x

Алдартай дизайнерүүдийн унших дуртай номууд

МИУЧЧА ПРАДА

Өнөөдөр юунаас эхлэх вэ гэдэг л надад хэцүү асуудал болдог. Уншаад эхэлсэн хориод ном намайг үргэлж хүлээж байдаг. Өшөө дээр нь тонн сэтгүүлүүд байгаа ш дээ. Миний соёлын үндэс нь XVIII ба XX  зууны  орос, франц, немец, япон уран зохиолууд юм. Гэхдээ Стендаль, Руссо хоёрыг уншсаны дараа жинхэнэ сонирхолтой ном олоход хүндхэн болжээ. Дээр нь би арт цомгийн урьдатгал үгийг унших дуртай. Цомгийн хуудсыг эргүүлээд байдаггүй мөртлөө үргэлж л урьдатгал үгийг нь уншдаг хүний нэг би юм.

КАРЛ ЛАГЕРФЕЛЬД

Эмили Дикинсоны яруу найраг бүхнээс дээгүүр! Бас Малларме, Рембо, Верлен байгаа. Би Гётегийн яруу найргийг бишрэгч биш гэхдээ түүнд дуртай. Миний библи бол Сантяан Жоржийн “Гоо үзэсгэлэнгийн мэдрэмж” юм. Сидони Габриэль Колеттын  La naissance du jour  түүвэр нь миний Сен-Тропе, Виржини Вулфт хандах хандлагыг минь өөрчилсөн дөө.

РИК ОУЭНС

Залуу байхад минь гоо үзэсгэлэнд  үг дуугүй захирагдах нь амьдрах ганц арга гэж  Жорис Карл Гюисмансын “Эсрэгээр” роман итгүүлж билээ. Манай гэр бүлийнхэн сонсож ирсэн Вагнер намайг Матильда Везендонкийн шүлэгт дуртай болгожээ. Хөгжмийн зохиолч  яруу найрагчийн таван шүлгийг дуу болгосон хүн. Тэдний Schmerzen, Traume хоёрын аяанд би 2013 оны намар-өвлийн шоугаа  явуулсан юм.

МАРК ЖЕЙКОБС

Миний дуртай зохиолч Дэйзи Бьюкенены хайртай ном "Агуу Гэтсби" романд би  Daisy сүрчгийг зориулан бүтээж билээ.

ЖОНАТАН АНДЕРСОН

Ирландчууд түүхийг гайхалтай ярьдаг, би манай уран зохиолоор бахархдаг. Драмын сургуульд байхад минь Сэмюэль Беккетын "Эндшпиль"  роман  алмайруулж байлаа. Жойсийн  "Улисс"  романыг би таван жилийн турш дахин дахин уншсан. Тэр нь уран зохиолын талаарх миний хандлагыг өөрчилсөн билээ. Шеймас Хинийн  "Малтагчид"  ээжийн минь дуртай шүлгүүд юм. Флэнн О’Брайены "Хоёр шувууны хөвөлт" Ирландын гайхамшигтай роман. Америкийнх гээд андуурч хэлээд байдаг Брэм Стокерын "Дракула" ч гайхамшигтай.

ХАЙДЕР АКЕРМАНН

Ник Кейвын  "Банни Манрогийн үхэл", Дороти Паркерын "Not Much Fun", Иэн Макьюэны "Эрэгт" , Филип Ротын "Ердийн хүн" , Майкл Орландо Яккариногийн бичсэн Луиза Казатийн намтар миний дуртай номнууд юм.

ИНЕС ДЕ ЛЯ ФРЕССАНЖ

Гектор Малогийн  "Гэр бүлгүйгээр" тууж нь миний хүүхэд ахуй цагийг санагдуулдаг.  Франсуаза Саганы номонд би ямагт дурладаг. Элен Ферранте  хойш тавьж боломгүй номыг бичдэг хүн дээ.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Уржигдар 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Уржигдар 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Уржигдар 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Уржигдар 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05 Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 2026-11-05 Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 2026-11-05 Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 2026-11-05 Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 2026-11-05 З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 2026-11-05 Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 2026-11-05 Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 2026-11-05 Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 2026-11-05 Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 2026-11-05 Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 2026-11-05 Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 2026-11-05 Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 2026-11-05 Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 2026-11-05 Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 2026-11-05 “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовло... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана
Top