x

Тариалалт өмнөх оноос 1,8 дахин нэмэгджээ

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг улсын ургацын урьдчилсан балансыг хуралдаанд танилцуулав. Монгол Улсын Засгийн газраас газар тариалангийн салбарт хэрэгжүүлж байгаа бодлого, тодорхой шийдвэрүүдийн үр дүнд энэ онд тариалалт эрс нэмэгдсэн байна.

Улсын хэмжээнд тариаланчид нийт 497 мянган га-д тариалалт хийснээс 367 мянган га-д үр тариа, 13 мянга га-д төмс, 8,3 мянган га-д хүнсний ногоо, 69,8 мянган га-д тосны ургамал 38,8 мянган га-д тэжээлийн ургамал тус тус тариалжээ. Энэ оны урьдчилсан балансыг өмнөх жилтэй харьцуулбал 1,2-1,8 дахин өссөн үзүүлэлт аж.

Урьдчилсан балансаар таримлын болц жигд бус, цэцэглэлтийн үе шатандаа байгаа талбайн хэмжээ багагүй, мөн наймдугаар сар хур тунадас ихтэй байсны улмаас зарим бүс нутгуудад тариа хэнзлэн ургаж байгаа тул цаашид цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хураалтыг технологийн дагуу чанартай гүйцэтгэхэд анхаарч ажиллах шаардлагатай байгаа аж. Балансаар 450 мян/тн үр тариа, 425 мян/тн буудай, 151 мян/тн төмс, 95 мян/тн хүнсний ногоо, 30 мян/тн тосны ургамал, 86 мян/тн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар төлөвлөж байна. Цаг агаарын болон бусад хүндрэл учрахгүй бол буудай төмсний хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангах боломжтой болно гэв. Ирэх жилийн тариалалтад зориулан 51 мян/тн үрийн буудай нөөцлөхөөр төлөвлөж байна. Харин 330 мян/тн цэвэр хүнсний улаан буудайг хүн амын гурилын хэрэгцээг хангахад зориулж үйлдвэрлэл эрхлэгчдэд нийлүүлэхээр салбар хариуцсан яам төлөвлөжээ

Өмнөх жилтэй харьцуулахад тариалалтын хэмжээ эрс нэмэгдсэн нь Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, түүнд итгэх тариаланчдын итгэлтэй холбоотой гэв. Тариаланчдын олон жил хүсэн хүлээж байсан тариалангийн бүсийг тогтоож, Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сард эцсийн шийдвэрийг гаргаж, ойн зурвас татах, хашаажуулах ажлыг улсын төсвөөр шат дараатай санхүүжүүлэн ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 9 цаг 24 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 9 цаг 31 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 9 цаг 40 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 14 цаг 51 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 15 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 15 цаг 7 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 15 цаг 12 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 15 цаг 19 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 15 цаг 29 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 15 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Уржигдар 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Уржигдар 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Уржигдар 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Уржигдар 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Уржигдар 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Уржигдар 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Уржигдар 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Уржигдар 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top