x

Энэ сарын 31-нд оюутнууд тайван жагсаал зохион байгуулна

Монголын оюутны байгууллагууд нэгдэн энэ баасан гарагт буюу наймдугаар сарын 31-нд тайван жагсаал зохион байгуулахаа мэдэгдлээ. Учир нь “Ардчилсан оюутны холбоо”-оос их, дээд сургуулиудын удирдлагуудад хүргүүлсэн шаардлагын хариуд сургалтын төлбөрөө бууруулах боломжгүй хэмээн мэдэгдсэн байна. “Ардчилсан оюутны холбоо” энэ сарын 15-нд нийт 84 их, дээд сургуульд долоон асуулга бүхий албан шаардлага хүргүүлснээс 35 сургуулиас хариу ирүүлжээ. Их, дээд сургуулиуд сүүлийн гурван жил сургалтын төлбөрөө огт нэмээгүй болохоо албан шаардлагын хариуд дурдсаныг бодит бус хэмээн үзэж байгаагаа оюутнууд энэ үеэр илэрхийлсэн юм. Улмаар өнөөдөр буюу наймдугаар сарын 27-нд “Ардчилсан оюутны холбоо”-ноос  БСШУС-ын сайд болон их, дээд сургуулиудын удирдлагуудад дахин албан шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ. Хэрэв шаардлагын хариуг товлосон хугацаанд ирүүлэхгүй бол энэ баасан гарагт оюутны байгууллагууд нэгдэн тайван жагсаал зохион байгуулах юм байна. Түүнчлэн сургалтын төлбөр нэмэгдсэн ч багш, ажилчдын цалин, сургалтын орчинд өөрчлөлт гарахгүй байгаа тул багш нарын ажил хаялттай нэгдэхээ ч мэдэгдэв.

ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ МӨНГӨ УГААХ САЛБАР БОЛООД БАЙНА

Ардчилсан Оюутны Холбоо-ны Ерөнхийлөгч Н.Лхагвадорж “Их, дээд сургуулиудын хичээлийн кредит цагийн төлбөрийн нэмэгдэл оюутны хөгжлийг сайжруулж чанартай боловсон хүчин бэлтгэх үндсэн зорилгоос хазайж байна. Энэ нь хэт ашиг олох сэдэлд автсан хэсэг бүлэг хүмүүсийн мөнгө угаах салбар болсон байх магадлалтай.

Тус холбооноос их, дээд сургуулиудад тавьсан долоон асуултыг хүргэж байна.

1. Сургалтын төлбөрийн нэмэгдлийн зорилго юу вэ?

-Оюутны хөгжлийг нэмэгдүүлэх, Багш ажилчдын ур чадварыг сайжруулж, сурч боловсрох орчин, тэдэнд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг нэмнэ.

2. Сургалтын төлбөрөө нэмсэн бол багш нарын цалин нэмэгдэх үү? /Хэдэн хувиар нэмэгдэх вэ/

-Багш нарын ажилласан жил, ур чадвараас хамаарч цалинг нэмнэ. Тухайлбал ШУТИС 10 хувь, Этүгэн 10-15%, Урлах эрдэм 12-25% иар нэмнэ гэсэн бол МУИС цалинг нэмэхгүй гэв.

3. Сургалтын төлбөр нэмэгдсэнээр багш нарын ур чадвар нэмэгдэж чадах уу?

-Уг асуултын хариуг дээрх хоёр хариултад дурдагдсан болно.

4. Сургалтын төлбөр нэмэгдсэнээр оюутанд үзүүлэх хөнгөлөлт, тэтгэлэг нэмэгдэх үү?

-МУИС, Этүгэн, Батлан Хамгаалах Их Сургууль зэрэг 14 их сургууль энэхүү асуултад хариу өгсөн байна. Тодруулбал МУИС энэ оны байдлаар 109.7сая төгрөгийг тэтгэлэгт нэмэгдүүлж байна.

5. Сургалтыг төлбөрийн нэмэгдэл өөрчлөлтийг оюутнуудтай зөвшилцсөн үү?

-Манай сургууль оюутны сургалтын төлбөрийн нэмэгдлийг өөрийн сургуулийн оюутнуудтай зөвшилцсөн гэсэн хариуг өгсөн бол зарим сургуулиуд оюутны холбооны удирдах зөвлөлийн гишүүд, тэргүүлэгч нартай зөвшилцсөний дагуу нэмсэн гэв.

6. Сургалтын төлбөр нэмэгдсэнээр сургуулийн орчин нөхцөл хэрхэн сайжирсан бэ?

-Үүнд ихэнх сургууль манайх сүүлийн хоёроос гурван жил төлбөрөө нэмээгүй гэсэн хэдхэн тойм үгээр хариулсан.

7. Оюутны сургалтын төлбөрийг хувааж төлөх боломжтой юу?

-Мөн л ихэнх их дээд сургуулиуд боломжтой гэсэн товч хариу өгөв.

Их, дээд сургуулиудын албан бичгийн хариу нь үнэнтэй нийцэхгүй байгаа тул Ардчилсан Оюутны Холбоо, Их дээд сургуулийн холбоонууд нэгдэж энэ сарын 31 нд "Сургалтын төлбөрийг бууруулахыг шаардсан" тайван жагсаал хийхээ мэдэгдсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 10 цаг 24 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 10 цаг 32 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 10 цаг 41 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 15 цаг 52 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 16 цаг 4 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 16 цаг 7 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 16 цаг 12 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 16 цаг 20 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 16 цаг 29 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 16 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Уржигдар 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Уржигдар 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Уржигдар 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Уржигдар 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Уржигдар 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Уржигдар 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Уржигдар 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Уржигдар 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top