x

Өөртөө итгэлтэй байхыг уриалсан “Уран Хас” контемпорари балетын тоглолт болно

Бусдын бодлоос хамаарахгүйгээр өөртөө итгэлтэй байх хэрэгтэйг сонгодог бүжгийн жүжгээр дамжуулан харуулна.

Монголын контемпрари балетын хөтөлбөр (МКБХ) өмнө нь ус хамгаалалтын ач холбогдол болон агаарын бохирдлын хор уршгийн тухай орчин үеийн бүжгийн жүжгүүд бүтээж байгаль орчны олон нийтийн боловсролд хувь нэмрээ оруулж байсныг урлаг сонирхогчид сайн мэдэх биз ээ. Тэгвэл тэд энэ удаад хувь хүний хөгжлийн сэдвийн хүрээнд "Уран Хас" контемпорари балетыг тавих гэж байна. "Чулуун" сантай хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр тавигдах гэж буй "Уран Хас" контемпорари балетыг Монголын урлагийн зөвлөлийн санаачилсан "Моушн Монголия" контемпорари бүжгийн олон улсын II-р наадамд зориулж бүтээж эхэлсэн ба цар тахлын улмаас хойшилсон боловч энэ ондоо багтаан ийнхүү танилцуулахаар болжээ. 

Нэрт хөгжмийн зохиолч Ж.Чулууны "Уран Хас" сонгодог бүжгийн жүжгийн хөгжмийг продюсер, хөгжимчин, DJ Э.Итгэл орчин үеийн хэв маягт оруулж, авьяаслаг залуу дэглээч Ё.Дамчаабадгар орчин үеийн Хасын тухай шинэ цомнолын дагуу дэглэн найруулж, МКБХ-н бүжигчид амилуулан уг балетыг тавих юм. Мөн уран бүтээлийн хувцсыг "Жей Зозо"-н дизайнер Х.Батзориг, тайзны декорацыг медиа уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ нар өөрсдийн хүч чадлаа дайчлан бүтээсэн байна.

Энэхүү орчин үеийн, контемпорари балетын гол санаа нь өөртөө итгэлтэй байж, бусад хүмүүсээс хамаарахгүйгээр зорьсон ажлаа хийгээд урагшлах нь зөв зүйтэй гэсэн санаа юм. Бүжигт орчин үеийн бүтээлч залуу Хас хүлээн зөвшөөрөгдөхгүй, бусдын хандлагаас хамааралтай байгаадаа хэрхэн шаналж байгаа, дурлалт бүсгүйтэйгээ хамт бэрхшээлийг даван туулж амжилтад хүрч буй тухай өгүүлнэ. Өөрсдийгөө хайрцаглаж бусдын бодож, хэлж байгаагаас хамааралтай байгаа нь бидний толгойд л байдаг юм байна гэдгийг Хас, Хандармаа хоёр ухаарна. Энэ асуудал нь бидний дунд аль хэдийнээ бугшиж аливаа салбарын хөгжил дэвшлийг уяж хязгаарлаж байгааг МКБХ-н уран бүтээлч залуус олж хараад бусдад хандан өөртөө илүү итгэлтэй, зоригтой, хүчтэй, хөдөлмөрч байхад амжилт угтаж авна гэдгийг ойлгуулахыг хүсжээ. 

"Хас бол өнөөдөр бидний дунд ажиллаж, амьдарч, дэлхийн түвшнээс халин даван сэтгэж байгаа шинийг санаачлагч, оюуныг бүтээгч залуучуудын төлөөлөл юм. Монгол хүний оюун ухаан дэлхийг аврах болтугай!" хэмээн МКБХ-н зүгээс онцолж энэхүү санаачилгыг нь дэмжиж ажилласан Монголын урлагийн зөвлөл, "Лиссом" балет студио болон MARS-V төслийн хамт олонд талархлаа илэрхийллээ. 

Монголын контемпрари балетын хөтөлбөр нь соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангах үүднээс контемпорари бүжгийн урлагийн бүжигчдэд дэмжлэг үзүүлэх, бүжгийн урлагаар дамжуулж олон нийтэд боловсрол олгох чиглэлээр 2012 оноос үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага юм.

"Уран Хас" контемпорари балет арванхоёрдугаар сарын 1 болон 2-ны өдрүүдэд тавигдах болно. Тасалбарыг www.ticket.mn-с авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Дашзэгвийн ОРГИЛТУЯА, Монголын Контемпрари, Балетын Хөтөлбөрийн үүсгэн байгуулагч ба захирал, Уран Хас Контемпрари Балет продакшны ерөнхий продюсер

Утас: +976 95901970

www.mongoliancontempballet.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Уржигдар 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Уржигдар 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Уржигдар 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Уржигдар 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05 Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 2026-11-05 Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 2026-11-05 Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 2026-11-05 Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 2026-11-05 З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 2026-11-05 Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 2026-11-05 Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 2026-11-05 Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 2026-11-05 Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 2026-11-05 Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 2026-11-05 Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 2026-11-05 Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 2026-11-05 Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 2026-11-05 Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 2026-11-05 “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовло... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана
Top