x

Нисгэдэггүй нисэхийн бодлого

Монгол улсын Агаарын тээвэрлэгчдийн холбооноос Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан албан бичиг хүргүүлжээ. Энэхүү албан бичигт "ИНЕГ-ын даргын томилгооноос эхлэлтэйгээр салбарын удирдлагын тогтолцоо бүхэлдээ зогсонги байдалд орсон. Ингэснээр агаарын тээврийн салбарт үүссэн онц хүнд байдал улам дордож эцэстээ нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны хувьд өндөр эрсдэл бий болсон тул Агаарын тээвэрлэгчид нэгдэж тулгамдаад буй асуудлаар хүсэлт тавьж байна" гэжээ.

Өнгөрсөн аравдугаар сарын 29-ны өдөр ИНЕГ, ИНҮТ-өөс Буянт-Ухаа аэродромын нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцож буй агаарын тээвэрлэгч компаниудтай уулзалт зохион байгуулав.

Уулзалтын удирдамжид Засгийн газрын 455 дугаар тогтоолын тухай мэдээлэл, тодруулгыг ИНЕГ-ын Агаарын навигаци, нисэх буудлын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Ганхуяг хийхээр тусгагдсан ч энэхүү мэдээлэл огт хийгдэлгүй орхигдсоноос уулзалтад оролцогч авиакомпаниудын төлөөллүүд бухимджээ. Ингэснээр нийгмийн сүлжээнд хүчтэй маргаан дэгдэв.

Маргаан үүссэн гол шалтгаан нь Нью интернэйшнл эйрпорт ХХК-д олгосон концессын гэрээ болон Засгийн газрын 455 дугаар тогтоолын зөрчилтэй заалтууд ажээ.

Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын менежментийг 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Монголын талаас Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ТӨХХК, Японы консорциум буюу Жапан Эйрпорт Менежмент ХХК-ийн хамтарсан Нью интернэйшнл эйрпорт ХХК-д концессоор шилжүүлсэн билээ.

Концессын гэрээ бүрэн эхээр нь ЭНД дарж харна уу!

Засгийн газрын тогтоолоор Буянт-Ухаа нисэх буудлыг цаашид олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар, үйлчилгээ болон онцгой байдал, иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглахаар заасан ч концессийн гэрээндээ шинэ нисэх буудлаас 150 км-ийн радиуст арилжааны нислэг үйлдэх зөвшөөрөл олгохгүй байх үүргийг ТӨР хүлээчихсэн.

Арилжааны нислэг гэдэг нэр томьёоны тайлбарыг концессын гэрээнээс хайж үзлээ. Гэрээний нэгдүгээр бүлгийн нэг дэх хэсэгт   Нэр томьёоны тодорхойлолт ба тайлбар  хэмээн     ажлын өдөр -өөс   Засгийн газар  хүртэлх бүхий л нэр томьёог багтаан тайлбарласан байх хэдий ч   Арилжааны нислэг  гэдэгт яг ямар нислэгийг ойлгох тухай тайлбар олдсонгүй.

Иргэний нисэхийн багц дүрэмд Арилжааны тээврийн үйл ажиллагаа /Commercial transport operation/ гэж агаараар зорчигч, эсхүл эд барааг хөлсөөр, эсхүл шан урамшуулалтайгаар тээвэрлэх үйл ажиллагааг ойлгоно хэмээн тодорхойлжээ.

Концессын гэрээнд заасны дагуу Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л арилжааны нислэг зөвхөн шинэ нисэх буудал буюу Чингис хаан ОУНБ-аар дамжина гэсэн үг. Ингээд үзэхээр энэ радиуст Буянт-Ухаа нисэх буудал бүү хэл Цонжин болдогийн Нислэг  төвийн хоёр хүний суудалтай жижиг онгоц хүртэл хамрагдах болчихоод байна.

Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл-ийг хэрэгжүүлэх концессийн гэрээг 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Үндэсний Хөгжлийн Газар, Нью интернэйшнл эйрпорт  ХХК нарын хооронд байгуулсан. Концессийн гэрээ нь хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх буюу IOT нөхцлөөр хийгдсэн. Уг нисэх буудлыг Япон Улсын Засгийн газрын 65 тэрбум 657 мянган иенийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлсэн. Өөрөөр хэлбэл, 15 жилийн хугацаанд Япончууд ажиллуулан гаргасан зардлаа нөхсөний дараа Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэж өгнө.

Гэтэл   энэхүү гэрээг үзэглэснээс тавхан сарын дараа буюу 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Засгийн газар хоёрдмол утгатай тогтоолыг гаргасан байх юм  . Засгийн газрын 455 дугаар тогтоолын хоёр дахь хэсэгт   Буянт-Ухаа  олон улсын нисэх буудлыг   олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар, үйлчилгээ болон онцгой байдал, иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглахаар   Иргэний нисэхийн Ерөнхий газрын харьяанд ажиллуулсугай гэж заажээ.

Засгийн газрын тогтоолд ерөнхий зориулалтын нислэг хэмээн заасан ч ерөнхий зориулалтын нислэгийн арилжааны нислэгийг Чингис хаан нисэх буудлаас үйлдэх ёстой хэмээн концесс эзэмшигч тал болох Япончуудын зүгээс шаардах болжээ. Үүнийг нь ИНЕГ ч гэрээний дагуу хэмээн дэмжиж байгаа аж  .

Ерөнхий зориулалтын нисэхийн компаниудын хувьд Шинэ нисэх буудлын үйлчилгээний үнэ хөлс хэтэрхий өндөр байгаагаас үүдэн Буянт-Ухаа дээрээс үйл ажиллагаагаа явуулах сонирхолоо илэрхийлсээр байгаа. Тухайлбал, Чингис хаан нисэх буудлын оффисын 1м2 талбайн түрээсийн төлбөр 72,000 төгрөг. Үүнд НӨАТ багтаагүй. Мөн терменалаас онгоц хүртэлх 100 метр хүрэхгүй зайд үйлчилдэг зорчигчийн автобусны төлбөр нэг удаад 533,000 төгрөг. Буянт-Ухаа буудлаас газрын тэжээл авахад нэг цагийн төлбөр 20,000 төгрөг байсан бол   Чингис хаан  буудалд 285,000 төгрөг гэх мэтчилэн зардлын хэт ялгаатай байдлаас үүдэн хуваарьт нислэг үйлддэг хэдхэн тооны компаниас бусад нь Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаа ажээ. Тэдний тооцоолж байгаагаар Чингис хаан  нисэх буудлаас нислэг үйлдэхэд зардал хамгийн багадаа 30 хувиар нэмэгдэхээр байгааг ч хэлж байлаа.

Засгийн газрын 455 дугаар тогтоолын уг заалт зөв бөгөөд зайлшгүй гэж үзэж болохоор нөхцөл байдал өнөөдөр үүсээд байна. Бүтэн хоёр жил гаруй хугацаанд үргэлжилж байгаа цар тахлын улмаас ААН-үүд шинэ нисэх буудал дээр ангар барих нь бүү хэл амбаар барих ч тэнхэлгүй сульдсан. Цар тахалд хамгийн түрүүлж өртөж, хүнд цохилт авсан салбар бол агаарын тээвэр болон аялал жуулчлалын салбар гэдгийг дэлхий нийт өнөөдөр хүлээн зөвшөөрөөд байна. Агаарын тээврийн салбар нь өртөг зардал өндөр, хөрөнгө оруулалтын өгөөж урт хугацаанд эргэж нөхөгддөг, эрсдэлтэй, хамгийн өндөр өртгөөр боловсон хүчнээ бэлддэг, байнгын тасралтгүй үйл ажиллагаатай гээд эхэлсэн бол гарахад төвөгтэй адармаатай бизнес. 

Ерөнхий зориулалтын агаарын тээврийг уул уурхайн компанийн захиалгат нислэг, агаараас зураг авалт, эмнэлгийн яаралтай тусламж, зам, тээврийн сүлжээний эргүүл, хяналт, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл, эрэн хайх, авран туслах ажиллагаа, хөдөө аж ахуй, хортон шавьж устгал, ан амьтны тооллого, тэдгээрийн нүүдэл, суурьшлын судалгаа, цаг агаарын тандалт, судалгаа, агаар, хүрээлэн буй орчны тандалт, аялал жуулчлал, эйр такси, бизнесийн болон хувийн нислэг зэрэг олон чиглэлээр хөгжүүлэх нь нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Монгол Улсын Засгийн газар 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 120 дугаар тогтоолоор Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр -ийг баталсан. 

Гэвч Засгийн газрын 2021 оны 341 дүгээр тогтоолоор 120 дугаар тогтоолыг хүчингүй болгосон байдаг. Учир шалтгаан нь   Алсын хараа-2050  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон мөрийн хөтөлбөр зэрэгт тусгагдсан хөтөлбөрүүдийг хүчингүй болгосон гэж тайлбарладаг. Үнэн хэрэгтээ Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэргүйгээс болсон байх магадлалтай. Учир нь хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш хийгдсэн ажил огт үгүй гэж хэлэхэд буруудахгүй.

 Алсын хараа-2050  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Эдийн засгийн тэрүүлэх чиглэлийн нэгдүгээр үе шатны 2021-2030 онд хүрэх зорилгод Иргэний нисэхийн дэд бүтэц, ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлсэн байна гэж тусгажээ. 

Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр батлагдсантай холбоотойгоор хувийн хэвшлийнхэн энэ салбарт хөрөнгө оруулах нааштай хандлага үүсч эхэлсэн боловч өнөөдөр "Нисэхийн Нисгэхгүй  бодлого, үйл ажиллагааны улмаас "гацаа"-нд орчихлоо. Концессийн гэрээндээ өөрчлөлт оруулах, ерөнхий зориулалтын арилжааны нислэгийг "Чингис хаан" ОУНБ-аас нисгэх хугацааг хойшлуулах зэрэг шийдэж болмоор асуудлууд дээр ЗТХЯ, ИНЕГ идэвх санаачлагатай ажиллаж болмоор л санагдах юм.

Салбарт нүүрлэсэн  удирдлагын үйл ажиллагааны доголдлоос үүдэн өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ИНЕГ нь Засгийн газрын тогтоол, концессийн гэрээ хоёрынхоо алийг нь хэрэгжүүлэх ухаанаа олохгүй мунгинаж сууна. Концесс эзэмшигч Японы талд зусардах мөртлөө, дотоодын авиакомпаниудын удирдлагуудаа "гөлөг" болгож суугаа нь эмгэнэлтэй.

Салбарын сайд нь өөрөө зуун хувь шийдэх боломжтой ИНЕГ-ын даргыг ч томилж чадахгүй байж юун хоёр улсын хувь эзэмшилтэй УБТЗ ХНН-ийн даргыг томилох!!!

Даргагүй гэдэг үгээр халхавчлан хэн ч, юу ч хийхгүй суусаар нисэхийн салбарын цусны эргэлт саарч, улмаар зогсоход хүрээд байна. Чоно борооноор гэгчээр эзэнгүй салбарт ажил хариуцаж, үүрэг гүйцэтгэж үлдсэн хүмүүс өөрийн ашиг сонирхлоор л асуудалд хандаж хүсвэл юуг ч хийнэ, хүсэхгүй бол юуг ч гацаахын сонгодог жишээ боллоо. Энэ талаар Ерөнхий сайдад хаягласан захидалд өгүүлсэн салбарын ажилтнуудын нэгдсэн байр сууриас та бүхэн уншиж, харж мэдсэн биз ээ.

Буянт-Ухаа ОУНБ-ын гэрчилгээжүүлэлт олгох асуудал нь ИНЕГ-аас шууд хамаарах бөгөөд түүний харьяа НААХЗА-аас олгодог. Буянт-Ухааг үнэгүйдүүлэх, эзэнгүйдүүлэх бодлого алсуур яваад байгаа юм биш биз гэсэн хардлага нисэхийн хонхор-т хаа сайгүй тэнүүчилж явна. Уг нь  нисэхийнхэн  асуудлаа хонхор -тоо шийдээд сурчихсан, өөрсдийн гэсэн школтой. Гэвч энэ удаад хонхороосоо хальж, Засгийн тэргүүнд хандаж байна.

Иргэний агаарын тээвэрийг хөгжүүлэх талаар Засгийн газраас баримталж байгаа бодлого үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд туйлын бүрхэг, гаргасан шийдвэр нь хэрэгждэггүйн хэрээр төрд итгэх салбарын ажилтнуудын итгэл найдвар ч үгүй болсон. Тухайлбал, Агаарын тээврийн салбарт үүссэн эдийн засгийн хүндрэлийн талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Агаарын тээврийн салбарт авах зарим арга хэмжээний тухай  2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 137 дугаар тогтоол гарсан.  

Тогтоолын хоёрдугаар заалтаар олон улсын болон орон нутгийн чиглэлд хуваарьт нислэг  үйлддэг аж ахуйн нэгжийн ИНЕГ-т төлөх агаарын навигацийн үйлчилгээний хураамжийн хуримтлагдсан өглөгийг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхийг Сангийн сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд, ИНЕГ-ын дарга нарт даалгасан байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд энэхүү тогтоолоос зөвхөн МИАТ ТӨХК-ийн өглөгийг чөлөөлж, хуваарьт нислэг гүйцэтгэж буй хувийн хэвшлийн бусад гурван агаарын тээвэрлэгчийн өрийг чөлөөлөхөөс татгалзжээ. Цар тахал улсын болон хувийн агаарын тээвэрлэгч гэж ялгалгүйгээр сөхрүүлж байхад, Засгийн газар нь ялгалгүйгээр хуримтлагдсан өрийг чөлөөлж, дэмжлэг үзүүл гэсээр байхад, салбарын сайд нь ялгаатай хандсан.   

МИАТ компанийн зээлээр авсан өөрийн өмчлөлийн чөдөрийн ганцаас өөр цоо шинэ агаарын хөлөг захиалаад, худалдаад авчих бяртай компани одоогоор Монголд маань алга байна. Олон улсын зах зээлээс түрээсээр оруулж ирж нислэг үйлддэг бөгөөд цар тахлын улмаас түрээсийн төлбөрөө төлж чадалгүй буцаах нь буцааж, төлбөрөө хойшлуулж гадаад зах зээл дээр хэл амаа ололцоод өдий хүртэл тэссэн.

Гэтэл   дотооддоо буюу ИНЕГ-тайгаа хэл амаа ололцож чадахгүй, ИНЕГ нь авиакомпаниудаа шүүхэд өгчихсөн ч байх шиг. Шүүх нэг л өдөр алх цохино. Хуримтлагдсан өр төлбөртэй нь үнэн юм хойно шүүхийн шийдвэр хэрхэн гарах нь тодорхой. Үр дүнд нь авиакомпаниуд дансаа хаалгаж, угаас урд хормойгоороо хойдохоо нөхөж явдаг салбарын зовлон нимгэрэх биш нэмэгдэх л байх.   

Нисэхийн салбарын эд эс ширхэг бүхэн хүний амь насаар хэмжигддэг, аюулгүй байдал нь ахуйтайгаа салшгүй холбоотой туйлын хариуцлагатай салбар. Ийм байтал төрийн нэгдсэн бодлогогүй, за байлаа гэхэд хэрэгждэггүй, хэрэгжүүлдэггүй, салбарын нэгдсэн удирдлагагүй... 

Нисмээр байнаа, дарга нар аа! Нисэхийн салбарын нисгэдэггүй бодлогоо эргэж нэг хараач. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ 8 цаг 23 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа 8 цаг 27 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 8 цаг 28 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана 8 цаг 38 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... 8 цаг 55 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв 9 цаг 2 мин Азийн цомын тэмцээнийг хойшлуулжээ 9 цаг 10 мин “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо бичгийн судлалд” эрдэм шинжилгээний хурал болно 9 цаг 17 мин Улс төр судлаач Д.Сүхболд: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эрх зүйн боломж байхгүй 21 цаг 57 мин Экспортын тээврийн гарцыг нэмэх тухай ярилцав 22 цаг 29 мин Уолт Дисней компани 1000 ажилтнаа цомхотгоно 22 цаг 57 мин Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг төсөл боловсруулахыг үүрэг болгов 23 цаг 14 мин Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана Өчигдөр 16 цаг 48 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна Өчигдөр 14 цаг 41 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй Өчигдөр 14 цаг 28 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ Өчигдөр 13 цаг 50 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна Өчигдөр 13 цаг 39 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана Өчигдөр 13 цаг 30 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон Өчигдөр 12 цаг 16 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв Өчигдөр 10 цаг 59 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... Пакс Глобалика (Pax Globalica) УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас...
Top