлээ 8 цаг 48 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 10 цаг 2 мин Аврагчид Хабаровск хотод хамтарсан дадлага сургуульд оролцлоо 10 цаг 6 мин ДЭЛХИЙН ДЭГ ЖУРАМ: Эрх мэдэл бол сэтгэл татах ханьцашгүй хүч 11 цаг 13 мин Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий сайд, намын дарга болох хувилбар МАН-д яригдаж байна 11 цаг 50 мин Японы Тоёакэ хот ухаалаг утасны хэрэглээг өдөрт хоёр цаг болгож хязгаарлана 12 цаг 25 мин Эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагыг онцлов 12 цаг 26 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 12 цаг 28 мин Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан бараалхлаа. 12 цаг 29 мин Израил хэлэлцээ эхлүүлэх чиглэл өгсөн ч хатуу нөхцөлөө давтав 12 цаг 30 мин Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав 12 цаг 31 мин Туул гол болон Улаанбаатар хот орчимд усны түвшин 50 см орчим нэмэгдэх төлөвтэй байна. 12 цаг 33 мин Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав 12 цаг 33 мин Нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байна. 12 цаг 35 мин Иргэний хэргийн шүүхэд сэтгэл зүйч ажиллаж эхэллээ Өчигдөр 14 цаг 04 мин
iИх уншсан
-Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Nike-ийг үндэслэгч Фил Найт хорт хавдрын эсрэг тэмцэлд $2 тэ... Израил Газа хот руу дахин дайралт эхлүүлэв Swatch Хятадад бойкот гаргасан сурталчилгааныхаа төлөө уучла... Британий саятнууд өндөр татвараас зайлсхийж АНУ руу нүүхэд б... Lamborghini €3 сая еврогийн үнэтэй хибрид спорткар Fenomeno-... Ухаалаг камерын системээр 5 сая зөрчлийг илрүүлэв Хамзат Чимаев Чечень нутагтаа аваргын бүстэйгээ ирлээ Хятадын компани жин хассан ажилтнуудаа мөнгөөр урамшуулж эхэ...
Top