x

Зарим эмнэлэг, цэцэрлэгийг нийслэлийн өмчид бүртгэх шийдвэр гаргажээ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал  өчигдөр хуралдлаа. Тэргүүлэгч С.Мөнхчулуун, П.Баярхүү, Ц.Байгалмаа, Б.Цолмон, Б.Батнасан, Д.Мөнхжаргал, Н.Батсүмбэрэл  нар тэргүүлэгчдийн хуралд оролцлоо.

Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга М.Отгонбаяр тэргүүтэй албаны төлөөлөл оролцон холбогдох асуудлуудыг Тэргүүлэгчдэд  танилцууллаа.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Нийслэлийн өмчийн харилцааны дарга Ч.Однасан Хөрөнгө бүртгэх тухай, Сүхбаатар дүүргийн 16 хорооны “Мандам” өрхийн эмнэлгийн барилгыг НӨХГ-ын балансад шилжүүлэх асуудлыг тэргүүлэгчдэд танилцуулж 2017 онд ашиглалтад орсон Хан-Уул дүүргийн 3-р хороонд баригдсан 240 хүүхдийн ортой 46-р цэцэрлэг, мөн тус дүүргийн 2-р хороонд байрлах 72-р цэцэрлэгийн байр, дагалдах эд хөрөнгө, Налайх дүүргийн 2-р хороонд 50 ортой хүүхдийн эмнэлгийг нийслэлийн өмчид бүртгэх шийдвэрийг Тэргүүлэгчид гаргалаа.

Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг 2018 оны 09-р сарын 14-ний Баасан гарагт хуралдуулахаар товлолоо. Тус хуралдаанаар Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээлэл, Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмыг батлах журмын төслийг хэлэлцүүлэхээр тогтов.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайхан “Нийслэл хотод явуулах гэж буй худалдаа үйлчилгээ, нийтийн үйлчилгээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцүүлэг зохион байгуулсан. Үүнтэй холбоотойгоор иргэдээс  холбогдох саналууд гарсантай холбоотойгоор  хэлэлцүүлэг зохион байгуулсан. НИТХ, ЗДТГ энэ асуудлыг шийдэхгүй байна гэсэн асуудлууд яригдаж байна.

Иргэд болон худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн хоёр талын эрх ашгийн асуудал үүний цаана байгаа тул  бүх талын хамтын  оролцоог хангаж, хамгийн эхэнд холбогдох журмыг гаргах ёстой. Хуульзүйн талаасаа Зөрчлийн тухай хууль, Захиргааны Ерөнхий хуулийн холбогдох зүйл заалтуудтай зөрчилдсөн зүйл бий” гэв.

Нийслэлийн Иргэдийн Хурлын Тэргүүлэгч С.Мөнхчулуун “Ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг дэмжиж байна. Худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг бид иргэдийн хурал дээрээ хэлэлцэн сайжруулах асуудал байвал хэлэлцээд явах нь зүйтэй. Цаг хугацаа алдалгүй илүү сайжруулах хэрэгтэй” гэлээ.

Төрийн  шагналд  эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан 135 иргэнийг  тодорхойлсон тогтоолын төслийг  Тэргүүлэгчид дэмжиж Ерөнхийлөгчийн тамгын газарт уламжлахаар боллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 9 цаг 25 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 9 цаг 33 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 9 цаг 42 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 14 цаг 52 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 15 цаг 5 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 15 цаг 8 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 15 цаг 13 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 15 цаг 21 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 15 цаг 30 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 15 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Уржигдар 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Уржигдар 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Уржигдар 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Уржигдар 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Уржигдар 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Уржигдар 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Уржигдар 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Уржигдар 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top