x

Хориглосон бүсээс малтай иргэдийг нүүлгэх ажил 97.5 хувьтай байна

Монгол Улсын Засгийн газар болон НИТХ-ын тогтоолоор Улаанбаатар хотод мал аж ахуй эрхлэх, эрхлэхийг хориглох бүсийг тогтоож өгсөн. Өнгөрсөн оноос эхлэн нийслэлээс мал бүхий иргэдийг зөвшөөрөгдсөн бүсрүү нүүлгэн шилжүүлэх ажил эхэлж, өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа юм. Мал бүхий иргэдийг СХД-ийн нарийны хэсэг, СХД-ийн 335 дугаар гарам буюу Ногоон толгой, БЗД-ийн 20-р хороо Арцатын ам гэсэн гурван бүсэд суурьшихыг зөвшөөрсөн юм. 

Мал бүхий иргэдийг хориглосон бүсээс нүүлгэн, шилжүүлэх ажил өнгөрсөн оны наймдугаар сараас эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нүүлгэн шилжүүлэх ажил 97.5 хувьтай байгаа аж. Хотын даргаар ахлуулсан ажлын хэсэг Чингэлтэй дүүргийн 17-р хорооны иргэн Ц.Цэдэвдоржийнд очиж, малаа зөвшөөрөгдсөн бүсэд гаргахыг хүссэн юм.

Өмнө нь энэ талаар тухайн иргэнд мэдэгдэл хүргүүлж байсан ч иргэдийн эрхийг боогдууллаа хэмээн үзэж шүүхэд ханджээ. Засгийн газар, НИТХ-ын тогтоол нь хууль зөрчөөгүйг шүүхээр тогтоосон байна. Хотын дарга өөрийн биеэр үүнийг танилцуулж, хотыг ажлыг дэмжихийг хүслээ.

Мөн “Монголд төдийгүй дэлхий нийтээр амьтнаас хүнд халдварладаг өвчлөлүүд нэмэгдэх хандлагатай байна. Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Хан-уул дүүрэгт гоц халдварт шүлхий өвчин гарсан нь саяхан. Тийм учраас гаргасан тогтоолыг яаралтай хэрэгжүүлэх шаардлага үүссэн. Хэсэг бүлэг хүмүүсээс бусад 1.3 сая хүний эрх зөрчигдөж болохгүй. Нөгөө талаасаа хотод байгаа мал идэх ургамал багатай, хог иддэг, пивоны шаар өгч сүүний найрлага өөрчлөгддөг зэрэг асуудлууд бас бий. Бидний ажлыг ойлгож зөвшөөрөгдсөн бүсрүү нүүх нь зүйтэй юм” хэмээв.

Үүний дараа хотын даргаар ахлуулсан ажлын хэсэг Мал бүхий иргэдийн шинэ суурьшлийн бүс Ногоон толгойд ажиллалаа. Ногоон толгойд дүүргүүдээс ирсэн 100 гаруй мал бүхий өрх сурьшсан байна.

Хотын дарга тухайн хэсгийн иргэдийн төлөөлөлтэй уулзалаа. Уулзалтын үеэр төр засаг, нийслэлээс гаргасан шийдвэрийг хүндэтгэн үзээд энд ирсэн. Тог цахилгаан, худаг усны асуудлыг бүрэн шийдсэн нь сайхан байна. Одоо нийтийн тээвэр ,эмийн сан, мал эмнэлэгийн асуудлуудыг нэн тэргүүнд шийдэх хэрэгтэй гэдгийг иргэдийн төлөөлөл хэлж байв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хоын захирагч С.Батболд “Бид иргэдийг нүүлгээд орхих биш амьдрах бүхий л нөхцөл бололцоог бүрлүүлж өгөх ёстой гэж үзэж байгаа. Өнөөдрийн байдлаар 2 тэрбум төгрөгийн зардал гаргаад байна. Та бүхний саналыг сонслоо бүхий л талаар дэмжиж, ажиллана. Нийтийн тээврийн газартай ярилцаад унааны асуудлыг яаралтай шийдэж өгөх болно. Мөн хувийн хэвшлүүдтэй уулзаж дэлгүүртэй болгох болно. Мөн мал аж ахуй эрхлэхэд газар жижигдээд байна гэж байна үүнийг нийслэлийн Газрын албатай сунгах боломж бололцоо байгаа үгүйг судалж үзнэ. Мөн энэ хэсэгт малгүй иргэдийг суурьшуулахгүй. Зөвхөн мал бүхий иргэд энд байна. Нийслэлээс гаргасан шийдвэрийг хүндэтгэн үзэж, нүүж ирсэн явдалд та бүхэнд талархснаа илэрхийлье” хэмээлээ.

Нийслэлийн Засаг даргын Захирамжаар байгуулагдсан нийслэл дэх мал бүхий иргэдийг зөвшөөрөгдсөн бүсрүү нүүлгэх ажлын хэсэг нийслэлийн хориглосон бүсэд хамаарах 38 хорооноос 602 өрхийн 16784 малыг зөвшөөрөгдсөн бүсрүү гаргаад байна. Иргэдийг нүүлгээд орхихгүй нийгмийн баталгаа, тог цахилгаан, худаг, нүүх зардал зэргийг гаргасан. Зөвшөөрөгдсөн гурван бүсэд нийтдээ 4.8 км урт 10 квт-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам тавьсан байна.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөшсөн ардчилал ба хөдөлдөг хөшөө 4 цаг 31 мин Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 14 цаг 09 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Уржигдар 14 цаг 05 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ Уржигдар 14 цаг 00 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна Уржигдар 13 цаг 54 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо Уржигдар 13 цаг 36 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв Уржигдар 13 цаг 27 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн Уржигдар 13 цаг 14 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Уржигдар 13 цаг 06 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн Уржигдар 12 цаг 10 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ Уржигдар 12 цаг 00 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө Уржигдар 11 цаг 48 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ Уржигдар 11 цаг 37 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно Уржигдар 10 цаг 44 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 2026-07-31 The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 2026-07-31 Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 2026-07-31 Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 2026-07-31 Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 2026-07-31 НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 2026-07-31
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд...
Top