x

“Булган” СӨХ хүүхдийн тоглоомын талбай барих газартай боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар шинээр газар олгохыг хориглосон захирамжийг 2016 онд гаргасан. Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлснээр нийслэлийн оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, зүлэг, мод, бут, сөөг, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламжийг орон сууцны хороолол дунд барих боломж бүрдсэн юм. Гэвч орон сууцны ойр орчмын газар тодорхой эзэнгүй, харьяалах этгээдгүй, мөн хууль бусаар газар эзэмшиж буй иргэд, ААН-үүдээс шалтгаалан тоглоомын талбай байгуулах, СӨХ-дууд бодит хөрөнгө оруулах боломж хаагдмал байсаар байгаа юм. Энэхүү нөхцөл байдал байдалтай холбогдуулан Хотын дарга Сууц өмчлөгчдийн холбоодын газрын асуудлыг судалж шийдвэрлэх цогц үйл ажиллагаа бүхий “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг өнгөрсөн гуравдугаар сард эхлүүлсэн юм.

Одоогийн байдлаар Нийслэлийн хэмжээнд 1034 СӨХ үйл ажиллагаагаа явуулж байгаагаас энэхүү аянд хамрагдаж  орчны газраа баталгаажуулсан СӨХ-үүдийн тоо 569–д хүрээд байгааг нийслэлийн Газрын албанаас мэдээллээ. Харин үлдсэн 465 СӨХ газраа ашиглах хүсэлтээ өгсөн. Үүнийг судалж, шийдвэрлэх шатандаа явж байгаа аж.

Өнөөдөр хотын дарга Баянгол дүүргийн 6-р хороо, Сувилахуйн сургуулийн зүүн талд газар эзэмшиж байсан “Сайхан булган” ХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгож, уг газрыг “Булган” СӨХ-д шилжүүлэн, ашиглуулах захирамж гаргалаа. “Сайхан булган” ХХК-ийн эзэмшиж байсан энэхүү газар дээр барилга барих боломжгүй, нийтийн эзэмшлийн талбайгаар ашиглах шаардлагатай гэсэн дүгнэлтийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас удаа дараа тус компанид хүргүүлж байсан боловч “Сайхан булган” ХХК энэхүү дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсаар өдийг хүрсэн юм. “Сайхан булган” ХХК-ийн эзэмшиж байсан газрын ойр орчимд барилгын нягтаршил ихтэй, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж барих шаардлага олон жилийн өмнөөс тулгарч байсан боловч хууль зөрчин “Сайхан булган” ХХК-д олгогдсон газар эзэмших зөвшөөрлийн улмаас амралтын цогцолбор баригдах боломжгүй байжээ. Хотын дарга үүсээд байсан энэхүү асуудлыг анхааралдаа авч хуулийн дагуу, иргэдийн талд шийдвэрлэснээр тухайн бүсийн оршин суугчид “Булган” СӨХ-оороо дамжуулан уг газар дээр хүүхдийн тоглоомын болон ахмадын амрах талбай барьж байгуулах боломж нээгдэж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25 С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 2026-10-25 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 2026-10-25 Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 2026-10-25 Петр Ян аварга цолоо хамгааллаа 2026-10-25 Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 2026-10-25 Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 2026-10-25 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top