x

Өвөлжилтийн бэлтгэл хангахыг үүрэгдлээ

Улсын Онцгой Комиссын ажлын хэсэг Өвөрхангай аймгийн Хархорин суманд ажиллаж, аймгийн Онцгой комиссыг хуралдуулан үер, усны нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлыг хэрхэн хангаж байгаатай танилцлаа.

Тус аймгийн нутгаар долдугаар сарын 19-ний өдөр орсон усархаг аадар бороо, хүчтэй салхины улмаас Өвөрхангай-Булган чиглэлийн “Хангайн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн харьяа 27 тулгуур багана унаж, Архангай,  Баянхонгор, Булган, Дундговь Өвөрхангай, Хөвсгөл, Төв аймгийн нийт 65 сумын цахилгаан тасарсан. Сэргээн засварлах ажиллагааг “Цахилгаан түгээх үндэсний сүлжээ” ТӨХК, түүний салбар, нэгжийн 90 гаруй хүн, 20 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, хэвийн ажиллагаанд оруулсан.

Мөн аймгийн Уянга сумын нутагт буусан үерийн улмаас 12 айлын 504 бог мал хорогдсон бол  Тарагт сумын нутагт үерийн улмаас гурван айлын гэр урсаж, зургаан айлын 600 гаруй толгой мал хорогджээ.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 5818 га талбайд улаан буудай тариалснаас 5358 га талбайгаас урьдчилсан байдлаар 1468,3 тн ногоон тэжээл, 3464,2 тн төмс, 1854,9 тн хүнсний ногоо  хурааж авах тооцоо гарчээ.

Харин зун гантай байсан Баянгол, Сант,Төгрөг, Гучин-Ус, Баруунбаян-Улаан, Хайрхандулаан, Богд сумдад өвөлжилт хүндрэх эрсдэл үүсэж болзошгүй байгаа урчаас аймгийн Засаг даргын захирамжаар өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах нэгдсэн төлөвлөгөө гарган, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна хэмээн мэдээллээ.

Мөн үерийн улмаас эвдэрсэн Арвайхээр сумын замын хөвөө, шуудууг 42,6 сая төгрөгөөр, Бүрд сумын Хөөврийн гүүр орчмын эвдэрсэн замыг 54,6 сая төгрөгөөр засварласан байна. Цаашид зам засварын ажил хийхэд 164 сая төгрөг шаардлагатай байгаа гэдгийг Улсын Онцгой комиссын ажлын хэсэгт танилцууллаа.

Шадар сайд Ө.Энхтүвшин, орон нутгийн эрчим хүчний үйлдвэр, нийт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өвлийн бэлтгэлийг хангуулж, нүүрс, түлшийг бэлтгүүлэх, шаардлагатай аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, орон сууцны цэвэр бохир ус, дулааны шугам хоолой, авто замын засвар үйлчилгээг хугацаанд нь хийж дуусгах, нутаг дэвсгэрийнхээ зуншлага, намаржилтын байдалтай уялдуулан отор нүүдэл хийх байршил, маршрут болон төв суурин газраас алслагдсан өрхийн судалгаа гаргах, сум дундын болон аймаг дундын отрын бүс нутаг, хилийн зурвас газар, байгалийн тусгай хамгаалалттай газруудад отроор өвөлжүүлэх асуудлыг зохион байгуулах үүрэг чиглэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 10 цаг 23 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 10 цаг 31 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 10 цаг 40 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 15 цаг 50 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 16 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 16 цаг 6 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 16 цаг 11 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 16 цаг 19 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 16 цаг 28 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 16 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Уржигдар 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Уржигдар 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Уржигдар 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Уржигдар 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Уржигдар 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Уржигдар 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Уржигдар 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Уржигдар 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top