x

А.Амаржаргал: 205 ААН-ид 28 тэрбум төгрөгийн зээлийн батлан даалт гаргаад байна

Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалтын газрын дарга А.Амаржаргалтай  ярилцлаа.

-Иргэн, аж ахуйн нэгжүүдэд зээлийн эрэлт их байна. Танай сангаас одоогийн байдлаар хэдэн төгрөгийн зээлд батлан даалт гаргав?

-Зээлийн батлан даалтын сан нь нийтдээ 1076 иргэн, аж ахуйн нэгжид 298 тэрбум төгрөгийн зээлд 145,5 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан. Үүнээс 2021 оны эхний хагас жилийн байдлаар 177 аж ахуйн нэгжид 49,1 тэрбум төгрөгийн зээлд 24,1 тэрбум төгрөгийн батлан даалт гаргаад байна.

-Эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа учраас өмнө нь зээл авсан иргэн, аж ахуйн нэгжүүдийн зээлийн эргэн төлөлт ямар байна вэ?

-“Ковид-19”  цар тахал, хөл хориотой холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа зогсох, иргэд, ажилчдын цалин орлого тасалдаж, улмаар зээлийн үүргээ хугацаандаа төлөх боломжгүйд хүрч, энэ байдал цаашид тодорхойгүй хугацаагаар үргэлжлэх төлөвтэй байна. Өмнөх онуудтай харьцуулахад зээлийн эргэн төлөлтийн үзүүлэлтүүд, ялангуяа чанаргүй зээлийн хувь хэмжээ харьцангуй тогтвортой байсан. Гэтэл шинээр үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан хугацаа хэтэрсэн зээл нэмэгдэх хандлагатай болсон.

Үүнтэй холбоотойгоор банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран зээлийн эргэн төлөлтийн доголдол үүссэн зээлдэгчдийн зээлийн ангиллыг түр хугацаагаар ангилахгүй байх, эргэн төлөлтийг хойшлуулсан. Цар тахалтай холбоотойгоор 58 тэрбум төгрөгийн зээлд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан байна.

-Батлан даалт гаргаж өгсөн зээлдэгчид зээлээ төлж чадахгүйд хүрсэн тохиолдол хэр их гарч байна. Зээлийг нь төлүүлэх талаар ямар ажил хийдэг вэ?

-Сан нь өөрийн заавар, журмын хүрээнд чанаргүй зээл, батлан даалтыг төлүүлэхтэй холбоотой бүхий л арга хэмжээг шат дараатайгаар авдаг. Банк, санхүүгийн байгууллагатай хамтран ажиллах гэрээний хүрээнд зээл чанаргүйдэх тохиолдолд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сэргээх арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл Сан нь зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл дүнгээс батлан даалтын гэрээнд заасан хувиар тооцсон хэмжээгээр зээлдүүлэгчийн өмнө үүрэг хүлээж, зээлдэгчийн зээлийн хүүгийн дарамтыг бууруулж, зээл эргүүлэн төлөх боломжийг олгодог.

-Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлийг олгоход танай сан чухал үүрэг оролцоотой байгаа. Энэ зээлийн үр дүн одоогоор гарч байна уу?

-Монгол Улсын Засгийн Газрын 2021 оны 42-р тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөө”-нд тусгагдсан “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг банк, санхүүгийн байгууллагаар дамжуулан барьцаа хөрөнгө дутагдалтай аж ахуйн нэгжүүдийн зээлд батлан даалт гаргасан. Хөтөлбөрийн хүрээнд өнөөдрийн байдлаар 205 аж ахуйн нэгжид 56,4 тэрбум төгрөгийн ажлын байрыг дэмжих зээлд 28 тэрбум төгрөгийн батлан даалт гаргаад байна. Нийт жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн тоотой харьцуулахад энэ маш бага тоо юм. 

-Одоо  бас гурван хувийн хүүтэй зээл олгоно гэж байгаа. Үүний бэлтгэл ажил хэр хийгдсэн бэ?

-Зээлийн батлан даалтын сангаас холбогдох хуульд нийцүүлэн Ажлын байрыг дэмжих зээлд батлан даалт гаргах, батлан даалтын үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор оролцож ажилласан. Мөн Засгийн газрын зүгээс өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж, батлан даалт гаргах нийт хэмжээг нэмэгдүүлсэн байгаа. Сангийн зүгээс “Ажлын байрыг дэмжих" 3 хувийн хүүтэй зээлд батлан даалт гаргахад бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

-Зарим иргэн, аж ахуйн нэгж ажлын байр дэмжих гурван хувийн хүүтэй зээл олдохгүй байна, батлан даалт  авч чадахгүй байна гэсэн гомдол яриа гаргаж байгаа. Энэ зээлд батлан даалт гаргахдаа ямар журам шалгуур тавьж байгаа вэ?

-Эхний ээлжинд зээлдэгч нь банк, санхүүгийн байгууллагын зээлийн шалгуурыг хангасан байх хэрэгтэй. Банкны шаардлага хангасан үед арилжааны банкаар дамжуулан батлан даалт гаргуулах хүсэлтийг Санд ирүүлдэг. Иймд зээлдэгч нар банкны шаардлага хангаагүй шалтгаанаар их буцсан гэж үзэж байна.“Ажлыг байрыг дэмжих зээл”-ийн гол шалгуур нь тус хөтөлбөрийн санхүүжилтийн ерөнхий гэрээгээр зохицуулагдаж байгаа. Сан банкуудаас ирүүлсэн батлан даалт гаргуулах хүсэлтийг 2-5 хоногт судлан, Зээлийн батлан даалтын хорооны хурлаар хэлэлцүүлж, ирүүлсэн хүсэлтийн  74 хувийг дэмжиж шийдвэрлэсэн.

-Арилжааны банкуудын шалгуур өндөр учраас бизнес эрхлэгчид гурван хувийн хүүтэй зээл авч чадахгүй байна гэдэг. Танай зүгээс  энэ тал дээр ямар оролцоотой байдаг вэ?

-Иргэдийн дунд зээлийн хүрэлцээ, хүртээмж бага байна гэсэн нийтлэг шүүмжлэл сошиал орчинд нилээдгүй гарсан нь үнэн. Хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд зээлийн хэмжээг бууруулж тогтоох нь зөв боловуу гэж харж байна.

-Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлийг олгоход танай сан чухал үүрэг оролцоотой байгаа. Энэ зээлийн үр дүн одоогоор гарч байна уу?

-Дээр дурьдсанаар чамлалттай бага тоо байгаа. Өнөөдрийн байдлаар 205 аж ахуйн нэгжид Ажлын байрыг дэмжихэд зориулж 56,4 тэрбум төгрөгийн зээлд 28 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан байна. Үүнээс Улаанбаатар хотод 69 хувь, орон нутагт 31 хувь нь тус тус олгосон.

-Цаашид Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаа ямар байх ёстой гэж та бүхэн томьёолж байна вэ?

-Зээлийн батлан даалтын сан үүсгэн байгуулагдаад арав гаруй жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд банк санхүү, бизнесийн байгууллагуудад тодорхой хэмжээнд танигдаж, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үүргээ гүйцэтгэж байна. Цаашдаа хүн бүр мэддэг, сонирхдог, банк санхүүгийн байгууллагууд хамтран ажиллахын тулд өрсөлддөг ЖДҮҮЭ-ийг дэмжих санхүүгийн үндсэн механизм байх ёстой гэж харж байна.

-Хууль эрх зүйн хувьд та бүхэн ямар өөрчлөлт, шинэчлэлт хийх ёстой гэж харж байгаа вэ?

-Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдсан. Батлан даалтын хүсэлтийг банкаар дамжуулахгүйгээр шууд хүлээн авдаг болох, аж ахуйн нэгж төдийгүй иргэний зээлд батлан даалт гаргадаг болох зэргээр Сангийн батлан даалтын үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд уян хатан нөхцөлтэй явуулах боломжтой байх өөрчлөлтүүдийг төсөлд тусгаж ажиллаж байна.

-Сангийн хувьд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж зээл олгодог. Бизнес эрхлэгчид  ийм зээл авахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой юм бол?

-Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй төслийн зээлд батлан даалт гаргадаг. Энэ  нь зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх  МОН-338 төсөл хөтөлбөр юм.

ЖДҮҮЭ-дэд нэг тэрбум хүртэлх төгрөгийн зээлд 10 жилийн хугацаатай батлан даалт гаргаж байгаа. Төслийн зээлд хамрагдахын тулд дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:

-Банк, санхүүгийн шийдвэр, баримтууд

-Товч төсөл

-Үйл ажиллагаатай холбоотой баримт

-Санхүүгийн тайлан, баримтууд

-Барьцаа хөрөнгүүдийн мэдээлэл гэсэн бичиг баримт бүрдүүлж өгөх журамтай.

-Ярилцсанд баярлалаа. 

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 12 цаг 54 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 12 цаг 59 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 13 цаг 3 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 13 цаг 10 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 13 цаг 13 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 13 цаг 17 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 13 цаг 21 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 13 цаг 24 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 18 цаг 41 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 18 цаг 55 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 18 цаг 59 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 19 цаг 2 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 19 цаг 16 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 19 цаг 21 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 19 цаг 23 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 19 цаг 28 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 19 цаг 30 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 19 цаг 36 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 19 цаг 43 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top